Microsoft Excel 2000 Хичээл 19

Microsoft Excel 2000 Хичээл 19

Хүснэгтэн мэдээллийг боловсруулах явцад мэдээлэлд шинжилгээ хийх, мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой болгох зорилгоор график байгуулах шаардлага олонтаа гардаг. Энэхүү хичээлээр график байгуулах, грфаикийн бэлэн загварыг ашиглах, үүсгэх аргуудтай танилцах болно.
Графикийг байгуулахдаа Insert/Chart командыг сонгох буюу Standard бүлгийн (Insert Chart) командын хэрэглүүр дээр дарна.
График байгуулах горимоос гарахдаа уг идэвхтэй цонхны гадна Microsoft Excel программын ажлын талбарын дурын газарт нэг даралт хийнэ. Графикийг засварлахдаа тухайн координатын мужийн дурын газар хулганы заагуурыг байрлуулаад, xoc даралт хийн, график горимд шилжин, шаардлагатай засвар өөрчлөлтийг хийнэ.

Хичээл 19. График байгуулах

Хүснэгтэн мэдээллийг боловсруулах явцад мэдээлэлд шинжилгээ хийх, мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой болгох зорилгоор график байгуулах шаардлага олонтаа гардаг. Энэхүү хичээлээр график байгуулах, грфаикийн бэлэн загварыг ашиглах, үүсгэх аргуудтай танилцах болно.

Графикийг байгуулахдаа Insert/Chart командыг сонгох буюу Standard бүлгийн (Insert Chart) командын хэрэглүүр дээр дарна.
График байгуулах горимоос гарахдаа уг идэвхтэй цонхны гадна Microsoft Excel программын ажлын талбарын дурын газарт нэг даралт хийнэ. Графикийг засварлахдаа тухайн координатын мужийн дурын газар хулганы заагуурыг байрлуулаад, xoc даралт хийн, график горимд шилжин, шаардлагатай засвар өөрчлөлтийг хийнэ.

19.1. Chart Wizard программыг ашиглаж график байгуулах

Microsoft Excel программын ажлын талбар дахь өгөгдлийг ашиглаж графикийг эхлэн байгуулах, байгуулагдсан графикийн координатын мужид засвар хийх алхамуудыг Chart Wizard (Мастер график) программыг ашиглах замаар хялбархан гүйцэтгэж болохыг жишээгээр үзүүлье.

Дадлага, дасгал №19. График байгуулах

ex209Жишээ 19.1.

Зураг 19.1-ийн А1:Е4 мужаар график байгуулъя.
1. Өгөгдлүүдийг тэмдэглэнэ.
Ажлын талбар дахь графикуудын өгөгдлүүдийг, тэдгээрийн мөр баганы нэрийн хамт тэмдэглэнэ (Зураг 19.1). Координатын мужид хэд хэдэн график, диаграммууд зурж дүрсэлж болно. Өгөгдлүүд нь заавал зэрэгцээ мужид байрлах албагүй.

ex210
Зураг 19.2. Chart Type харилцах цонхны Standart Types хэсэг

2. График горимд шилжинэ.
Standard бүлгийн (Chart Wizard) командын хэрэглүүр дээр дарах буюу Insert/Chart командыг сонгож, график зурах 4 алхамт үйлдлийг гүйцэтгэнэ. Алхам бүр харилцах цонхтой. Өмнөх алхамдаа Back, дараагийн алхамдаа Next товчлуур дээр дарж шилжих ба дараагийн алхамуудыг хийх шаардлагагүй гэж үзвэл Finish товчлуур дээр дарж график зураг ажиллагааг төгсгөнө.
3. Графикийн хэлбэрийг сонгоно.
Графикийн горимд ороход нээгдэх Chart Type харилцах цонх (Зураг 19.2) нь 2 хэсэгтэй. Standard Types хэсгийн Chart type жагсаалтаас графикийн төрлийг сонгох ба Chart sub-type талбараас сонгогдсон төрлийн хэлбэрийг сонгоно.
Стандарт бэлэн загвар ашиглах тохиолдолд Built in, хэрэглэгчийн бэлэн загвар ашиглах тохиолдолд User defined товчлуурыг Сustom Types хэсгийн Select from бүлгээс сонгож, Chart type жагсаалтаас загварын нэрийг сонгоход Sample талбарт сонгогдсон хэлбэр харагдана.
Жишээ 19.1-ийн хувьд Standard Types хэсгийн Chart type жагсаалтаас Column гэдгийг сонгоод, Chart sub-type талбараас хамгийн эхний Clustered Column хэлбэрийг сонгоё. Хэлбэрийг урьдчилан харахдаа Press and hold to ү sample товчлуур дээр дарна (Зураг 19.2).
4. График байгуулах өгөгдлүүдийг тодорхойлно.
Next товчлуураар Chart Source Data харилцах цонхонд шилжих ба Data Range хэсгийн Data Range талбарт график зурах өгөгдлүүд, тэдгээрийн мөр баганы нэрийн хамт тодорхойлж өгнө. Харин график байгуулж эхлэхээсээ өмнө тухайн мужийг тэмдэглэсэн тохиолдолд Data range талбарт автоматаар тодорхойлогдоно.
Өгөгдлийг шинээр тодорхойлох буюу өөрчлөхдөө Data Range талбарын (хураагч)

ex211
Зураг 19.3. Chart Source Data харилцах цонхны Data range талбарт хураагдсан хэлбэр

товчлуур дээр дарж, ажлын талбараас өгөгдлийн мужийг хүрээлээд (Зураг 19.3), (задлагч) товчлуур дээр дарахад харилцах цонх анхны хэлбэртээ орно. Графикийг мөрийн дагуу байгуулах тохиолдолд Rows, баганы дагуу байгуулах тохиолдолд Columns товчлуурыг Series in талбараас сонгоно.
Жишээ 19.1-ийн хувьд өгөгдлүүдийг нэг баганы дагуу оруулж, тэмдэглэсэн тохиолдолд баганы дагуу 1, 2, 3, Дүн гэсэн нэрүүдтэй 4 график, мөрийн дагуу Б.Эрдэнэзаяа, Ө.Батхүү, С.Баярмаа гэсэн нэрүүдтэй 3 графикуудыг координатын мужид байгуулах бололцоотой (Зураг 19.4-ийн графикууд).

ex212
Зураг 19.4. A1:E4 мужийн өгөгдлүүдээр
зурагдсан графикууд

2 дахь алхамын Data Range хэсэгт график байгуулах координатын мужийн өгөгдлүүдийг өөрчилж байсан бол Series хэсэг нь нэг координатын мужид байгуулагдах график бүрийн өгөгдлүүдийг өөрчлөх боломжийг өгнө. Үүнд:
– Series бүлэгт тухайн координатын мужийн графикуудын нэр байх ба эдгээрээс өгөгдлийг өөрчлөх графикийн нэрийг сонгоод, Series хэсгийн бусад талбаруудад өгөгдлийн мужийн хаягийг тодорхойлно (Зураг 19.5). Тухайн координатын мужид өөр график нэмж байгуулах тохиолдолд:

ex213
Зураг 19.5. Chart Source Data харилцах цонхны Series хэсгийн талбарууд

– Add товчлуур дээр дарахад Series талбарын жагсаалтад Series гэсэн нэр орж ирнэ.
– Series нэрийг сонгоно.
– Series хэсгийн бусад талбаруудад графикийн өгөгдлүүдийг тодорхойлж өгнө.
Координатын мужаас график арилгах тохиолдолд нэрийг сонгоод, Remoүe товчлуур дээр дарна.
– Name талбар нь Series бүлэгт сонгогдсон графикийн нэрийн мужийн хаягийг харуулна. Хаягийг өөрчлөх замаар графикийн нэрийг өөрчилнө. Шинээр график нэмж байгуулсан тохиолдолд Series бүлэг дэх Series гэсэн нэрийг сонгож, Name талбарт шинэ нэрийн хаягийг тодорхойлно.
– Үalue талбар нь Series бүлэгт сонгогдсон графикийн тоон өгөгдлүүдийн мужийн хаягийг харуулна. Мужийн хаягийг өөрчлөх замаар тоон өгөгдлийг өөрчилнө. Шинээр график нэмж байгуулсан тохиолдолд Series талбарт шинээр нэмсэн графикийн нэрийг сонгоод, тоон өгөгдлийн мужийн хаягийг тодорхойлж өгнө.
– Category (X) axis labels талбарт Х тэнхлэгийн дагуух нэрүүд (утгууд)-ийн хаягийг тодорхойлно. Координатын нэг мужийн бүх графикуудын энэ нэрүүд нь адилхан байдаг.
5. Координатын мужийг тодорхойлно.
Next товчлуураар Chart Options харилцах цонхонд шилжинэ. Энэ харилцах цонх нь 6 хэсэгтэй.
1) Title буюу нэрүүдтэй ажиллах хэсэг. Үүнд:
– Chart title талбарт координатын мужийн нэр (гарчиг)-ийг бичиж өгнө;
– Category (X) axis талбарт Х тэнхлэгийн нэрийг бичиж өгнө;
– Үalue(Y) axis талбарт Ү тэнхлэгийн нэрийг бичих ба 3 хэмжээстэй координатын мужид график байгуулж буй тохиолдолд өөрөөр хэлбэл, Chart Type харилцах цонхны Chart sub-type талбараас 3D Column хэлбэрийг сонгосон тохиолдолд Series (Y) axis талбарт Ү тэнхлэгийн нэрийг , Second category (X) axis талбарт 2-р Х тэнхлэгийн нэрийг , Second үalue (Y) axis талбарт 2-р Ү тэнхлэгийн нэрийг 2 бичиж өгнө.
– Үalue (Z) axis талбарт 3 хэмжээстэй координатын мужид график байгуулах тохиолдолд Z тэнхлэгийн нэрийг 3 бичиж өгнө.
Дээрх нэрүүдийг тодорхойлон бичсэний дараа объект зөөдгийн адил график байгуулагдсан мужид шилжүүлэн байрлуулж, текстийн адил форматлах бололцоотой.
2) Ахes буюу тэнхлэгүүдтэй ажиллах хэсэг (Зураг 19.6). Үүнд:

ex214
Зураг 19.6. Chart Options харилцах  цонхны Ахes хэсгээс

1– идэвхтэй тохиолдолд Х тэнхлэгийг коодинатын мужид дүрсэлнэ.
2– сонголттой тохиолдолд Х тэнхлэгийн утгыг автоматаар дүрсэлнэ.
3– сонголттой тохиолдолд Х тэнхлэгийн утгыг нэрээр дүрсэлнэ.
4– сонголттой тохиолдолд Х тэнхлэгийн утгыг хугацааны утгаар дүрсэлнэ.
5– идэвхтэй тохиолдолд Y тэнхлэгийг коодинатын мужид дүрсэлнэ.

– 3 хэмжээст огторгуйд график байгуулж буй тохиолдолд Primary axis талбарт Үalue (Z) axis гэсэн хяналтын товчлуур нэмэгдэнэ. Z тэнхлэгийг дүрслэх бол уг товчлуурыг идэвхжүүлнэ.
Gridlines буюу координатын мужид тор (шугам) татах хэсэг (Зураг 19.7). Нэг нэгжийн зайтайгаар татагдсан шугамуудыг гол (major), гол шугамуудын хооронд татагдсан шугамуудыг гол биш (minor) шугам гэнэ. Үүнд:

ex214

Зураг 19.7. Chart Options харилцах
цонхны Gridlines хэсгээс

1– идэвхтэй тохиолдолд Х тэнхлэгт гол шугам татна.
2– идэвхтэй тохиолдолд Х тэнхлэгт гол биш шугам татна.
3– идэвхтэй тохиолдолд Y тэнхлэгт гол шугам татна.
4– идэвхтэй тохиолдолд Y тэнхлэгт гол биш шугам татна.

3) Legend буюу тайлбартай ажиллах хэсэг (Зураг 19.8). Үүнд:

ex216
Зураг 19.8. Chart Options харилцах
цонхны Legend хэсгээс

1– идэвхтэй тохиолдолд координатын мужид тайлбар дүрслэгдэнэ. Placement бүлэгт тайлбарын координатын муж дахь байрлалыг тодорхойлно. Үүнд:
2– сонголттой тохиолдолд координатын мужийн доор байрлуулна.
3– сонголттой тохиолдолд координатын мужийн өнцөгт байрлуулна.
4– сонголттой тохиолдолд координатын мужийн дззр байрлуулна.
5– сонголттой тохиолдолд координатын мужийн баруун талд байрлуулна.
6– сонголттой тохиолдолд координатын мужийн зүүн талд байрлуулна.

Дээрх байдлаар сонголт хийж тайлбарыг байрлуулахаас гадна объект зөөдгийн нэгэн адил график зурагдсан мужид зөөж байрлуулж болно.
4) Data Labels буюу тоон өгөгдлүүдтэй холбоотой мэдээллийг координатын мужид дүрслэх хэсэг (Зураг 19.9). Үүнд:

ex217
Зураг 19.9. Chart Options харилцах цонхны Data Labels хэсгээс

1-сонголттой тохиолдолд тоон өгөгдлүүдтэй холбоотой мэдээллийг графикийн мужид дүрслэхгүй.
2-сонголттой тохиолдолд тоон өгөгдлүүдийн утгыг дүрсэлнэ.
3-сонголттой тохиолдолд тоон өгөгдлүүдийг хувиар илэрхийлж дүрсэлнэ. Графикийг дугуй, буюу цагираг хэлбэрээр зурж буй үед энэ сонголтыг хийх боломжтой.
4-сонголттой тохиолдолд X тэнхлэгийн утгуудыг дүрсэлнэ.
5-сонголттой тохиолдолд тоон өгөгдлүүдийг хувиар илэрхийлэх ба X тэнхлэгийн утгуудыг дүрсэлнэ.
6-Толбо (buble) хэлбэрээр зурагдсан графикийн толбоны диаметрийн хэмжээг дүрсэлнэ.
7-сонголттой тохиолдолд тайлбарын өмнө байрлах тэмдэг буюу тайлбарын түлхүүрийг дүрсэлнэ.

5) Өгөгдлүүдийн хүснэгтийг координатын мужид дүрслэх хэсэг. Үүнд:
Show data table товчлуур идэвхтэй тохиолдолд өгөгдлүүдийн хүснэгтийг дүрсэлнэ.
Show legend keys товчлуур идэвхтэй тохиолдолд дүрслэгдсэн хүснэгтэд тайлбарын түлхүүрийг хэрэглэнэ.
Buble гэх мэт графикийн зарим төрлөөр зурагдсан графикийн тохиолдолд энэ хэсэг байдаггүй.
Chart Options харилцах цонхны эдгээр 6 хэсгийн тохиргоонуудыг график байгуулсны дараа Chart/Chart Options командаар өөрчлөх бололцоотой.
6. Координатын мужийг байрлуулах ажлын талбарыг сонгоно.
Next товчлуураар Chart Location харилцах цонхонд шилжинэ. Координатын мужийг ажлын шинэ талбарт байрлуулах тохиолдолд As new sheet: товчлуурыг сонгож, харгалзах мөрөнд ажлын шинэ талбарын нэрийг бичиж өгнө.
Оршин байгаа ажлын талбарт байрлуулах тохиолдолд As object in: товчлуурыг сонгож, харгалзах мөрийн нээгч товчлуураар нээгдэх жагсаалтаас ажлын талбарын нэрийг сонгоно. Finish товчлуур дээр дарна.

Дасгал 19.1.

Хүснэгтэн мэдээллийг ашиглан баганан диаграмм байгуулна уу.

ex218

19.2. Графикийн төрлүүд ба тэдгээрийг өөрчлөх

Графикийн дүрслэлээс нь хамааруулан 14 төрөлд хуваадаг бөгөөд графикийн төрөл хэлбэрийг өөрчлөх боломжтой.

Графикаар илэрхийлэх агуулгыг илүү тод ойлгомжтой болгохын тулд түүний төрөл, хэлбэр, координатын тэнхлэгийн дагуу авах утгуудыг тохиромжтой байдлаар сонгох хэрэгтэй.

Column төрөл нь тухайн шинж чанараа адилхан зүйлүүдийг тоон өөрчлөлтөөр нь харьцуулна. Хэвтээ тэнхлэгийн дагуу харьцуулах үзүүлэлтээ, босоо тэнхлэгийн дагуу тоон утгаа авна.

Bar төрөл нь Column төрлөөс агуулгын хувьд ялгаа байхгүй бөгөөд тоон утгуудаа хэвтээ тэнхлэгийн дагуу авдгаараа дүрслэлийн хувьд ялгаатай.
Line төрөл тоон утгуудыг шугамаар холбож дүрсэлнэ. Нэг графикийн хувьд өсөлт бууралтыг дүрсэлж болохоос гадна хэд хэдэн графикуудыг нэг координатын мужид дүрсэлж, өөр хооронд харьцуулах боломжтой.
Нэг багц зүйлийн бүтцийг үзүүлэх тохиолдолд Pie төрлийг сонгох нь илүү тохиромжтой. Хэрэв тухайн багц зүйл олон жижиг хэсэгтэй тохиолдолд Pie of Pie хэлбэрийг сонгох хэрэгтэй.

Аливаа юмыг тоолох, түвшинг тогтооход ХҮ (Scatter) төрөл илүү тохиромжтой.

Area төрөл тухайн мөчлөг дэх хэмжээний өөрчлөлтийг үзүүлэхэд тохиромжтой.

Doughnut төрөл нь нэг цагирагийн хувьд Pie төрөлтэй адилхан ба хэд хэдэн мөчлөгийг нэг зэрэг дүрсэлж, тэдгээрийг өөр хооронд нь харьцуулж болдогоороо давуутай.

Тухайн зүйлийн бүтэц, шинж чанарыг ялган дүрсэлж, харьцуулахад Radar төрлийг сонгох нь тохиромжтой.

Surface төрөл нь 3 хэмжээст мужид гадаргуу дүрслэх боломжийг олгодог.
Buble төрөл нь ХҮ(Scatter) төрөлтэй ойролцоо боловч дугуйн диаметрээрээ хэмжээг илэрхийлдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл хос 3 утгаар нэг дугуйг байгуулна.

Аливаа зүйлийн тухайн агшин дахь утга тухайлбал, янз бүрийн хэмжилтүүдийн утга, барааны үнэ, эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ зэрэг утгуудыг координатын мужид дүрслэхэд Stock төрөл тохиромжтой.
Stock төрлийг High-Low-Close (хамгийн их утга- хамгийн бага утга-төгсгөлийн утга) эсвэл Open-High-Low-Close (анхны утга-хамгийн их утга-хамгийн бага утга-төгсгөлийн утга) гэж нэрлэдэг бөгөөд хэд хэдэн хэмжилт хийгээд тэдгээрээсээ анхны утга, хамгийн их утга, хамгийн бага утга, төгсгөлийн утгуудыг түүж, тэдгээр утгуудаар байгуулсан графикийг байгуулдаг. Хэдий тийм боловч, хэрэглэгч өөрийн үйл ажиллагаанд тохируулан утгуудыг сонгон авч болно.

Жишээ 19.2.

Тухайн өдрийн агаарын хэмийн 4 утгаар график байгуулсан байна(Зураг 19.10).
Графикийн тэмдэглэгээг тайлбарлая:
Анхны утга нь төгсгөлийн утгаасаа бага тохиолдолд тэгш өнцөгт хар өнгөөөр дүрслэгдэнэ. Түүнчлэн эдгээр утгууд нь давхцаж болно.

ex219

Зураг 19.10. Stock төрлийн график

Open буюу Анхны утга
Close буюу Төгсгөлийн утга
High буюу Хамгийн их утга
Low буюу Хамгийн бага утга

Cylinder, Cone, Pyramid төрлүүд нь Соlumn, Bar төрлүүдээс илэрхийлэх агууллагын хувьд ялгаагүй Column, Bar төрлүүд нь багана хэлбэрээр дүрсэлдэг бол Cylinder нь цилиндр, Cone нь конус, Pyramid нь пирамид хэлбэрээр тус тус дүрсэлдэг.

Нэг координатын мужид байгаа графикуудын төрөл, хэлбэрийг нэг төрөл, хэлбэрээр өөрчлөхийн тулд:
1. Тэмдэглэнэ. Координатын мужийн дурын объект тэмдэглэгдсэн байхад хангалттай.
2. Командыг сонгоно. Үүнд:

(a) Chart/Chart Type командыг сонгоно, эсвэл
(b) Chart бүлгийн (Chart Type) командын хэрэглүүр дээр дарна.
Графикийн хэлбэрийг өөрчлөх, графикийн бэлэн загвар ашиглах бол (a) аргыг сонгох хэрэгтэй.
3. Графикийн төрлийг сонгоно.
(a) аргаар нээгдэх харилцах цонхны (Зураг 19.2) Chart type талбараас төрлийг, Chart sub-type талбараас хэлбэрийг сонгоно. Бүх графикуудын төрөл, хэлбэрийг өөрчлөх тохиолдолд Options бүлгийн Apply to selection товчлуур идэвхгүй байх шаардлагатай. Press and hold to ү sample товчлуур дээр дарж урьдчилан харж болно. Бэлэн загвар ашиглах тохиолдолд Custom Types хэсэгт хандах хэрэгтэй.
(b) аргаар талбараас сонгох төрлийн товчлуурт хулганы заагуурыг байрлуулж, нэг даралтаар сонголтыг гүйцэтгэнэ.

Дасгал 19.2.

Дасгал 19.1-д байгуулсан баганан (Column төрөл) графикийг Pie төрлийн Pie of Pie хэлбэрээр дүрсэлнэ ү.
19.3. График байгуулах бэлэн загвар ба үндсэн хэлбэр

Графикийг байгуулах бүрдээ төрөл хэлбэр, форматыг тохируулахгүйгээр үндсэн хэлбэр ба загварыг үүсгэж ашиглах нь ажил цагийг хэмнэсэн ач холбогдолтой зүйл юм.
Хэрэглэгч тодорхой төрөл, хэлбэр, форматтай координатын мужийн бэлэн загварыг ашиглах боломжтой. Бэлэн загваруудыг стандарт ба хэрэглэгчийн гэж 2 ангилдаг.
Хэрэглэгч байгуулсан координатын мужаа бэлэн загвар болгон үүсгэж, ашиглаж, бэлэн загварыг устгаж бололцоотой.

Бэлэн загварыг үүсгэх

1. Бэлэн загвар болгох координатын мужийн дурын нэг объектыг тэмдэглэнэ.
2. Chart/Chart Type командыг сонгоно.
3. Нээгдэх Chart Type харилцах цонхны Custom Types хэсгийг сонгоно.
4. Select from бүлгийн User-defined товчлуурыг сонгоно. Chart type жагсаалтаас хэрэглэгчдийн үүсгэсэн бэлэн загваруудыг харж болно.
5. Add товчлуур дээр дарна.
6. Нээгдэх Add Custom Chart Type харилцах цонхны Name талбарт загвар (төрлийн нэр)-ын нэрийг, Description талбарт хэлбэрийн нэр, агуулгыг тодорхойлон бичнэ.
7. ОК товчлуур дээр дарна.
Chart Type харилцах цонхны Custom Types хэсгийн Chart type талбарын жагсаалтад уг нэр орж ирнэ.
8. ОК товчлуур дээр дарна.

Бэлэн загварыг ашиглах

1. Координатын мужийг тэмдэглэнэ.
2. Chart/Chart Type командыг сонгоно.
3. Custom Types хэсгийг сонгоно.
4. Select from бүлгийн User-defined товчлуурыг сонгоно.
5.Chart type талбарын жагсаалтаас бэлэн загварын нэрийг сонгоно.
6.ОК товчлуур дээр дарна.

Бэлэн загварыг устгах

1. Координатын мужийн дурын объектыг тэмдэглэнэ.
2. Chart/Chart Type командыг сонгоно.
3. Custom Types хэсгийг сонгоно.
4. Select from бүлгийн User-defined товчлуурыг сонгоно.
5. Chart type талбарын жагсаалтаас устгах загварын нэрийг сонгоно.
6. Delete товчлуур дээр дарна.
7. Нээгдэх анхааруулсан мэдээлэл бүхий цонхны ОК товчлуур дээр дарна.

Тэмдэглэгдсэн координатын мужийн загварыг устгасан тохиолдолд Chart type жагсаалтын устгагдсан загварын доод талд, доод талд нь загвар байхгүй тохиолдолд дээд талд нь байрлаж байсан загварт тухайн координатын муж орно. Үндсэн хэлбэр болох Default загвар хэзээ ч устгагддаггүй үргэлж оршин байдаг учраас Chart type жагсаалт нь хоосон байдаггүй.

Графикийн үндсэн хэлбэр

Microsoft Excel программын графикийн координатын мужийн үндсэн хэлбэр нь баганан (Column) төрөл.
Хэрэглэгч өөрийн их хэрэглэдэг графикийн төрөл, хэлбэр, форматаар үндсэн хэлбэрийг үүсгэж, ашиглах боломжтой. Хоёр тохиолдлоор үүсгэж болно.

Үүнд:
Нэг. Байгуулсан графикаараа үндсэн хэлбэрийг үүсгэх
1. Тухайн координатын мужийн дурын объектыг тэмдэглэнэ.
2. Chart /Chart Type командыг сонгоно.
3. Нээгдэх Chart Type харилцах цонхны Set Default Chart товчлуур дээр дарна.
4. Нээгдэх мэдээллийн цонхноос Yes товчлуур дээр дарна.
5. ОК товчлуур дээр дарна.

Хоёр. Бэлэн загвараар үндсэн хэлбэрийг үүсгэх
1. Chart /Chart Type командыг сонгоно.
2. Нээгдэх Chart Type харилцах цонхны Custom Types хэсгийг сонгоно.
3. Select from бүлгийн User-defined товчлуурыг сонгоно.
4. Chart type жагсаалтаас бэлэн загварын нэрийг сонгоно.
5. Set Default Chart товчлуур дээр дарна.
6. Нээгдэх цонхны Yes товчлуур дээр дарна.
7. Тэмдэглэгдсэн координатын мужид шинэ үндсэн хэлбэрийг ашиглах тохиолдолд OK, эсрэг тохиолдолд Cancel товчлуурыг Chart Type харилцах цонхноос дарна.

Үндсэн хэлбэр нь Chart Type харилцах цонхны Custom Types хэсгийн Chart type жагсаалтын эхэнд Default нэртэйгээр оршин байна.

Үндсэн хэлбэрийг ашиглах

Үндсэн хэлбэрийг 2 тохиолдлоос ашиглаж болно.

Үүнд:
I. График горимд шилжих командыг сонгоод, нээгдэх Chart Type харилцах цонхны Finish товчлуур дээр дарна.
II. Байгуулагдсан координатын мужид үндсэн хэлбэрийг ашиглахдаа:

1. Тухайн координатын мужийн дурын объектыг тэмдэглэнэ.
2. Chart/Chart Type командыг сонгоно.
3. Нээгдэх Chart Type харилцах цонхны Custom Types хэсгийг сонгоно.
4. Select from бүлгээс User-defined товчлуурыг сонгоно.
5. Chart type жагсаалтаас Default нэрийг сонгоно.
6. OK товчлуур дээр дарна.

Үндсэн хэлбэрийн форматуудын цогцыг үндсэн формат, үндсэн хэлбэрийн зөвхөн форматыг ашиглахыг үндсэн форматыг ашиглах гэнэ.
Үндсэн форматыг 2 тохиолдлоос ашиглах боломжтой. Үүнд:

I. График горимд шилжих командыг сонгоод, нээгдэх Chart Type харилцах цонхноос төрөл хэлбэрийг сонгоод Finish товчлуур дээр дарна.

II. Байгуулагдсан координатын мужид үндсэн форматыг ашиглахдаа:
1. Тухайн координатын мужийн графикаас бусад объектыг тэмдэглэнэ.
2. Chart/Chart Type командыг сонгоно.
3. Нээгдэх Chart Type харилцах цонхны Standard Types хэсгийг сонгоно.
4. Options бүлгээс Default formatting товчлуурыг сонгоно.
5. OK товчлуур дээр дарна.

2 дахь аргыг тэмдэглэгдсэн нэг графикийн хувьд ашиглаж, тухайн графикийг үндсэн форматад оруулах боломжтой. Үүний тулд графикийг тэмдэглээд дээрх 2-5-р үйлдлийг гүйцэтгэх хэрэгтэй.

Жишээ 19.3.

Дасгал 19.2-т байгуулсан графикаар бэлэн загвар үүсгэж ашиглая.

Үүсгэх:
1. Байгуулчихсан байгаа координатын мужийн аль нэгэн объектыг идэвхтэй болгох замаар тэмдэглэнэ.
2. Chart/Chart Type командыг сонгоно.
3. Нээгдэх Chart Type харилцах цонхны Custom Types хэсгийн User-defined товчлуурыг сонгоно.
4. Add товчлуур дээр дарж, нээгдэх цонхын талбаруудад бэлэн загварын нэр, тодорхойлолтыг бичиж OK товчлуур дээр дарна.
5. Chart Type харилцах цонхны OK товчлуур дээр дарна.

Ашиглах:
1. Бэлэн загварыг ашиглахдаа координатын мужид зурагдах графикуудын өгөгдлүүдийг тэмдэглэнэ.
2. График горимд шилжинэ.
3. Chart Type харилцах цонхны Custom Types хэсгээс User-defined товчлуурыг сонгоно.
4. Chart Type талбарын жагсаалтаас загварын нэрийг сонгоно.
5. Шаардлагатай бол Next товчлуур дээр дарж, өөрчлөлтүүдийг хийж болно. Finish товчлуур дээр дарж координатын мужийн графикуудыг байгуулна.

Дасгал 19.3.

Жишээ 19.3-д үүсгэсэн бэлэн загварыг үндсэн хэлбэрээр сонгож, ашиглана уу?

Date: July 5th, 2007 | Categories: Microsoft Office | By: | Comments: 17,514

17,514 Responses to Microsoft Excel 2000 Хичээл 19

    Ahaa, its pleasant dialogue concerning this post here at this weblog, I have read all that, so at this
    time me also commenting here.

    Incredible! This blog looks just like my old one!
    It’s on a entirely different topic but it has pretty much the same page layout and design.
    Superb choice of colors!

    If you are going for best contents like I do, simply pay a quick visit this website daily for
    the reason that it provides quality contents, thanks

    I’ve been surfing online more than three hours today, yet I never found
    any interesting article like yours. It is pretty
    worth enough for me. Personally, if all website owners and bloggers made good
    content as you did, the net will be much more useful than ever before.

    I’m really impressed with your writing skills and also with
    the layout on your blog. Is this a paid theme or did you
    customize it yourself? Anyway keep up the nice quality
    writing, it is rare to see a great blog like this one nowadays.

    Hi, i think that i saw you visited my website thus i came to “return the favor”.I’m trying to find things to improve my web site!I suppose its ok to use a few of your ideas!!|

    I’ve been surfing online more than three hours today, yet I never found any interesting
    article like yours. It’s pretty worth enough for me.

    Personally, if all website owners and bloggers made good content
    as you did, the internet will be much more useful
    than ever before.

    I will immediately take hold of your rss feed as I can’t to find your e-mail subscription hyperlink
    or newsletter service. Do you’ve any? Kindly permit me realize in order
    that I may subscribe. Thanks.

    EGroupware Review
    Choose your EGroupware Cloud package individually with our configurator.
    The booking will be done in the next step.

    All prices are plus VAT. ere you can find the differences between the CE and the EPL version.

    A typical example: You have 10 permanent employees who are constantly online.
    In addition, you have 10 freelancers or part-time employees
    who will only use EGroupware from time to time. Then we recommend
    booking 12-14 CCUs. If necessary, the number can be quickly adjusted.

    EGroupware Review

    I visited multiple blogs however the audio feature for audio
    songs current at this site is really wonderful.

    It’s appropriate time to make some plans for the future and
    it is time to be happy. I’ve read this post and if I could I wish to suggest you some interesting things or advice.
    Maybe you could write next articles referring to this article.
    I want to read more things about it!

    Hi would you mind stating which blog platform you’re working with?
    I’m planning to start my own blog soon but I’m having a tough time making
    a decision between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal.

    The reason I ask is because your design and style seems different then most blogs and I’m looking for
    something unique. P.S Sorry for being off-topic but
    I had to ask!

    Hello There. I discovered your weblog the usage of msn. This is a very neatly written article.
    I’ll make sure to bookmark it and come back to read more of
    your helpful info. Thanks for the post. I will certainly return.

    Ahaa, its good conversation regarding this post at this place at
    this weblog, I have read all that, so now me also commenting at this
    place.

Leave a Reply

Message:*

Name:

Email:

Website: