Энэ нь компьютер дээр ажиллаж байгаа программуудийг өргөтгөж өргөжvvлэх нэмэлт программууд юм. Ихэнх vйлдлийн системvvд эвдэрсэн файл засах, хатуу диск шалгах зэрэг утилит программтай ирдэг.
Утилит программууд:
Энэ нь компьютер дээр ажиллаж байгаа программуудийг өргөтгөж өргөжvvлэх нэмэлт программууд юм. Ихэнх vйлдлийн системvvд эвдэрсэн файл засах, хатуу диск шалгах зэрэг утилит программтай ирдэг.
Утилит программууд:
Гарын алганд багтах хэмжээний жижиг PalmPilot компьютерт зориулсан үйлдлийн систем юм. 3Com компанийн Palm Computing нь жижиг хэмжээний төрөл бүрийн тоон системийн төхөөрөмжүүдийг (PDA- Personal Digital Assistans) үйлдвэрлэдэг юм.
Mac OS нь Apple Macintosh төрлийн бүх компьютерт зориулсан үйлдлийн систем юм. Энэ үйлдлийн системийг АНУ болон Япон улсад түгээмэл хэрэглэдэг. Макинтошийн анхны үйлдлийн систем нь Apple DOS байсан бөгөөд нэг удаад зөвхөн ганц үйлдлийг гүйцэтгэх чадалтай байлаа.
Дэлгэрэнгүй »
Linux нь Unix үйлдлийн системийн нэг хувилбар бөгөөд сүүлийн жилүүдэд нилээн өргөн хэрэглэгдэж буй персонал компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн систем юм. Linux-н Kernel (үйлдлийн системийн гол хэсэг нь юм) -г Linus Torvalds гэдэг Финлянд хүн анх зохиож, дараа нь GNU төслийнFree Software Foundation буюу үнэгүй программ хангамжийн сан-гийн гишүүдтэй хамтран бүрэн төгс үйлдлийн системийг гаргасан.
Персонал компьютерт зориулсан IBM корпорацийн OS/2 үйлдлийн систем нь 80-аад оны сүүлээр анх гарсан. Олон үйлдлүүдийг зэрэг гүйцэтгэж чаддаг хүчин чадал, боломжийн хувьд Windows 3.1 болон Windows95 системүүдээс дутахааргүй үйлдлийн систем юм.
OS/2 үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар нь OS/2 Warp юм. The New York Times сэтгүүлийн 1996 оны 8 сарын 28 ны дугаарт мэдээлснээс үзэхэд 140 сая хэрэглэгч Windows системийг ашигладаг бол 11 сая хэрэглэгч OS/2 системийг ашигладаг юм байна.
Windows vйлдлийн системийн нэг хувилбар болох Windows 2000 нь Windows NT4.0 vйлдлийн систем дээр суурилан зохиогдсон бөгөөд хэд хэдэн хувилбараар хийгдсэн. Анх 2000 оны 1 сард бэлэн болсноо албан ёсоор зарлаж 2 сард худалдаанд гаргасан байна. Microsoft корпораци Windows 2000 vйлдлийн системийг хэрэглэгчийнхээ онцлогоос хамааруулан дараах байдлаар худалдаж эхэлсэн. Гэхдээ гэрийн хэрэглэгчидэд бус голчлон албаны буюу бизнесийн хvрээний хэрэглэгчидэд зориулан гаргажээ.
Дэлгэрэнгүй »
Windows 98-д алдаа бий юу гэвэл бий. Microsoft энэ талаар дуугүй байгаа боловч хүлээн зөвшөөрч байгаа. Windows 98 шиг янз бүрийн техник хэрэгслийн бүрэлдэхүүнтэй ажилладаг нарийн системийн хувьд үүнийг үгүйсгэх аргагүй юм. Windows-ийг боловсруулагчид системд мэдэгдсэн саатал, доголдол, алдааны мэдээллүүдийн үндсэн дээр тэдгээрийг засварлаж, улмаар дараагийн хувилбарт оруулдаг.
Дэлгэрэнгүй »
Windows Media Player(WMP) нь аудио болон видео файл гаргах программ юм. WMP тоглуулагч урьд нь .avi видео файл болон .wav аудио файлыг гаргаж чаддаг байсан бол шинэ хувилбар нь аудио болон видео форматын бүх төрлийн файлуудтай ажиллах боломжтой болсон.
Дэлгэрэнгүй »
Second Edition гэж юу вэ?
Оригинал Windows 98 системийг Internet Explorer 5 гэх мэт сүүлийн үед гарсан программууд, зарим шинэ функцүүд, драйверуудаар өргөтгөх замаар Windows 98 SE хувилбарыг гаргасан.
Хатуу дискний зайг хэмнэж, багтаамжийг нэмэгдүүлсэн
Windows 98 системд гарсан хамгийн шинэ дэвшил бол хатуу диск FAT32 форматад шилжсэн явдал юм. Ингэснээр мэдээллийг илүү үр дүнтэйгээр шахаж байрлуулах боломжтой болжээ. Энэ нь хатуу дискний зайг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх сайн талтай.