Jul
6th

Үйлдлийн систем

Категори Программ | 1 Сэтгэгдэл Бичсэн admin |

Boot буюу компьютерийг эхлүүлдэг программийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний программийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.

Дэлгэрэнгүй »

Jul
6th

Games

Категори Программ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

Персональ компьютер тvvний vйлдлийн систем программ хангамж vvссэн цагаас эхлэн дагалдаж ирсэн нэг зvйл бол компьютерийн тоглоом юм.  Анхны тоглоомууд MS-DOS vйлдлийн системд тохирдог өөрөөр хэлбэл DOS-ын орчны гэгдэж байсан бол MS-Windows зохиогдсоноос хойш тоглоомын хөгжилд асар том vсрэлт гарсан нь график горимд цаашилбал гурван хэмжээст хавтгай дээр multimedia функц ашиглан тоглох болсон явдал юм.

Дэлгэрэнгүй »

Jul
6th

Fonts (Фонтын программ)

Категори Программ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

Фонт нь компьютер хэрэглэдэг хэн бүхний текст бичихэд ашигладаг үсгийн шрифтүүд (хэлбэр хэмжээ) юм. Харин бидний сайн мэдэх Times New Roman Mon, Arial Mon, Ncc.com, Updncc.com гэх зэрэг фонтуудыг Windows, болон MS Office-ийн программууд дээр (бусад текст боловсруулах программд ч) гарч ирдгээр тохируулан суулгасан программыг фонтын программ гэнэ.

Дэлгэрэнгүй »

Jul
6th

Graphics

Категори Программ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

График нь компьютерын төхөөрөмж болон программуудыг ашиглан зургийн файлыг дэлгэцэнд vзvvлэхтэй холбогдсон ойлголт юм.
Жишээ нь: Лазерын принтер болон плоттер нь зургийг компьютерээс хэвлэн vзvvлэх зориулалттай график төхөөрөмж юм. График монитор гэсэн ойлголт нь тухайн зургийг дэлгэцэнд харуулах гэсэн vг ба энэ vvргийг компьютерын дэлгэц гvйцэтгэдэг.

Дэлгэрэнгүй »

Jul
6th

Database (мэдээллийн сан)

Категори Программ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

Мэдээллийн сан нь компьютер дээр тусгай зориулалтын программд оруулсан өгөгдлийн цуглуулга бөгөөд үүн рүү хандах, засварлах болон нэмэхэд хялбар байдлаар хийгдсэн байдаг. Мэдээллийн сан нь талбар (fields), бичилтүүд (records) болон файлаас (files) бүрддэг. Талбар гэдэг нь багана бүхий мэдээлэл бөгөөд бичилт нь нэг мөрөнд байгаа нийт мэдээллийг хэлдэг.

Дэлгэрэнгүй »

Jul
6th

Word Processing

Категори Программ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

Уг ойлголт нь компьютер ашиглан документуудыг хэвлэх, засварлах, бий болгох явцыг илэрхийлнэ. Бvхий л компьютеруудын программуудын хувьд Word Processing нь элбэг тохиолддог бөгөөд , vvнийг хэрэглэхийн тулд компьютер болон принтертэй байх шаардлагатай юм.

Дэлгэрэнгүй »

Jul
6th

Office 2000

Категори Программ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

Office 2000 нь өгөгдөлтэй ажиллахдаа компьютерийг оюуны чадавхи, боломжийг нэмэгдүүлэгч холбооны хэрэгсэл болгон ашиглагч хүн бүхэнд зориулагдсан. Уг багц программ нь таван хувилбартай бөгөөд, хэрэглэгч өөрийн хэрэгцээ, боломжид тохируулан сонголт хийх боломжтой юм.

Дэлгэрэнгүй »

Jul
6th

Программ хангамжийн үндсэн ойлголт

Категори Программ | 2 Сэтгэгдэл Бичсэн admin |

Компьютерийн программ хангамж нь 2 төрөлтэй байдаг.
- Хэрэглээний программ хангамж
- Системийн программ хангамж

Хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой программийг хэрэглээний программ хангамж гэдэг.

Дэлгэрэнгүй »

Jul
5th

Холбооны программ хангамж

Категори Компьютер | 5 Сэтгэгдэл Бичсэн admin |

comp27Модемоор дамжиж холбогдохын тулд таны компьютер холбооны программ хангамжийг шаарддаг. Холбооны программ хангамж нь компьютеруудын хооронд өгөгдөл дамжуулалтыг зохион байгуулдаг. Үүнд:
– Macintosh: Startcom
– Windows: Startcom, Crosstalk, Hyperterminal, Commworks, Crosstalk, ProCommPlus
– OS/2 Warp: HyperAccess

Дэлгэрэнгүй »

Jul
5th

Модем гэж юу вэ?

Категори Компьютер | 3 Сэтгэгдэл Бичсэн admin |

comp22Модем нь Modulator Demodulator гэсэн vгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.

Дэлгэрэнгүй »