Jun
30th

Свичтэй тогны залгуур

Категори Техник хэрэгсэл | 7 Сэтгэгдэл Бичсэн amgalan |

11099-piggy6mid2

“solwise”  хэмээх Английн  компани  гэрийн зориулалттай сүлжээний тоног төхөөрөмж үйлвэрлэдэг ба тэдний сүүлд гаргасан нэгэн бүтээгдэхүүн бидний мэдэх ердийн цахилгааны олон залгуурыг сүлжээний салаалах төхөөрмж болох свичтэй нэгтгэж өгснөөрөө давуу тал болжээ. Дэлгэрэнгүй »

Jun
4th

INTEL CORE i5 CORE i3 ГАРНА

Категори Технологи | 4 Сэтгэгдэл Бичсэн amgalan |

intel-core-i74

Дэлхийн тэргүүлэгч микро процессор үйлдвэрлэгч болох INTEL корпорацийн дараагийн бүтээгдэхүүн болох дөрвөлсөн цөмт Core i5 энэ оны 7-р сард гарах байсан боловч энэ оны 9 сард хос цөмт Clarkdale код нэр бүхий Core i3 загварын хамтаар гарах гэж байна. Дэлгэрэнгүй »

Jun
4th

Nokia N97 гарна

Категори Шинэ утас | 9 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

nokia-n97

Дэлхийд гар утасны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Nokia өөрийн шинэ бүтээгдэхүүн болох Nokia N97 смартфоныг 2009 оны 6 сараас эхлэн дэлхийн 75 оронд худалдаанд гаргахаар болсоноо зарлалаа. 3.5″ ийн мэдрэгч бүхий дэлгэцтэй, 5 мегапикселийн камер, GPS ба бүтэн QWERTY гартай төхөөрөмж юм.

Дэлгэрэнгүй »

Jun
2nd

Alienware M17x гарна

Категори Лаптоп | 8 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

alienware_m17x

Alienware өөрийн хүчирхэг лаптопын тоог нэмээр нэмж геймерүүдэд зориулан шинэ бүтээгдэхүүнээ гаргалаа. “All Powerful” хэмээх нэртэй M17x загварын машин нь тоглоход зориулсан хамгийн сүүлийн үеийн тоноглолтой бөгөөд Core 2 Extreme Quad-Core processor, 8GB DDR3 RAM, ба хоёр ширхэг GeForce GTX280M GPU тай. Хүчтэй сонсогдож байгаа биздээ?
Дэлгэрэнгүй »

Jun
2nd

ASUS Eee PC Seashell 1101HA гарна

Категори Нэтбүүк | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

asus_eeepc-1101ha

Eee PC Seashell ийн шинэ загварыг та харж байна. Acer Aspire One A0751h ийн нэтбүүктэй төстэй Seashell 1101HA нь 11.6-инчийн дэлгэцтэй бөгөөд 1366×768 ийн нарийвчлалтай. Бусад үзүүлэлт нь ч гэсэн сайн бөгөөд Intel Menlow процессортой юм. Мэдээж 6-cell батерейтэй ба 2200 mAh ба 2800 mAh ийн хүчин чадал нь 10 цаг ба 11 цаг ажиллахад тохиромжтой.
Дэлгэрэнгүй »

May
29th

ASUS Eee PC 1000HV өөртөө график карттай

Категори Нэтбүүк | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

asus_eeepc-1000hv

Долоо хоног бүр л шинэ шинэ бүтээгдэхүүнүүд гарсаар байна. ASUS ийн шинэ Eee PC гарчээ. Хамгийн сүүлийн Eee гэр бүлийн гишүүн нь 1000HV ийн 10″ өргөн дэлгэцтэй нэтбүүк бөгөөд AMD Radeon HD 3450 график карттайгаар онцлог бөгөөд анхны эх хавтан дээрээ бус тусдаа график карттай нэтбүүк гэдгээрээ онцлог болж байна.
Дэлгэрэнгүй »

May
29th

Lenovo IdeaPad S12 гарна

Категори Нэтбүүк | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

lenovo_ideapad-s12

Саяхан Lenovo өөрийн анхны NVIDIA гийн Ion платформ дээр суурилсан нэтбүүкийг гаргалаа. Lenovo S12 нь бусад нэтбүүкүүдтэй ерөнхийдөө төстэй үзүүлэлттэй ба гол онцлог нь эх хавтан дээрээ суурилсан NVIDIA гийн график хурдасгагч юм.
Дэлгэрэнгүй »

May
20th

Категори Нэтбүүк | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

acer_aspire-one-ao751h

Өдөр хоног өнгөрөх тусам нэтбүүкүүд шинэчлэгдэн гарсаар байна. Dell өөрийн шинэ Inspiron Mini нэтбүүкийг $299 ийн үнэтэйгээр гаргасны дараахан буюу өчигдөр Acer өөрийн шинэ хоёр машиныг танилцуулав. 11.6-инчтэй Аcer Aspire One AO751h ба 10.1-инчийн Acer Aspire One AOD250 нар нь Intel Atom ийн процессортой $349.99 ба $298 ийн үнэтэй аж. Хамгийн сонирхолтой нь 11.6 инчтэй нь Atom Z520 процессор дээр суурилсан ба 11.6-инчийн WXGA 16:9 ийн Acer CrystalBrite High Definition LED back-lit TFT LCD (1364 x 768 resolution) тай.
Дэлгэрэнгүй »

May
20th

Acer Aspire One 571 блю рэйтэй гарна

Категори Нэтбүүк | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

acer_aspire-one-571

Үнэхээр гайхалтай байгаа биз? Нэтбүүкүүд Блю Рэй байтугай СД РОМтой гарах нь боломжгүй мэт санагдаж байсан цаг саяхан. Тэгвэл Acer Aspire One ийн 571 машин нь жижиг Блю рэй драйвтай ирдэг. Aspire One 571 нь Atom N280 процессортой, 10.1″ 16:9 өргөн дэлгэцтэй ба 1280×720 ийн нарийвчлалтай, Quartics Q1721 Multimedia Coprocessor ийг H.264 контент хувиргахад ашигладаг ба 1GB ийн RAM тай. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй »

Apr
15th

ШИЛДЭГ МЭНДЧИЛГЭЭНИЙ УРАЛДААН

Категори Мобиком | 3 Сэтгэгдэл Бичсэн Odnoo |

mm2_logo

ШИЛДЭГ МЭНДЧИЛГЭЭНИЙ УРАЛДААН

Та бүхнийг мэндчилгээний уралдаанд оролцож өөрийн авъяас чадвараа сорихийг урьж байна.

Нэг. Танилцуулга
МобиМЕДИА-аас зарлаж буй энэхүү уралдаан нь хэн хамгийн сайн мэндчилгээ зохиохыг шалгаруулах зорилготой бөгөөд оролцогч нь өөрийн зохиосон хэдэн ч мэндчилгээгээрээ оролцож болно. Шалгарсан бүтээлийг МоbiMEDIA, DailyFun үйлчилгээгээр хэрэглэгчдэд хүргэх ба зохиогчтой нь цаашид хамтран ажиллах санал тавих болно.

Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага
Мэндчилгээг А4 цаасан дээр үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, Arial Mon фонтоор бичсэн байна. Бүтээлдээ өөрийн овог, нэр, нас, хүйс, эрхэлсэн ажил-сургууль, холбоо барих утас, хаяг, огноог тавьсан байна. 1 мэндчилгээ 8 мөрт байх ба мэндчилгээгээ юунд зориулсан мэндчилгээ болохыг гарчиг тавьж заасан байна. Жишээ нь дараахи төрлөөс сонгож болно.

№ Мэндчилгээний төрөл
1 Төрсөн өдрийн, Найздаа, Талархлын
2 Өдөр тутмын /Өглөөний мэнд, Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Сайхан амраарай/
3 Баяр ёслолын /Эх үрсийн баяр, Наадам, Улс тунхагласан, Шинэ жил гэх мэт/
4 Хайрын /Ханьдаа, болзоо, уучил, хуримын … /
5 Хошин
6 Эротик /Зөвхөн насанд хүрэгсэд оролцоно/

Гурав. Дүгнэх журам
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны комисс шүүнэ. Оролцогчийн илгээсэн мэндчилгээний агуулга, чанар, тооноос хамаарч дүгнэх болно.

Дөрөв. Шагналын сан
Шилдэг мэндчилгээ зохиогч:
1-р байр нэг. 50.000 төг, M-Club ваучер
2-р байр нэг. 40.000 төг, M-Club ваучер
3-р байр нэг. 30.000 төг, M-Club ваучер
Тусгай байр тав. 10,000 нэгж, M-Club ваучер.

Тав. Хугацаа, холбоо барих
2009.04.16-аас 2008.04.30 хүртэл бүтээлийг хүлээн авч 2009.05.05-нд шагналыг гардуулна. Бүтээлээ цахим хэлбэрээр mbs@mongolcontent.mn хаягаар явуулна. Хэвлэмэл байдлаар өгөх бол доорхи хаягаар илгээх буюу биеэр авчирч өгч болно.
Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, EXE Plaza, 4 давхар, МобиМЕДИА-д. Лавлах утас 99091074.

Зургаа. Бусад
Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээлээр оролцох ба бусдын бүтээлийг ашиглаж үл болох бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг уралдаанд оролцогч хувь хүн бүрэн хариуцна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг МобиМЕДИА нь үйлчилгээндээ ашиглаж олон нийтэд хүргэх эрхтэй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 2222 /Мобикомын утаснаас төлбөргүй/, www.mobicom.mn

mobicom-new-logo