ТА ОДОО ГАДААДАД ЯВАХДАА ГАР УТСАА БИТГИЙ ОРХИОРОЙ

ТА ОДОО ГАДААДАД ЯВАХДАА ГАР УТСАА БИТГИЙ ОРХИОРОЙ

ЮНИТЕЛ корпораци үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш хоёр дахь жилийн ойн босгон дээр Олон Улсын Роуминг үйлчилгээгээр хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна. Дэлхийн улс орнуудаар ажлаар, аялалаар явахдаа гар утсаа биедээ авч явж саадгүй холбогдох таатай боломжийг Юнителийн хэрэглэгч Танд олгож байна. ЮНИТЕЛ корпораци эхний ээлжинд монголчуудын хамгийн их зорчдог Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонг-Конг, Казакстан, Украйн, Белги, Болгар, Тажикстан, Финлянд, Латви, Армен зэрэг улс орнуудад Роуминг үйлчилгээ оруулаад байгаа бөгөөд удахгүй Англи, Малайз, Португал, Саудын Араб, Испани, Тайланд, Турк, Тайван, Итали, Индонез, Филиппин, Бразил, Ирланд, Энэтхэг, Унгар зэрэг Европ болон Азийн улс орнуудад Юнителийн Олон Улсын Роуминг үйлчилгээг ашиглах боломжтой болно.

Юнителийн дараа төлбөрт 8811, 8810 дугаар бүхий “My life”, 8800, 8801, 8802, 8806, 8807, 8808, 8809 дугаар бүхий “Dream life” үйлчилгээний хэрэглэгч Та 500 мянган төгрөгний барьцаа байршуулснаар Роумингийн ярианы эрх тань нээгдэх бол, ямар нэгэн барьцаа байршуулж, мессеж явуулж бүртгэл хийлгүйгээр мессеж Роумингийн эрх тань үргэлж нээлтэй, Та гадаадад очоод утсаа асаахад л таны утас тухайн орны операторын сүлжээнд холбогдох ба шаардлагатай бол гар утсан дээрээ тохиргоогоо хийгээрэй. Та гадаадад явахдаа илүү хямд боломжийн үнээр Монгол руу төдийгүй аль ч орон руу дуудлага хийж, мессеж илгээх боломжтойгоос гадна, хаана ч явсан мессеж үнэгүй хүлээн авах боломжтой.

Удахгүй болох Бээжингийн ОЛИМП үзэхдээ, албан ажлаар болон амралтаараа гадаадад явахдаа Юнителийн гар утсаа битгий орхиорой. Хэл мэдэхгүй газар хажууд тань байх хамгийн дотно зөвлөх тань гар утас байг.

Таны насан туршийн анд – Юнител

Date: August 8th, 2008 | Categories: Юнител | By: | Tags: | Comment: 1

Hantulga G

Mongolia Youth

One Response to ТА ОДОО ГАДААДАД ЯВАХДАА ГАР УТСАА БИТГИЙ ОРХИОРОЙ

    baatar

    gadadas msg-ochihgvi yuma. muhai yumda enige zasache.

Leave a Reply

Message:*

Name:

Email:

Website: