Тоног төхөөрөмж болон тэдгээрийн дагалдах сэлбэг материал нь аливаа байгууллагын хувьд өсөн нэмэгдэж буй томоохон зардал болоод байна. Сүүлийн үеийн мэдээллийн технологийг ашигласнаар өндөр өртөгтэй техник ашигладаг байгууллагууд зардлаа багасгах, ажлын гүйцэтгэл, үр ашгаа нэмэгдүүлэхэд хэрэг болох мэдээллээр хангагдах боломжтой боллоо.
fleet.MN нь байгууллагын автобааз болон хөрөнгө удирдлагын шийдэл билээ. Тоног төхөөрөмж болон дагалдах бүх эд зүйлсийг үр ашигтайгаар удирдахад шаардлагатай мэдээллээр хангах явдал нь чухал юм
Энэхүү програм хангамж нь засварын зардлыг багасгах, техник ашиглалтыг нэмэгдүүлэх, журам тогтоомж мөрдлөгийг хангах, хэрэглэгдэхгүй сэлбэгээс үүсэх алдагдлаас сэргийлэх зэрэг олон үйл ажиллагаан дээр дэмжлэг болно.
Засварын механикаас эхлээд удирдлагууд хүртэл байгууллагын бүхий л ажилтнуудад зориулсан програмын интерфэйс нь цагийг хугацааг мэдээлэл хайхад бус үндсэн ажилдаа зарцуулахад тусална.