“Web Self Care” үйлчилгээ

“Web Self Care” үйлчилгээ

 

web_self_care_copy.jpg“Web Self Care” үйлчилгээ гэж юу вэ?

“Юнител”-ийн дараа төлбөрт My Life ( 8811, 8810 ), Dream Life ( 8800, 8809, 8808, 8807, 8806, 8805, 8804. 8803, 8802, 8801 ) үйлчилгээний хэрэглэгч Та өөрийн гар утасныхаа хэрэглээ болон төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүссэн үедээ авч, одоо ашиглаж байгаа болон шинэ нэмэлт үйлчилгээгээ хүссэн үедээ өөрөө идэвхижүүлж байхыг хүсч байна уу? Тэгвэл энэ боломжийг интернэтэд суурилсан “Web Self Care” үйлчилгээ танд олгож байна.

Та интернэтийн сүлжээнд холбогдсон дурын газраас хүссэн үедээ “Web Self Care” үйлчилгээний вэб хуудсанд нэвтэрч, өөрийнхөө гар утасны төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ( дуудлага хийсэн яриа, илгээсэн мессеж болон бусад нэмэлт үйлчилгээг ашигласан огноо, хугацаа буюу хэмжээ, төрөл, нэгж болон нийт үнийн дүнг ) нууцлалын өндөр түвшинд харж хэрэглээгээ илүү бодитойгоор хянах боломжтойгоос гадна сонирхсон нэмэлт үйлчилгээгээ Үйлчилгээний төв, Лавлах төв болон оператор ажилтны тусламжгүйгээр өөрөө хүссэн үедээ сонгож идэвхижүүлэн ашиглах боломжийг танд санал болгож байна.

“Web Self Care” үйлчилгээний давуу талууд

  • Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүссэн үедээ хаанаас ч холбогдоно

  • Хэрэглээгээ илүү бодитойгоор хянана

  • Цаг хугацаа болон нэмэлт зардал хэмнэнэ

  • Өндөр нууцлалын баталгаатай учир танаас өөр хүн нэвтрэх боломжгүй

“Web Self Care” үйлчилгээнд шинээр бүртгүүлэхдээ

  • “Юнител”-ийн үйлчилгээний төвд өөрийн биеэр иргэний үнэмлэхнийхээ хамт ирж бүртгүүлнэ.

  • “Юнител”-тэй нууцлалын гэрээ байгуулж нэвтрэх эрх буюу нууц дугаар авна.

“Web Self Care” үйлчилгээний үнэ тариф

Сарын суурь хураамж 1$

“Web Self Care” үйлчилгээнд холбогдохдоо

Та интернэт ашиглан www.unitel.mn вэб хуудаст хандан “Миний булан” гэсэн хэсэгт холбогдож өөрийн ID болон нууц дугаараа оруулан нэвтэрнэ.

Date: January 10th, 2008 | Categories: Юнител | By: | Comments: 2

2 Responses to “Web Self Care” үйлчилгээ

    Ñàéí áàéöãààíà óó? Òàíàé õàìò îëîíä àæëûí ºíäºð àìæèëòûã õ¿ñýí åðººõèéí ÿëäàìä öààøèä õýðýãëýã÷èääýý ç¿ðèóëæ øèíý øèíý ç¿éë íýâòð¿¿ëæ õýðýãëýã÷ ò¿ìýíäýý õ¿ðãýýðýé ãýæ áîäîæ áàéíà.

    naraa

    bi bill harmaar bn

Leave a Reply

Message:*

Name:

Email:

Website: