
Системээ сайжруулан түр хадгалагдсан файл, түүх, кэшүүдээ устгавал таны компьютер илүү хурдан ажиллаж найдвартай болно. Иймэрхүү үүрэг гүйцэтгэдэг нэгэн програмыг Windows үйлдлийн систем дээр ажилладаг хэрэглэгчиддээ танилцуулъя. Comodo нь хүчирхэг цэвэрлэгч програм бөгөөд 32 bit ба 64 bit ийн XP, Vista, Windows 2003 дээр ажиллана.
Дэлгэрэнгүй »
Японы электрон барааны үйлдвэр Sony саяхан шинэ DSC-HX1 Cyber-shot камертаа G линз технологи ашиглан Sony DSLR оптикаа гаргалаа. G линз нь 35mm ийн харах өнцөгтэй ба 28-560mm зүүм ба 6 өрцтэй. 3.0-инчийн LCD, Sony DSC-HX1 нь 9.1-megapixel тай ба Exmor CMOS сенсор нь фоукстай зураг авахад тань тусална. Өрцний хурд ч нэмэгдсэн бөгөөд нэг секундэд 10 фрэйм зураг авах боломжтой. Мөн өндөр чанарын 1080/30p тай видео дүрс бичих чадалтай ба аудиогоо ч дотроо багтаадаг. Sony Cybershot DSC-HX1 камер нь 4 сараас эхлэн $500 тайгаар худалдаалагдана.

USB бол файл хуулах, дамжуулахад хамгийн тохиромжтой арга билээ. Гэхдээ сүлжээнд буй компьютерүүдийн нууцлал болон аюулгүйн талаасаа USB портыг хаах нь үр дүнд хүрдэг. NetWrix USB Blocker үүнийг шийдвэрлэх нэгэн програм гаргасаныг танилцуулж байна. NetWrix USB Blocker нь ашиглахад үнэгүй бөгөөд USB портыг блок хийдэг. Ашиглахад тун хялбар. Энд дарж татаж аваарай.

Bulk Rename Utility бол файлын нэрийг Windows орчин дээр хамгийн хялбар, дөт аргаар солих програм юм. Хэрэглэхэд тун хялбар бөгөөд та өөрийн хүссэн маягаараа файлын нэрийг сольж өөрчлөхдөө энэ програмыг ашиглаарай. Олон файлыг нэгэн зэрэг нэрийг нь өөрчлөх бол бүр ч илүү тохиромжтой. Ашиглахад үнэгүй бөгөөд энд дарж авна уу.

Хэдийгээр сүүлийн үед social network, блог сайтууд олон болсон ч гэсэн зургаа бусадтай хуваалцах дажгүй сайтууд нь цөөрсөн юм шиг. Байсан хэдүүд нь улам ашиглахад төвөгтэй болсоор л. Тэгвэл саяхан нэг ийм сайт байдгийг олж мэдэв. Ашиглахад хялбар, илүү дутуу зүйл байхгүй учраас хүссэн зургаа хуулж оруулаад л найзуудтайгаа хуваалцах боломжыг бүрдүүлчихнэ, амар эд.

Өнөөдөр нэтбүүкийн зах зээлд байгаа бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь Intel Atom CPU тай байгаа. Харин Солонгосын томоохон үйлдвэрлэгч Samsung өөрийн нэтбүүк NC20 ийг 1.3 Ghz ийн Intel Atom аас арай жижиг процессортой тоноглон Chrome DX9 GPU тай гаргасан нь 3D апликэйшнийг илүү сайн харуулах боломжтой болжээ. Мөн 12.1-инчийн дэлгэц нь 1280 x 800 ийн нарийвчлалтайгаар гаргах ба өөр дээрээ 1.3-мегапикселийн камертай.
Дэлгэрэнгүй »

Хэрэв та Windows үйлдлийн систем дээр энгийн хайлт ашиглахаас аль болох зайлсхийдэг, эсвэл таны хүссэн үр дүнг тэр болгон гаргаж чаддаггүй бол та SearchMyFiles ийг туршаад үзээрэй. Windows дээр Файлууд болон Хавтаснуудад хайлт хийх модулийг нь илүү сайжруулан гаргасан энэхүү програмыг тусламжтайгаар та хүссэн файлаа богино хугацаанд олж чадах болно. Хамгийн сүүлд засварласан огноо, нээсэн цаг, файлын хэмжээгээр нь хайсан ч болно. Жишээ нь та *.exe ийм командаар бүх exe файлыг компьютерээсээ хайхад 20 минут болох жишээтэй. Олдсон мэдээллийг та хадгалж болох ба html, csv, xml хэлбэртэйгээр хадгалах боломжтой. SearchMyFiles нь суулгах шаардлагагүй бөгөөд хэрэв та хүсвэл USB дээр суулгаад аваад явсан ч болно. Windows 2000 аас эхлээд Windows 2008 хүртэлх бүх үйлдлийн систем дээр ажиллах ба одоогоор үнэгүй татаж авч ашиглах боломжтой байна.

Өдөр бүр шинэ тоглоомоор тоглож байхыг хүсч байна уу? Тоглоомд дуртай хэрэглэгчиддээ зориулж нэгэн сонирхолтой сайтыг танилцуулж байна. GameHouse хэмээх сайт нь үнэгүй бөгөөд хязгааргүй олон тоглоомтой дэлхийн хамгийн том сан нь өөрсдийн гишүүддээ үнэ төлбөргүйгээр татаж авах эрхийг нь олгож байна. Мөн та нэмэлт төлбөр төлж илүү давуу эрхийг ч мөн эдлэх боломжтой.
Дэлгэрэнгүй »

Интернэт ертөнцөд асар идэвхтэй амьдардаг хүмүүст бол интернэтийн хурд асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл та өөрийн ашиглаж буй интернэтийн хурдыг хэмжихийг хүсч байвал таньд MyConnection PC Lite програмыг санал болгоё. Windows-ийн хэрэглэгчид л энэхүү програмыг ашиглаж болох интернэтийн хурд түүний чанар зэргийг тодорхойлно. Графикан маягаар ч үр дүнг харах боломжтой учраас энгийн хэрэглэгчид ч хараад өөрийн интернэт хурдаа хэр хурдтай байгаа эсэхийг хялбархан мэдчих боломжтой. Энд дарж MyConnection PC Lite Edition ийг татаж аваарай.
Санамсаргүйгээр өөрт хэрэгтэй файлуудаа устгачихаад хэрхэн сэргээхээ мэдэхгүй зовж байна уу? Тэгвэл таньд тун хурдан бөгөөд хялбар аргаар сэргээж болох нэгэн аргыг танилцуулъя. DiskDigger хэмээх нэртэй энэхүү програм нь таны хард диск болон бусад флаш ч юм уу хадгалах төхөөрөмжөөс устсан файлыг чинь дор нь сэргээж гаргаж ирэх ид шидтэй. Програмыг татаж авч задлаад, суулгах шаардлагагүйгээр ажилуулаад скан хийхэд таны алдагдсан файлууд чинь гараад ирнэ. Мөн та алдагдсан файлынхаа төрөлийг нь тодорхой зааж өгвөл сэргэх магадлал бүр өндөрсөнө. Хард диск болон хадгалах төхөөрөмжийн чинь багтаамжаас хамааран удаан скан хийгдэх эсэх нь хамаарна.