Nokia N800-г туршсан минь

Nokia N800-г туршсан минь

nokian800-internet-tablet_resize.jpgNokia N800 Интернэт багаж нь байнга холболттой байдаг хүн бүхэнд хамгийн хэрэгтэй зүйл.

Жижиг бизнес эрхэлдэг хүний хувьд би хэсэг бүлэг Мэдээллийн Технологийн зөвлөгч нарыг удирдан ажилуулдаг бөгөөд технологи болон бүтээгдэхүүн туршигч нарыг удирдан ажилладаг. Мөн би зарим нэгэн сэтгүүлүүд болон вэбсайтууд өөрийн нийтлэлийг бичдэг ба өөрийн гэсэн блогтой. Байнга гадуур явах ажилтай байдаг нь намайг багийнхантайгаа харилцаа холбоо сайтай байхад минь сөргөөр нөлөөлдөг л дөө. Маш их завгүй байдаг учраас намайг Nokia N800 Интернэт Багаж-ыг туршиж үзэхийг санал болгоход нь би дуртайяа зөвшөөрсөн. Зөвшөөрч туршиж үзсэндээ ч тун их баяртай байгаа. Энэхүү жижиг биетийг өөрийн болгоход тийм ч их хугацаа зарцуулаагүй бөгөөд одоо би өөрийн  Nokia N800-гүйгээр яахаа ч мэдэхгүй байна. Үүнийг маань буцаан авахгүй гэдэгт найдаж байна.

 7:00 AM: Nokia N800 шинэ өдрийг миний дуртай дууг эгшиглүүлснээр намайг сэрээж эхлүүлдэг. Нүдээ хагас нээгээд сэрүүлэгийг нь унтраагаад хуруугаараа хэдэн даралт хийгээд өөрийн дуртай өглөөний шоуг интернэт радиогоор сонсдог.

7:15 AM: Гялс нэг зүйлийг хазах хэрэгтэй болно. Nokia N800-г ашиглан цаг агаар шалгах ба вэбээр хоромхон зуур хэсэн өөрт хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулдаг. Яаран и-мэйлээ шалган оффис орохоос өмнө амжуулах ажил байгааг шалгаад мессенжэрт орон найзруугаа коффее уух газраа товлон бичилцдэг.

nokian8007:45 AM: Коффее шопд найзтайгаа чалчингаа сууж байх зуур манай борлуулалтын хамгийн сайн ажилтан маань надруу видео конференц хийж залгадаг. Тэрбээр хамгийн чухал үйлчлүүлэгчидтэй өглөөний цай уух үеэрээ залгадаг л даа.

8:15 AM: Nokia N800 мөн намайг сэргээж хөгжөөж чаддаг. Нэмэлт 2 санах ойг суурилуулсанаар өөрийн дуртай бүх мп3 болон түрүү долоо хоногт үзэж чадаагүй ТВ шоуны ангиудыг оруулдаг. Ингээд өөрийн ертөнцдөө би дуртай видеогоо үзэн дуугаа сонсон тоглоом тоглож ажилдаа автобусаар ирдэг.

8:30 AM: Автобуснаас гаран ажил руугаа алхаж явдаг. Сүхбаатарын талбай өнгөрөн ямах замд WiFi ашиглан өөрийн календарийг харах ба хийх ёстой тэмдэглэлүүдээ шалгадаг. Дараа нь зарим нэгэн технологийн шинэ мэдээ байвал түүний тухай өөрийн блогтоо бичиж оруулдаг.

9:50 AM: Хотын төвд уулзалттай байвал үүдэнд нь түр саатаад харилцагчийнхаа тухай мэдээллийг вэбэд суурилсан системийн дагуу олж мэдэхэд маань Nokia N800 тусалдаг. Мөн миний хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдөж буй тухай и-мэйлүүд утсанд маань ирж мэдэгддэг. Түүнийгээ харахын тулд вэб-рүү орох хэрэгтэй болно.

10:00 AM: Уулзалтанд орсон бол өөрийн Nokia N800-ийг гаргаж ирэн хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авч эхэлнэ. Бичдэг гар нь тун ухаантай бөгөөд намайг хуруугаараа бичиж эхэлмэгц хэмжээгээ минийхд тааруулдаг.

6:00 PM: Оффисоос гарахад бэлэн болдог, өөрийн Nokia N800-г халаасандаа хийгээд л замдаа гарна даа.

6:30 PM: Миний жим-д үнэгүй WiFi тийм болохоор гэрийн компьютеэр дээрээ явуулж буй дуугаа өөрийн Nokia N800 дээрээ сонсох боломж олдож байгаа юм л даа. Яг хөлсөө гаргаад ид хичээллэж байх үед найз маань надруу мессенжэрээр оройны бейсолын тоглолт үзэх эсэхийг минь лавладаг. Үзэх хүсэлгүй үедээ түүнд хариу бичилгүйгээр гүйлтээ үргэлжлүүлдэг.

7:00 PM: Гэртээ харьж муураа хооллон шүршүүрт ороод дараа нь хувцасаа солино. Nokia интернэтийг ашиглан найз охиноо ажил дээрээ байгаа эсэхийг нь лавлаад ямар байгааг нь харчихаад оройн тоглолтын дараа уулздаг.

7:30 PM: Ойролцоох бар-нд орж бейсболын тэмцээн үзнэ. Гэрээс холгүй байдаг тул онлайн байж чаддаг. Тоглолт дуусмагц янз бүрийн статистик тоо баримтын талаар ярилцаж эхэлнэ. Nokia N800-аараа онлайн ороод бүх хариултуудыг мэдээд авчихна.

8:15 PM: Оффист байгаа ажилтан маань и-мэйл илгээн тулгарсан асуудлыг шийдвэрлэхийг хүсэхэд нь видео дуудлага хийн түүнд тусална.

8:30 PM: Nokia интернэтийг ашиглан найз охин маань залган ажилаасаа гарахад бэлэн болсоноо хэлэхэд нь бид хотын төвд газар болзон оройн хоол хамтдаа иднэ. Ингээд найзуудыгаа орхиод баарнаас гаран тоглоомоо орхин метронд сууна.

8:50 PM: Найз охиноо хүлээж суух зуураа өөрийн дуртай дуугаа Nokia N800 дээрээ сонсоно. Энэ хавийг сайн мэдэхгүй болохоор онлайн орж болох газар олоод хамгийн өндөр үнэлгээтэй ойролцоо байдаг Тайланд ресторанд захиалга өгнө.

10:00 PM: Найз охины маань гэрт нь онлайн хандах цэг байдаг тул түүнийг Nokia N800 маань автоматаар танин онлайн орно. RSS уншигч маань ажиллан манай баг ялсаныг надад мэдэгдэнэ. Хэдхэн минутын дараа найзууд маань тоглолтын тухай мессенжэрээр ярилцаж эхэлнэ.

Шөнө дунд: Орондоо хэвтэж байхдаа и-мэйлээ сүүлийн нэг удаа шалгаад сэрүүлэгээ өөрийн Nokia N800 дээрээ тохируулна. Нэг л мэдэхэд миний дуртай дуу эгшиглэж шинэ өглөөг Nokia N800 маань эхлүүлнэ дээ. Тэр өдөржин надтай цуг байдаг ганц зүйл нь Nokia N800.

Date: May 15th, 2007 | Categories: Гар утас | By: | Comments: 2

2 Responses to Nokia N800-г туршсан минь

    goy boljee
    amjilt husii…

    Hehe, arai joohon unemshiltei, bodit hereglee bichehgui de 😛

Leave a Reply

Message:*

Name:

Email:

Website: