U-Media JME

U-Media JME

 

u-media_logo1_1.jpg“U-Media” үйлчилгээ гэж юу вэ?

Та “U-Media” үйлчилгээг ашиглаж бүх төрлийн мэдээ мэдээллийг өөрийн гар утсандаа текстэн байдлаар төдийгүй “MultiMedia” хэлбэрээр ( дуу, дүрс хосолсон видео болон хөдөлгөөнт дүрслэл байдлаар ) хүлээн авч үзэх боломжтой. Харин таны утас JAVA 2.0 дэмждэг байх шаардлагатай бөгөөд гар утсандаа GPRS-ийн тохиргоогоо хийх хэрэгтэй.

“U-Media” үйлчилгээг идэвхижүүлсэнээр Та гадаадын болон дотоодын мэдээ, Монголын бизнес, улс төрийн тухай болон эрүүл мэнд, зурхай, урлаг спортын мэдээ, гоо сайхан, шинжлэх ухаан, танин мэдэхүй, эротик зэрэг шинэлэг, сонирхолтой 20 гаруй бүлэг сувгийн мэдээллийг зураг, дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой болно. Мөн Та телевизийн өдөр тутмын мэдээллийн хөтөлбөр болон дэлхий дахинд болж буй мэдээ мэдээллийг товчилсон хувилбараар хамгийн чухал сонирхолтой хэсгээс нь гар утсаараа шууд үзэж болно гэсэн үг.

“U-Media” үйлчилгээний онцлог давуу талууд

    * Сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй “MultiMedia” хэлбэрээр буюу дуу, дүрс хосолсон видео болон хөдөлгөөнт дүрслэл байдлаар хүлээн авч үзэх боломжтой.
* Та хүссэн мэдээллийн сувгуудаа өөрөө тохируулан үзэх бөгөөд мэдээллийн сувгуудыгwww.u-media.mn вэб хуудаснаас дэлгэрэнгүй байдлаар харж болно.
* Хэрэглэхэд маш энгийн хялбар, ойлгомжтой.
* “U-Media” үйлчилгээг гар утсандаа шинээр суулгахад нэмэлт төлбөргүй ба зөвхөн гар утаснаасаа GPRS-т холбогдсон төлбөр гарна.

“U-Media” үйлчилгээнд шинээр бүртгүүлэхдээ

Та “U-Media” үйлчилгээнд шинээр бүртгүүлэхдээ интернэтээр болон гар утаснаасаа шууд бүртгүүлж болно.

  •  Интернэтээр бүртгүүлэхэд: Та интернэт ашигланwww.u-media.mnвэб хуудаст хандаж “Бүртгүүлэх” гэсэн хэсэгт орж зааврын дагуу бүртгүүлнэ. Хэсэг хугацааны дараа таны гар утсанд “1456” гэсэн тусгай дугаараас үйлчилгээг идэвхижүүлэх код, “U-Media” үйлчилгээг татаж суулгах интернэт хаягийн хамт мессэжээр ирнэ. Та энэ идэвхижүүлэх кодоо ашиглан өөрийн хувийн мэдээлэл рүү нэвтрэх эрхтэй. Та хувийн мэдээлэлдээ дахин өөрийн утасны дугаар, нууц үгээ оруулан нэвтэрч сувгийн тохиргоо болон бусад тохиргоог хийх боломжтой юм.

  • Гар утаснаасаа бүртгүүлэхэд: Та гар утаснаасааwww.u-media.mn/wap/вэб хуудас руу хандаж “Бүртгүүлэх” хэсэгт орж зааврын дагуу гар утасныхаа загварыг сонгон бүртгүүлнэ. Хэсэг хугацааны дараа системээс таны гар утсанд илгээсэн идэвхижүүлэх кодоо ашиглан Та өөрийн хувийн мэдээлэл рүү нэвтрэх эрхтэй болно. Та хувийн мэдээлэлдээ дахин өөрийн утасны дугаар, нууц үгээ оруулан нэвтэрч сувгийн тохиргоо болон бусад тохиргоог хийх боломжтой юм.

Та “U-Media” үйлчилгээнд шинээр бүртгүүлсний дараагаар “U-Media” үйлчилгээг гар утсан дээрээ суулгах шаардлагатай. Гар утаснаасаа интернэтэд холбогдож www.u-media.mn/wap/ хаягаар орно. Ингээд та өөрийнхөө гар утасны хэлбэр, загварыг сонгож цааш үргэлжлүүлнэ. Үүний дараа дэлгэцэнд U-Media үйлчилгээг суулгах уу? гэсэн команд гарч ирэхэд OK үйлдлийг хийснээр таны утсан дахь Applications-Java world-Downloadsдотор “U-Media” үйлчилгээ суусан байна. Харин та “U-Media” цэсэнд холбогдож үйлчилгээгээ идэвхижүүлэх шаардлагатай. Хэрэв “U-Media” цэс таны гар утсанд суусан тохиолдолд Та гар утаснаасаа “U-Media” цэс рүү хандаж “Сэргээх” гэсэн командыг идэвхижүүлнэ. Харин таны гар утсанд “U-Media” цэс суух боломжгүй тохиолдолд Та гар утаснаасаа мессежээр “+” тэмдэгтийг бичээд “1456” гэсэн дугаарт илгээнэ. Хэсэг хугацааны дараа үйлчилгээнд холбогдсон тухай мессэж гар утсанд тань ирнэ.

“U-Media” үйлчилгээний мэдээллийн сувгаа тохируулж сонгохдоо

   1. Интэрнэтээр мэдээллийн сувгаа тохируулахдаа: Та интернэт ашигланwww.u-media.mnвэб хуудаст хандаж хувийн хуудас руугаа нэвтрэн “сувгуудаа сонгох ба тохируулах”гэсэн командыг сонгож сувгаа тохируулна. Таны тохируулсан сувгуудаас өдөр бүр болсон онцлог үйл явдал болон бусад мэдээ мэдээлэл гар утсанд тань ирэх болно.
2. Гар утаснаасаа мэдээллийн сувгаа тохируулахдаа: “U-Media” цэс таны гар утсан дээр суусан тохиолдолд Та гар утасныхаа “U-Media” цэс рүү хандаж “Сувгууд” “Идэвхитэй болон өргөн хэрэглэгддэг сувгуудаас сонгож тохируулах” гэсэн товчийг дарж сувгаа тохируулна. Харин таны гар утсанд “U-Media” цэс суух боломжгүй тохиолдолд Та гар утсаараа мессэжээр “+” тэмдэг тавьж сувгийн төрлийг бичээд “1456” гэсэн дугаарт илгээнэ. Жишээлбэл: +HotNews / өдрийн мэдээ /гэж бичээд “1456” гэсэн дугаарт илгээснээр таны өдрийн мэдээ суваг тохируулагдана. Та энэ байдлаар хэдэн ч сувгийг тохируулах боломжтой.

“U-Media” үйлчилгээний сонгосон сувгийнхаа мэдээллийг үзэхдээ

   1. “U-Media” цэс таны гар утсан дээр суусан тохиолдолд:Та гар утсан дээр “Шинэ мэдээ мэдээлэл ирлээ” гэсэн мессеж ирэх ба Та “ОК” гэсэн командыг дарж идэвхижүүлснээр “U-Media” цэс рүү орж шинэ мэдээ мэдээллийг үзэх болмжтой. Таньд ирсэн бүх мэдээ мэдээлэл “U-Media” цэсэнд хадгалагдах бөгөөд Та хүссэн үедээ цэс рүү хандаж өмнөх мэдээллүүдээ дахин үзэх боломжтой.
2. “U-Media” цэс таны гар утсан дээр суусан тохиолдолд:Таны тохируулсан сувгийн шинэ мэдээ мэдээлэл ирэх бүрт “1456” гэсэн дугаараас мессеж ирнэ. Та ирсэн мессежийн “Option” гэсэн сонголтыг идэвхижүүлж “Cut address” гэсэн командыг өгч нэр бүхий вэб хаяг руу “Go to URL” гэсэн командаар орж гар утаснаасаа интернэтэд орж ирсэн мэдээ, мэдээллийг хүлээн авч үзэх боломжтой.

“U-Media” үйлчилгээний үнэ тариф

Хэрэглэгч таны утсанд ирэх мэдээллийн хэмжээнээс (килобайт) хамаарч үйлчилгээний төлбөр гарна. Үүнд:

  • Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд 1kb  – 2kb (үүн дээр НӨАТ нэмж тооцно)

  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд  1kb  – 2kb- өөр тооцож таны даснаас хасгдах болно.

Хэрвээ та U-media үйлчилгээнд холбогдохыг хүсвэл www.u-media.mn вэб хаягаар хандана уу!

Date: January 10th, 2008 | Categories: Юнител | By: | Comments: 0

Leave a Reply

Message:*

Name:

Email:

Website: