Нью-Йорк хотын таксины жолооч нар тус хотын 13,000 таксины машиныг дотор нь GPS хяналт суулгасан шинэ машинаар солих төлөвлөгөөг эсэргүүцэж байна. Жолооч нар нь энэхүү технологиос ихэд айж буйгаа мэдэгдээд өөрсдийн ямар нэгэн хувийн нууцлал байхгүй болно гэдэг гол эсэргүүцэлийг үзүүлж байгаа аж. Хяналт нь байнга ажиллаж байх ба хаана явж байгааг тогтмол мэдэж хэзээ завсарлаж байгааг чинь харах тийм гоё хэрэг гэж үү хэмээн Нью-Йоркийн Таксины Жолооч нарын холбооны гүйцэтгэх захирал Bhairavi Desai хэлжээ. Энэхүү хяналтыг юуны тулд, хэн, ямар зорилготой хийж байгаа нь тун сэжигтэй хэмээн цааш үргэлжлүүлэв. GPS хүлээн авагч нь улам жоохон ба хямд болсоор байгаа энэ үед энэхүү технологийг эцэг эхчүүд хүүхэддээ хяналт тавихад ашиглаж байгаа ба хүүхдийнхээ хаана юу хийж явааг тэр бүү хэл хэр зэрэг хурдтай давхиж байгааг нь мэдэх боломжтой аж.
Дэлгэрэнгүй »
Өөрчлөлтүүд заримдаа аймшигтай байдаг. Анхны сургуульд явсан өдөр бид бүгдэд нь аймшигтай байсан, ээж аавуудыгаа санасан. Шинэ ТВ –тэй болох тун догь. Toshiba –гийн шинэ бүтээгдэхүүн Regza 37X3030 нь таныг айлгахгүйгээр бүтээгдсэн загвар аж.
Toshiba-гийн X-серийн телевизорууд нь хамгийн эрэлттэй байдаг. 37X3030 нь 37 инчийн ТВ юм. Өмнөх загваруудыг илүү сайжруулан гаргасан ба төгөлдөр хуур мэт гялалзсан хар өнгөтэй. Өмнөх зууны түүхийг үлдээхийн тулд мөнгөлөг өнгийг хүрээгээр нь оруулж өгсөн байна. Дэлгэрэнгүй »
Санах ой маягаар ашиглаж болох, мөн МП3 тоглуулагч байдлаар ашиглаж болдог хэрэгслүүд нилээд их нэвтэрсэн. Германы компани TrekStor нь нилээд их судалгаа шинжилгээ хийсний үр дүнд “Vibez” тоглуулагчийг гаргаж ирэв.
Vibez нь 12GB MP3 тоглуулагч бөгөөд зөвхөн MP3 бус WMA ба WMA DRM форматтай дуунуудыг тоглуулахаас гадна OGG болон FLAC-ийг ашиглаж болоно.
Гоёмсог хэлбэртэй хар өнгийн нарийхан загвартай бөгөөд хэрэв та радио их сонсдог бол радионы функцыг бас ашиглаж болох аж.
Дэлгэрэнгүй »
Видео үзэж болохуйц бугуйн цаг үйлдвэрлэгчид урьдны 1.5 ямх хэмжээтэй өнгөт дэлгэц бүхий бүтээгдэхүүнийхээ дараагийн загварыг 1.8 ямх хэмжээтэй дэлгэцтэй болгон худалдаанд гаргав.
16:9 харьцаатай MP4 тоглуулж болох ба MP3 сонсож FM радио сонсох боломжтой.
Хэр зэрэг сайн ажилладагийг нь мэдэхгүй ч $56.74-н үнэтэй.
Дэлгэрэнгүй »