APPLE TV том өрөөний iPod

APPLE TV том өрөөний iPod

appletv.jpg90-ээд оны сүүлээр Apple нь хэрэглэхэд төвөгтэй техникүүдийг хялбарчилж байсан. iMac нь хувийн компьютерийн хэрэгцээнд, харин iPod нь зөөврийн хамгийн эрэлттэй техникийн нэг болж чадсан. Харин одоо Стив Жобс ба компани нь таны гэрийн зугаа цэнгэлийг нэмэгдүүлэхийн $299-р Apple TV-г худалдаалж байна. Гэхдээ энэ яг юу бэ? Ямар нэгэн утсан холболтгүйгээр iTunes-ийн тоглуулах жагсаалтанд байгаа файлыг 5 хүртэлх компьютерт тоглуулах боломжтойгоос гадна энэхүү хайрцагийн 40GB багтаамжтай хатуу дискнээс мөн та контент уншуулах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийн компьютерт буй кино, зураг, дуу зэргийг өөрийн өргөн дэлгэцээр хүлээн авах боломжтой. Apple-ийн уриа нь “Хэрэв iTunes-д байвал энэ нь Apple TV-ээр”. Энэ нь ч бараг үнэн болно. Олон кабелийн утаснуудыг холбож ядаргаа болохгүйгээр утасгүй сүлжээгээр iTunes-д байгаа файлаа тоглуулна. Суурилуулахад тун амархан. Apple TV нь iTunes-ийн нэгэн нэмэлт хэсэг болж харагдах ба тоглуулахыг хүсч буй файлаа сонгон Apple TV-гийн цэс рүү илгээнэ. Таны компьютерт iTunes 7.1.1 ажиллаж байх хэрэгтэй ба энэ нь утасгүй сүлжээний салаалагчийн “b,” “g,” эсвэл “n” хэсэгт холбогдсон байна. Apple нь “g” эсвэл “b”-г санал болгож байгаа аж. Дүрсний нарийвчлал нь 640-харьцах нь-480 байх бөгөөд HD чанарыг хүлээгээд хэрэггүй шүү. Нэг том дутагдал нь гэвэл Apple TV нь зөвхөн EDTV ба HDTV-тай ажилладаг. Бас нэгэн зүйл гэвэл ямар нэгэн iPod дээр гарахгүй байгаа видео файл тань Apple TV дээр гарахгүй гэсэн үг бөгөөд QuickTime-ийн формат руу хөрвүүлэх хэрэгтэй. Суурилуулж дууссаны дараа та iTunes-ээс контент тоглуулан өөрийн зурагтан дээрээ үзэх боломжтой болно. iTunes дотор буй файлууд тань хайрцагийн 40GB хатуу дискэнд хуулагдах ба видео файл хуулагдахгүй үлдэнэ. Зурагийг харуулж болохгүй. Xbox 360 нь медиаг баяжуулагч том хэрэгсэл ч гэсэн энэ нь iPod эзэмшигчдийнх гэж болно. Гайхалтай бүтээгдэхүүн ч гэсэн iTunes дээр зарагдаж буй кинонууд нь амьд театрынхаас хямд болоогүй цагт би лав худалдаж авахгүй.

Date: May 4th, 2007 | Categories: Гэрийн театр, Техник хэрэгсэл | By: | Comments: 0

Leave a Reply

Message:*

Name:

Email:

Website: