
Нэтбүүкүүдийн хувьд хамгийн гол дутагдал нь оптикал драйв буюу ДВД, СД, Блү Рэй драйвууд байдаг. MacBook Air ч гэсэн иймэрхүү дутагдалтай. Тэгвэл Blu-ray + DVD драйв таны энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ. Бүх л төрлийн компьютер ба лаптоптой USB ээр холбогдон ажиллах ба Blu-ray дискийг уншиж, DVD бичиж, унших боломжтой. Үнэ нь $105

Dell өнөөдөр шинэ нэтбүүк болох Inspiron оо зарлав. 9″ ийн дараагийн загвар Inspiron Mini нь 10.1″ ийн өргөн дэлгэцтэй ба зах зээл дээр байгаа бусад нэтбүүкүүдтэй үзүүлэлт нь тун төстэй. Гэхдээ гол ялгаа нь үнэ болж байна. Eee PC, Wind PC ба Aspire One зэрэгтэй харьцуулахын бол HDMI порттой аж! Дэлгэрэнгүй »

Gateway өөрийн шинэлэг, загварлаг лаптоптойгоо эргэн ирлээ. TC серийн шинэ лаптопуудын үзүүлэлтүүд нь тун сайжирсан байна. Хөнгөн бөгөөд авч явахад хялбар 14-инчийн High Definition дэлгэцтэй лаптоп нь $649.99 аас үнэ нь эхэлж байна.
TC7306u нь хар ба бургунди өнгөтэй. Intel Pentium Dual-Core Mobile T4200 процессор (2.0 GHz), 4GB DDR2 RAM, Intel Graphics Media Accelerator 4500M, Dual Layer DVD Burner, 320GB hard drive, Wireless, Card Reader, ба Microsoft Windows Vista Home Premium тай ирнэ. Дэлгэрэнгүй »

GoGear Ariaz хэмээх цоо шинэ бүтээгдэхүүнийг Philips танилцуулав. 4 сараас эхлэн Европт худалдаанд гарах энэхүү тоглуулагч нь мэдрэгч бүхий товчлууруудтай ба 2 инчийн дэлгэцтэй, FM radio, FullSound аудио тоноглол, ба MPEG-4 видео гаралтыг дэмжинэ. Ariaz нь 4GB, 8GB, ба 16GB ийн багтаамжтайгаар худалдаанд гарах 79 евро, 99 евро, ба 129 еврогийн үнэтэй. Дэлгэрэнгүй »

Canon саяхан шинэ бүтээгдэхүүн болох PowerShot SX1 IS аа танилцууллаа. Энэ нь тэдний анхны PowerShot төрлийн 10 Megapixel Canon CMOS сенсортой ба хувиргагчтай камер юм байна.
Дэлгэрэнгүй »

Adtec хэмээх Японы компани нэгэн өвөрмөц бүтээгдэхүүнийг танилцуулав. Энэ бол зүүж болдог Bluetooth ийн бугуйвч юм. Бугуйндаа зүүгээд ярилцахад зориулагдсан эдийг ашиглаж байгааг бусад хүмүүс хараад гартайгаа ярьж байна хэмээн эндүүрч болохуйц боллоо. Гүйж байхдаа, загас барьж байхдаа утсаа барьж ярихын оронд энэ төхөөрөмжийг ашиглах нь таньд илүү хялбах байх болно.
Дэлгэрэнгүй »

Компьютерийн эх хавтан буюу motherboard-ийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Gigabyte саяхан өөрийн GSmart S1200 нэртэй смартфоныг Барселонад болсон Дэлхийн Гар Утасны Чуулган дээр танилцуулсан аж. Windows Mobile 6.1 дээр ажиллах бөгөөд S1200 нь 3.1-инчийн WVGA ийн мэдрэгч бүхий дэлгэцтэй ба 3-мегапикселийн автофокус бүхий камертай.
Дэлгэрэнгүй »

Western Digital өчигдөр өөрийн шинэхэн бүтээгдэхүүн My Book World Edition буюу сүлжээгээр ажилладаг хадгалах төхөөрөмжийн шинэ загвар юм. Гэртээ болон ажил дээрээ хамаг хэрэгтэй файлаа хадгалахад зориулагдсан энэхүү хард драйвын шинэ нь 1TB багтаамжтайгаар $229.99 ийн үнэтэй ба энэ сарын сүүлээр 2TB ийн хувилбар нь $449.99 аар зарагдаж эхэлнэ.

Дижитал гэрэл зургийн шийдлийн дэлхийд тэргүүлэгч Canon саяхан шинэ бүтээгдэхүүн PowerShot D10 IS ээ танилцуулав. 12.1-мегапикселийн дижитал камер нь 33-фунтын гүнд хэвийн ажиллаж хүйтний 14-104°F д ажиллаж 4 фийтийн доргилтыг тэсвэрлэх чадвартай юм. Дэлгэрэнгүй »

Facebook хэмээх дэлхий дахинаа хамгийн олон хэрэглэгчтэй сайтуудын нэг болж чадсан энэхүү social network сайт нь хэдэн долоо хоногийн өмнө Terms of Use буюу хэрэглэх нөхцөлийг шинэчлэн гаргаснаар шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид нь түүнийг нь уншин хүлээн зөвшөөрч байж сайтад нэвтрэх эрхтэй болсон. Гэтэл тэрхүү шинэ нөхцөлд нь олонх хэрэглэгчидэд таалагдаагүй заалт оржээ. “Манай сайт бүртгүүлсэн хэрэглэгч болон түүний оруулсан контентийн зохиогчийн эрх нь тус хэрэглэгчийн өмч мөн. Гэхдээ аливаа хэрэглэгч манай сайтаас өөрийн профайлаа устгасан тохиолдолд тэр хэрэглэгчийн оруулсан контентийн зохиогчийн эрхийг тус хэрэглэгчийнх мөн гэдгийг бид хариуцахгүй” гэсэн утгатай нөхцөл заажээ. Өөрөөр хэлбэл та facebook-ээс уйдаад бүх аккаунтаа устгаад гартал таны өмнө нь оруулж байсан контент (зураг, дуу, блог) гэх зэрэг зүйлс тань facebook-ийн зохиогчийн эрхтэй болох магадлал өндөрсөөд ирнээ гэсэн үг. Дэлгэрэнгүй »