Мессеж бичнэ, бас өвдөнө

Мессеж бичнэ, бас өвдөнө

images.jpgTа өдөрт хэдэн мессеж бичдэг вэ? Нэг, хоёр, арваад, эсвэл түүнээс их үү? Хэрэв та их хэмжээний мессеж бичдэг бол бидний хүргэх энэ мэдээнд анхаарлаа хандуулаарай. 
Өнөөдөр Их Британид гар хурууны өвчлөл эрс ихэсч байна. Ийм төрлийн эмгэгтэй хүмүүсийн тоо хэдийнэ 4 саяд хүрчээ. Үүнийг мэргэжилтнүүд гар утсаар мессеж ихээр бичиж буйтай холбон тайлбарлаж байна.

Статистикийн мэдээгээр тус улсын нийт хүн амын 12 хувь нь өдөрт дунджаар 20 мессеж, 10 хувь нь 100 хүртэлх тооны мессеж илгээдэг гэнэ. Иймээс гар утасны товчлуур дээрээс их хэмжээний текстийг бичих нь гарын сарвуу, хурууны үеүүдэд ихээхэн ачаалал өгч, улмаар энэ төрлийн өвчлөл үүсэх шалтгаан болж байгаа юм.Цаашилбал, хүмүүс гол төлөв мессеж бичихдээ гараа тохойгоороо нугалан утсаа өмнөө барьдаг нь цусны  эргэлтийг удаашруулах муу талтай гэнэ. Иймээс эмч нар мессеж бичихдээ ядаж л завсарлага авч байхыг зөвлөж байна.  

Date: October 11th, 2007 | Categories: Гар утас | By: | Comments: 3

3 Responses to Мессеж бичнэ, бас өвдөнө

    ene delhii deer sain yum gej bnuuu

    nomin

    yooo tgvel ovchtei blj guitsehnee bi…………

    Баярмагнай

    Tegeed huuchniih shigee zahia bichih bolj baina uu ?

Leave a Reply

Message:*

Name:

Email:

Website: