Мэдээллийн Технологийн чиглэлийг сонгон суралцах нь

Мэдээллийн Технологийн чиглэлийг сонгон суралцах нь

{mosimage}
Мэдээллийн Технологийн салбарыг сонгон суралцах ямар ямар шалтгаан
байгаа, хэрхэн суралцах, ирээдүйн хандлагын тухай залуучууддаа
мэдүүлэхийг хүссэн юм. Тийм ч учраас энэхүү ярилцлагыг авсан. Мэргэжил
маань сэтгүүлч биш, тэгээд ч анхных учир алдсан эндсэн юм байгаа байх.

Ярилцлагыг бүрэн эхээр нь өөрийн блогоос Dot.мн-д нийгэмчлэв. 

APTECH Worldwide Mongolia сургалтын төвийн захирал, “JCI-Leader”-ийн ерөнхийлөгч, Лхагвасүрэнгийн Саянаа эгчтэй ярилцлаа.

mika: сайн байна уу? Саянаа эгчээ
Sayanaa Lkhagvasuren: Сайн. сайн уу Мика

Ярилцлагыг бүрэн эхээр нь өөрийн блогоос Dot.мн-д нийгэмчлэв.
mika: Би танитай хэсэг зуйлийн талаар ярилцах
хусэлтэй байна. Би блогчиддоо зориулж МТ-ийн салбарын талаар цэгцтэй
мэдээлэл өгмөөр байна. Би ч энэ талаар өөрөө их сонирхолтой болохоор
бусад хүмүүсийг бас мэдээсэй гэж бодоод.., Та надад туслах уу?
Sayanaa Lkhagvasuren:за, тэгье
mika: Та миний блогын уншигчдад еерийнхее тухай танилцуулна уу?
Sayanaa Lkhagvasuren:Би одоо APTECH
Worldwide Mongolia сургалтын төвийг удирдаж ажилладаг. Манай төв бол
Энэтхэг улсын мэдээллийн технологийн боловсролыг францайзийнгийн
гэрээгээр Монголд оруулж ирж, програм хангамж, мултимедиа зэрэг
чиглэлээр сургалт явуулдаг байгууллага юм.
Миний хувьд гэвэл АНУ-д олон улсын харилцааны чиглэлээр магистрийн
зэрэг хамгаалсан, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг
бакалаврын зэрэгтэйгээр дуургэсэн
mika: Би таныг Монголын Мэдээллийн Технологийн
салбарын боловсон хучин бэлдэх ажилд унэтэй хувь нэмэр оруулж байгаа
хүн гэж хувьдаа үздэг. Тиймээс ч таныг енеедер блогынхоо хүндтэй
зочноор урьж байна.
Sayanaa Lkhagvasuren:маш их баярлалаа,
mika: Тантай енеедер ярилцах сэдвээ МТ-ийн салбарын
хүний неец, сургалтын систем, чанар, ирээдуйн чиг хандлагын тухай
ярилцая гэж бодлоо.
Sayanaa Lkhagvasuren:маш чухал сэдэв сонгосон байна
Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia төвийн
мотто бол “Монгол улсын мэдээллийн технологийн салбарын боловсон хучин
хөгжуулэх итгэлтэй тунш” гэж би өөрсдийгөө тодорхойлсон байгаа бөгөөд
энэ зорилгоо биелуулэхийн төлөө ажиллаж байгаа.
Ер нь Монгол хуний оюун ухааны хөгжлийг тулхуу анхаарч ажиллавал хэзээ
ч дуусашгүй нөөц бололцоог бий болгож болно гэж би боддог.
Sayanaa Lkhagvasuren:тэр ууднээс сүүлийн
жилуудэд манай засгийн газар, хувийн хэвшил мэдээллийн технологийн
салбарыг тэргуулэгч салбар болгон ажиллаж байгааг маш зөв сонголт гэж
бодож байгаа.
mika: тийм шуу, Танай төвийн хэмжээнд одоогоор нийт суралцаж байгаа болон суралцаж тегссен нийт хэдэн оюутан байна вэ?
Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia
сургалтын төв 2007 оны 1-р сард Улаанбаатар хотноо нээлтээ хийж албан
ёсоор уйл ажиллагааг эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар манайх АССР буюу
APTECH Computer Certified professionals гэдэг хотолборийг хэрэгжуулж
байгаа. Энэ нь 2 жилийн хотолбор тул одоогийн байдлаар төгссөн хүн гэж
байхгүй байгаа. Гэхдээ манайд сурч байгаа хүмүүсүүдийн ур чадвар сар
сараар нэмэгдэж байгаа бөгөөд 2008 оны 12-р сараас эхлэн мэдээллийн
технологийн өндөр ур чадвартай мэргэжилтнуудийг Монголын МТ-ийн
хөдөлмөрийн зах зээлд нийлуулэх болно
mika: Миний хувьд мен адил Монголын засгийн газар
сүүлийн уед дэмжиж ажиллаж байгаа нь талархууштай байдаг. Танай төв
нээгдсэн нь ч мен адил их бахархууштай. Яагаад заавал МТ-ийн чиглэлийн
мэргэжилтэн бэлдэх болов?
Sayanaa Lkhagvasuren:Ер нь Энэтхэг улс МТ-ийн мэргэжилтнуудийг бэлтгэдэг уурхай гэж хэлж болно.
Sayanaa Lkhagvasuren:Сүүлийн жилүүдэд
Энэтхэгийн МТ-ийн мэргэжилтнүүд дэлхийн хамгийн томоохон, дээд
зэрэглэлийн компаниудад ажиллах болсоныг хүн болгон мэддэг.
Sayanaa Lkhagvasuren:Тэгэхээр энэ
мэргэжилтнуудийг бэлтгэдэг боловсролын системийг Монголд оруулж ирвэл
манай мундаг, ухаалаг, өөрийгөө хөгжуулэх сонирхолтой залуучуудад
Монголдоо суралцах боломжийг бурдуулвэл Энэтхэг улс очиж сурахаас 1-рт
зардал багатай, 2-рт гэр орондоо амьдрангаа дэлхийн хэмжээнд хүлээн
зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших бурэн боломжтой болно гэж узсэн юм.
mika: Монголд хумуус тэр бүр энэ чиглэлийг сонгон
суралцах нь еерт болон Монгол улсын маань ирээдуйд ямар ач холбогдолтой
болохыг тэр бүр сайн мэддэггүй. Тэр талаар та багахан мэдээлэлийг
хургэхгүюу?
Sayanaa Lkhagvasuren:Мика, чиний энэ тавьсан асуулт маш чухал асуулт.
Sayanaa Lkhagvasuren:Монгол улсын хун ам
бага, нутаг дэвсгэр уудам гээд зөвхөн газар дор байгаа байгалийн нөөцөө
ухаад, хөгжнөө гээд яваад байвал энэ нөөц нь дуусч, бид нар одоо эдийн
засгийн, нийгмийн маш хэцуу байдалд орсон Африкийн орнуудын нэгэн адил
болох аюултай
Sayanaa Lkhagvasuren:Харин үүний оронд
МТ-ийг тэргуулэгч салбар болгон, өөрийн хүн амаа МТ-ийн мэргэжилтнүүд
болгохоор чиглэж ажиллаж байгаа Вьетнам зэрэг орнууд бид нарын хувьд
судлаж, тэр нараас тэргуун туршлагыг нь авах нь чухал гэж бодож байна
mika: Тиймээс Монголчууд маань газар доорхоо биш, толгой дотрохоо ухаж амьдар хэрэгтэй тийм уу?
Sayanaa Lkhagvasuren:Яг унэн!
Sayanaa Lkhagvasuren:хүний халаасанд байгаа мөнгийг нь авч болно – харин толгойнд нь байгаа мэдлэгийг авч болохгүй гэж сайхан үг байна.
Sayanaa Lkhagvasuren:Нөгөө талаасаа МТ-г
нэвтрээгүй салбар гэж үгүй болж байгаа өнөө уед МТ-ийн мэргэжилтнуудийг
хэрэгцээ улам ихээр нэмэгдэж байгаа, нэмэгдэх ч болно.
mika: За, Монголчууд маань толгойгоо ажиллуулан
хоолоо олж идэх хэрэгтэй хэдий ч яагаад заавал МТ-ийн чиглэлийг сонсон
суралцах хэрэгтэй гэж? МТ-ийн хегжил дэлхийд ямар тувшинд явж байгаа,
Монголд ямар байгаа? мен ирээдуйн чиг хандлагын талаар хэлж егне уу?
Sayanaa Lkhagvasuren:эмнэлэг, нисэх онгоц,
галт тэрэг, хөнгөн ба хунд уйлдвэрлэл, гээд бүх салбарууд үр өгөөжээ
нэмэгдуулэхийн тулд заавал МТ-ийг хэрэглэж байгаа шүү дээ.
Sayanaa Lkhagvasuren:Хамгийн энгийн жишээ
гэж хэлэхэд – 1996 онд Мобиком үйл ажиллагаагаа эхлэхэд гар утас тансаг
хэрэглээ байсан. Одоо 11 жилийн дараа миний 72 настай ээж гадаа
гарахдаа заавал гар утсаа авч гарч байна.
Sayanaa Lkhagvasuren:Энэ чинь л МТ-ийн хөгжил.
Sayanaa Lkhagvasuren: Манай Монгол улс дахь
МТ-ийн хөгжил маш өндөр хурдацтай явж байгаа гэж хэлж болно. Манай
Монголын програм хангамжийн компаниуд гадаадын компаниудын захиалагт
ажлыг хийж эхлээд хэдэн жил болж байна.
Sayanaa Lkhagvasuren:Тэхээд манай улсад
МТ-ийн салбарыг хөгжүүлэхдээ зөвхөн Монголдоо ажиллах мэргэжилтэн
бэлтгэхээс гадна, гадаадын компаниудын захиалгат ажил /outsourcing/
болон гадаадад очиж бусад өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй мөр
зэрэгцэн ажиллахыг зорьж, боловсролыг эзэмшиж ажиллах ёстой гэж бодож
байна
mika: Сайхан тайлбарлаж еглее.
mika: МТ-ийн салбар хурдацтай хегжиж байгаа, ирээдуйн
хандлага маань ч маш еселттэй байгаа учир энэ чиглэлийг сонгон суралцах
хэрэгтэй гэсэн уг байх нь
Sayanaa Lkhagvasuren:Тэр утгаараа манай залуучууд юуны туруунд өнөөгийн нийгэмд, зах зээлд хэрэгцээтэй мэргэжил сонгон суралцах хэрэгтэй.
Sayanaa Lkhagvasuren:МТ-ийн салбар мань одоо
үнэхээрийн чухал салбар гэдэг утгаараа хуний, улс орны, ямар ч салбарт
нэвтэрсэн байгаа энэ уед зах зээлд хэрэгцээтэй мэдлэгийг эзэмшсэн
МТ-ийн мэргэжилтнууд маш их эрэлт хэрэгцээтэй байх болно
mika: Тэгвэл МТ-ийн чиглэлээр суралцахыг хуссэн
залуучууд ямар ямар гол нехцел бололцоог хангасан сургуульд сурах
хэрэгтэй вэ? Нэг угээр хэлбэл сургуулийн шалгуурын талаар? Монголд
МТ-ийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг нилээн олон сургууль байдаг?
Sayanaa Lkhagvasuren:Тэхээр хун МТ-ийн
мэргэжилтэн болно гэж шийдсэн бол юуны туруунд “ямар чиглэлийг сонгох
вэ?” гэдгээ сайн бодож, өөрийн сонирхол, өөрийн авьяас, өөрийн ур
чадвар зэргийг бодох хэрэгтэй. Тэгээд програм хангамж талдаа байх уу,
техник хангамжийг сонгох уу гэдгээ шийдэх ёстой
Sayanaa Lkhagvasuren:Энэ шийдлээс хамаарч ямар сургуульд орох уу? ямар хичээл авах уу? гэдгээ шийдэнэ дээ.
Sayanaa Lkhagvasuren:Монголд одоогийн байдлаар МТ-ийн чиглэлээр олон тооны их дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвууд байдаг.
Sayanaa Lkhagvasuren:Хэрэв МТ-ийн
мэргэжилтэн болно гэж шийдсэн бол бух сургуулийн сургалтын хөтөлбөртэй
танилцах хэрэгтэй. Сургууль болгон өөрийн гэсэн онцлогтой.
Sayanaa Lkhagvasuren:Жишээ нь манай APTECH
Mongolia сургалтын төв бол Энэтхэг улсын МТ-ийн боловсролын системийг
хэрэгжуулдэг, Энэтхэг, Америк, Монгол багш нартай, бух сургалтын
материал нь Англи хэл дээр байдаг, онолыг практиктай хослуулж хичээлийг
явуулдаг.
mika: Би танай төв нэг цуврал лекц зохион байгуулж
байгаа гэж сонсоод блогчиддоо танилцуулах үүднээс зарыг нь нийтлэн
оруулсан юм. Гэвч яг юу болсонг сайн мэдэж амжаагүй? Надад сонирхуулаач?
Sayanaa Lkhagvasuren:Өчигдөр буюу 9-р сарын
27-оос эхлэн манай APTECH Mongolia сургалтын төв ” Мэдээллийн
Технологийн хөгжил дэвшил” сэдэвт нээлттэй цуврал лекц зохион байгуулж
эхэллээ. Анхны лекци нь “Компьютерийн кластер” сэдвээр АНУ-гийн МТ-ийн
мэргэжилтэн ирж хийсэн. Амжилттай болсон.
Sayanaa Lkhagvasuren:Тэгэхдээ яг энэ лекцийн үеэр нэг ажигладсан зуйлээ та нартай хуваалцая гэж бодож байна.
Sayanaa Lkhagvasuren:МТ-ийн салбар гэхээр
Монголчууд ихэвчлэн програм хангамж, гар утас, интернет гэж ойлгодог юм
байна. Энэ салбарт software /програм хангамж/, hardware /техник
хангамж/ аль аль нь хамааралтай гэдгийг тэр болгон хүмүүс ялгаж
мэдэхгүйгээр :”оо, мэдээллийн технологи гэчээд компьютерийн сүлжээ гээд
хачин юм яриад байх юм” гээд зарим хүмүүс гараад явж байсан.
mika: хэ хэ
mika: Энэ олон сургуулиудаас танай сургуулийг иш
татаж авья. Жишээ нь би МТ-ийн чиглэлээр суралцахаар боллоо. Тэгэхэд
надад тавигдах ямар нэгэн шалгуур байх уу? Тоонд сайн байх хэрэгтэй ч
гэдэг юмуу?
Sayanaa Lkhagvasuren:За, манай төвд элсэх хусэлтэй хүмүүсээс элсэлийн түвшин тогтоох шалгалт авдаг.
Sayanaa Lkhagvasuren:Англи хэл ба IQ-ийн тест
Sayanaa Lkhagvasuren:Англи хэл шалгаж байгаа
нь юуны түрүүнд гадаад багш нарын хичээл ойлгох чадвар, Англи хэл
дээрхи сурах бичгээ унших чадварыг тодорхойлно.
Sayanaa Lkhagvasuren:Зарим хүүхдүүд Англи
хэл дээрээ тааруу авсан тохиолдолд Англи хэлний курсэд авах ёстой гэсэн
шаардлага тавьдаг. Харин эцэг эх, хүүхэд өөрсдөө Англи хэл чухал
гэдгийг ойлгодог тул шууд курсд давхар явдаг нь манай төвийн хичээлд
сурахад нь өөрт их тус болдог.
mika: IQ-ийн тест нь?
Sayanaa Lkhagvasuren:2-р тест бол IQ-ийн
тест. Энэ бол програм хангамж зохиогч нь код бичихдээ, бусдаас
онцлогтой програм зохиохдоо юуны туруунд шинэлэг, өвөрмөц сэтгэдэг байх
ёстой гэдэг үүднээс тухайн хуний логик сэтгэлгээг шалгадаг юм.
Sayanaa Lkhagvasuren:Та нартай хуваалцах маш сайхан мэдээ гэхэд манай төвд ирж IQ-ийн тест-г огдог хүмүүс ихэнхи нь маш өндөр оноо авдаг.
Sayanaa Lkhagvasuren:Тийм болоод ч өөрсдөө програм хангамж зохиогч болно гэж манай төвд ирдэг байх гэж бид нар боддог юм.
Sayanaa Lkhagvasuren:Манай Монголчуудад оюунлаг маш их потенциаль, боломж, чадвар, авьяас байдаг.
Sayanaa Lkhagvasuren:тэрийг нь хөгжуулэх нь хамгийн чухал.
mika: Би бас Монголчууд маань их потенциалтай гэж боддог..
mika: За, одоо би бух шалгалтанд нь еерийгее тэнцэх
хэмжээний гээд тодорхойллоо, тэгээд шалгалтуудад тэнцлээ. Ингээд
сурахын тулд надад санхуугээ тодорхойлох хэрэг гарна. Би 1 жилд ямар
үнээр суралцах боломжтой вэ?
Sayanaa Lkhagvasuren:Манай АССР хөтөлбөр мань 2 ба 3 жилийн сургалтын хөтөлбөр,
Sayanaa Lkhagvasuren:нэг жилийн сургалтын төлбөр нь 900 Ам. Доллар бөгөөд нэг жил нь 2 семестертэй байдаг тул семестрээр төлбөрөө хийж болно.
mika: Дажгүй л юм.
Sayanaa Lkhagvasuren:бас одоо бид нар
Монголын арилжааны банкнуудтай сургалтын төлбөрийг зээлээр төлөх
боломжийг оюутнууддаа бий болгохоор ажиллаж байгаа.
Sayanaa Lkhagvasuren:Үүнээс гадна, манай
оюутнууд анхны семестрийн дараа вэбсайт хийж чаддаг, java зэрэг хэлээр
програм бичдэг чаддаг болохоор, сурах явцдаа өөрсдөө сургалтын
төлбөөрөө хийх чадвартай болно гэсэн үг.
mika: Сайхан сонсогдож байна. Би банкнаас
сургалтынхаа телберийг зээлээр аваад сурч болох нь байна. Тэгээд
тегслее гэхэд ажлын байрны захиалга, эрэлт хэр байх вэ? Сургуулийн
зугээс ажлын байраар хангах ч гэдэг юмуу тиймэрхүү туслалцаа байх уу?
Sayanaa Lkhagvasuren:Манай APTECH Mongolia
сургалтын төв одоо манай Монголын МТ-ийн компаниудтай гэрээ хэлэлцээр
хийж эхэлж байгаа. Манай онц төгсөгчдийг ажлын байраар хангах тал дээр
дэмжлэг үзүүлнэ гэж бид зорьж ажилладаг. Одоогийн байдлаар манай
томоохон 5 компани манай төгсөгчдийг хүлээж байна гэдгээ илэрхийлсэн
байгаа. Хамгийн гол нь манай оюутнууд өөрсдөө маш сайн сурах ёстой.
Ажлын байрны хувьд бол манай програм хангамж бичиг, гадаадын
компаниудын захиалгат ажлыг хийж байгаа.
Sayanaa Lkhagvasuren:Энэ бүгдэд чадварлаг
мэргэжилтэн хэрэгтэй – харин манай төвийн зугээс бид нар эрэлт ихтэй
байгаа МТ-ийн хөдөлмөрийн зах зээлийг хангах чиглэлээр маш ихээр
ажиллаж байгаа.
Sayanaa Lkhagvasuren:Бас манай төвийн дэргэд бид нар “APTECH Mongolia Research Institute” дараа жилийн 1-р сард байгуулах гэж байгаа
Sayanaa Lkhagvasuren:Энэ судалгааны
хурээлэнгийн хурээнд манай багш нар, сайн сурдаг оюутнуудын хамтаар зах
зээлийн хэрэгцээг хангахуйц програм хангамж боловсруулах ажил хийх
болно.
Sayanaa Lkhagvasuren:Тэхээд манай төвд сурч байгаа оюутнууд бид нартай бас хамтран ажиллах боломжтой болно гэсэн уг.
Sayanaa Lkhagvasuren:2008 оноос эхлэн манай
төв бас Япон, Тайван, Энэтхэг зэрэг орнуудын МТ-ийн компаниудтай
бизнесийн уулзалт, хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын хурээнд
бас outsourcing-ийн ажил олж оюутнуудаа хамруулах төлөвлөгөөтэй байгаа.
mika: Танай тевийг сайн тегсеед ажлын байртай болох
боломж их гэж ойлголоо, Цаашлаад та нартай ч хамтран ажиллах боломжтой
юм байна. Тэгвэл би суралцах хугацаандаа багагуй менге зарцуулсан учир
эргуулээд туунийгээ олох хэмжээний цалин авдаг байх шаардлагатай гэж
бодож байна. Ер нь МТ-ийн салбарын ажилчид ойролцоогоор хэр хэмжээний
цалин авдаг вэ? Жишээ нь програмистууд?
Sayanaa Lkhagvasuren:За, цалингийн асуудал тухайн компаниас хамаардаг
Sayanaa Lkhagvasuren:Миний судалсанаар код бичдэг програмист 200,000-350,000 төгрөгөөс дээш цалин авдаг
Sayanaa Lkhagvasuren:Харин нарийн программын хэл дээр ажилладаг програмистийн цалин маш өндөр байдаг.
Sayanaa Lkhagvasuren:Саяхан манай нэг том
компаниас надруу залгаад:”Танайд SQL кодчин байгаа юу? ажилд авмаар
байна. Эхлэлийн цалин – 1,000 Ам.Доллар” гэж хэлсэн
Sayanaa Lkhagvasuren:Тэхээр тухайн
мэргэжилтний мэдлэг гүнзгий, бусдаас илуу, яг цаг үетэйгээ уялдсан
байвал цалин ч гэсэн нэмэгдэх хандлага харагдаж байгаа биз?
mika: Би бас нэг америкийн судлаачдын хийсэн
судалгааны үр дүнг харж байхад “Ирээдуйн 5 жилд програмистууд хамгийн
ендер орлоготой ажилчид байх болно” гэсэн байсан. Та уунтэй хэр санал
нийлж байна?
Sayanaa Lkhagvasuren:Ер нь програмистуудын цалин өндөр байх болно гэдэгтэй бурэн санал нийлж байна.
mika: Тийм байна. Тэгэхээр еерее л сайн хичээж сурах хэрэгтэй байх нь дээ.
Sayanaa Lkhagvasuren:Яг унэн!
Sayanaa Lkhagvasuren:Эзэн хичээвэл – заяа хичээнэ гэж маш ухаантай уг байдаг
mika: Танд сүүлийн асуултыг улдээе. Таниас асуугаагуй үлдээсэн зүйл байж мэднэ?
Sayanaa Lkhagvasuren:За баярлалаа.
Sayanaa Lkhagvasuren:Юуны туруунд МТ-ийн салбарын хөгжлийн талаар сонирхолтой ярилцлага санаачилан бусдад туслаж байгаа чамд баяр хургэж амжилт хүсье
Sayanaa Lkhagvasuren:Ямар ч мэргэжил
сонгосон бүх зүйл хувь хүний хүчин чармайлтаас хамаардаг. Өнөөдөр
бидний ярилцсан МТ-ийн мэргэжилтэн гэдэг мэргэжил бол шинэ эриний
мэргэжил. Бидний амьдрал, нийгмийн хөгжил, улс орны эдийн засаг хөгжил
МТ-оос бүрэн хамаарах болсон энэ үед чадварлаг МТ-ийн мэргэжилтэн болно
гэдэг бол маш том өрчлөлт хийх боломжтой болно гэсэн. Тиймээс МТ-ийн
мэргэжилтэн болхоор шийдсэн бух залуучудад амжилт хүсч, Сэтгэлээ
зориулж аливаа зүйлийг хийвэл амжилтанд хургэх болно гэж хэлмээр байна.
Баярлалаа, Мика
mika: Та надтай ярилцах хугацаандаа МТ-ийн талаар маш
цэгцтэй мэдээлэл хүргэж, Энэ чиглэлийг сонгон авахаас эхлүүлээд тегсеед
ямар ирээдүй хулээж байгааг нь хуртэл маш сайхан тайлбарлаж еглее. Танд
маш их баярлалаа. Таны Монгол орны ирээдуйн телее хийж буй энэ сайхан
ажилд амжилт хүсье. Бас APTECH Mongolia сургалтын тевеер дамжуулан олон
боловсон хүчин бэлдэж гаргаарай гэж ерөөе. Дахин баярлалаа, Саянаа
эгчээ.
Sayanaa Lkhagvasuren:Мика чамд баярлалаа!
Чамд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе! Бас чиний блогийн уншигчдад
хамгийн сайн сайхан бухнийг хүсэн ерөөе!
mika: за, баярлалаа.

Мика Блог

Date: October 14th, 2007 | Categories: Бусад | By: | Comments: 152

152 Responses to Мэдээллийн Технологийн чиглэлийг сонгон суралцах нь

    ivermectin stromectol 3 mg tablet https://ivermectinovercounter.com/# ivermectin on amazon

    azithromycin pills 250 mg https://zithrozpack.com/# zpack

Leave a Reply

Message:*

Name:

Email:

Website: