ERP

Санхүү Агуулах Харилцагч Хангамж Хүний нөөцБүтэц

Байгууллагын бүх санхүү бүртгэлийн үйл ажиллагааг нэг цэгээс хянах боломжтой. Санхүүгийн үйл ажиллагаа туйлын хялбар

Давуу талууд

Ухаалаг хэрэглэгчийн интерфэйс
Нягтлан бодогч таны хувьд санхүүгийн бичилт хийх гэж програмтайгаа зууралдаж цаг алдахгүй, хийгдсэн бичилтийг хянах ажил үлдэнэ.

Нэхэмжлэл
Өглөг болон авлагыг нэхэмжлэлээр хялбархан хянах боломж. Нийлүүлэгч болон үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийг хянах батлах процесс нь энгийн хялбар байна.

Төлбөрөө хянах хялбар арга
Нэхэмжлэл болон төлбөрийг холбож хэрэглэгчид ойлгомжтойгоор бүтээгдсэн шийдэл.

Удирдлагад зориулсан санхүүгийн тайлан үзүүлэлтүүд
Удирдах ажилтны хувьд санхүүгийн үзүүлэлтүүдийг дор бүр хянаж мөнгөн хөрөнгийн урсгалыг түргэвсгэх

Аналитик бүртгэл
Та байгууллагын ажлын цагийн хуваарь, төсөл, санхүүгийн нэхэмжлэл, агуулах зэрэг олон газар аналитик бүртгэл хөтлөх боломжтой

Хялбар санхүүгийн холболт
Нэхэмжлэлийг хийгдсэн төлбөртэй гар аргаар болон автоматаар холбох.

Хянах самбар
Бодит хугацааны мэдээллийг граф, хүснэгт зэрэг олон янзаар харах

Валют бүртгэл
Өдөр бүрээр автоматаар шинэчилэгдэх валютийн дүн.

Олон компани
Хэд хэдэн байгууллагын дансны гүйлгээнээс нэгтгэл дүн шинжилгээ хийх боломж.
Энэ бүгдээс гадна бусад санхүүгийн системүүдэд байдаг Ерөнхий журнал”, “Мөнгөн хөрөнгийн журнал”-ын гүйлгээг бүртгэх болон “Ерөнхий дэвтэр”, гүйлгээ баланс, “Санхүүгийн тайлан” мэдээг боловсруулах, шинэ тайлант сар үүсгэсэн тохиолдолд автоматаар өмнөх сарын үлдэгдлүүдийг шилжүүлэх, хэрэглэгч хүссэн үедээ тайлант сараа хааж, нээх боломж, тайлант сарын хаалт, нээлтийн үйлдлийг гүйцэтгэхэд орлогын, зардлын данснуудыг ОЗНД руу автоматаар хааж, үр дүнгээ тооцоолох зэрэг үйлдлүүд манай системд цөм багдсан байгаа.


OpenERP агуулахын удирдлагын модуль нь бараа бүтээгдэхүүнийг бүртгэхдээ давхар дансны бичилтийн шийдлийг ашигласан. Ингэснээр нийлүүлэгч болон үйлчлүүлэгчийн байршилыг оролцуулан барааны хөдөлгөөнийг бүрэн хянах боломжийг хэрэглэгчид олгож байгаа юм. Санхүүгийн модулиас тусдаа бөгөөд холбогдож ажиллах бүрэн боломжтой.
OpenERP нь агуулахын байршилыг иерархи загвараар хийсэн бөгөөд дотоод, гадаад, нийлүүлэгч, үйлчлүүлэгч, үйлдвэрийн зэрэг байршилуудаар үлдэгдлийг хянах боломжтой.

Давуу талууд

Логистик удирдлага
Нарийн тодорхойлсон логистик замуудаар бараа хөдөлгөөний нарийвчилсэн хяналтыг хэрэгжүүлэх боломжтой.

Барааны хөдөлгөөн
Барааны одоогийн болон ирээдүйн хөдөлгөөн мөн үлдэгдлийг хянаснаар

Агуулахын байршил
Аль нэг байршил дээр дарахад тухайн байршил дээрх үлдэгдлийг хугацааны төрөл бүрийн завсраар шүүн харах, шинжилгээ хийх боломжтой. Мөн тухайн байршил дээрх барааны нийт мөнгөн дүнг харуулна.

Агуулах тань хэзээ ч хоосрохгүй
Зохистой нөөцийн хэмжээг тодорхойлсноор таны захилга зохих тоо хэмжээтэйгээр өөрөө үүсэх болно.

Энэ бүгдээс гадна бусад системүүдэд байдаг бараа материалын орлого, зарлага, борлуулалт, борлуулалтын буцаалтын гүйлгээг хөтлөх, өдөр тутмын орлого, зарлагын тайлан, дундаж өртгийн арга, бараа материалын эд хариуцагч, тооллого хийх, борлуулах бүтээгдэхүүний үнийг оруулах, борлуулах үнийн хөнгөлөлт оруулах зэрэг үйлдлүүд цөм манай системд багтсан болно.


Customer Relationship Management буюу харилцагчийн модуль нь бизнес харилцааг мөшгин хянах боломжийг бүрдүүлсэн. Та энэхүү модулийн тусламжтайгаар борлуулалтын төлөвлөгөө, циклийг тодорхойлж статистик шинжилгээ хийх боломжтой. Системийн тусламжтай гүйцэтгэсэн маркетингийн кампанит ажил борлуулалтанд тань үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Давуу талууд

Бизнес харилцаа
Борлуулалтын багаа удирдан хянах, бизнес харилцааг борлуулалтын захиалга хүртэл нь мөшгин гарын дор зохион байгауулах.

Outlook & Thunderbird холболтууд
Өөрийн электрон шуудангаа OpenERP тай холбох боломжтой. Ингэснээр шуудангийн хайрцагнаас автоматаар систем дээр бизнес харилцаа, баримт бичиг бүртгэх.

Бодит хугацааны статистик мэдээ
Business Intelligence ийн тусламжтайгаар борлуулалтын үйл ажиллагаан дээр дүн шинжилгээ хийж борлуулалтын төлөвлөгөөг бодитойгоор гаргах.

Уулзалт, хурал төлөвлөх
Хурлын төлөвлөгөө, утасны дуудлагын тэмдэглэл, борлуулалтын үүрэг даалгавар зэргийг хэрэглэгч дундын календарь дээр тэмдэглэх боломжтой. Ингэснээр таньд харилцагчтай тогтоосон холбоогоо мөшгин хянах боломжийг бүрдүүлсэн.

Борлуулалтын захиалга
Харилцагчийн холбоогоо шууд борлуулалтын захиалга болгон хөрвүүлэх боломжтой. Захиалгатай холбоотой нэхэмжлэл, хүргэлт зэрэг нь таньд борлуулалтын хяналтыг илүү ойртуулна.

Маркетингийн кампанит ажил
Харилцагчийн модуль нь харилцагчтай холбоотой маркетингийн төрөл бүрийн боловсруулалт хийнэ. Жишээ нь электрон шуудан автоматжуулалт

Үүрэн систем
Iphone, MS Outlook болон Андроид системүүд дээр хөгжүүлэлт хийхэд тохиромжтой.


Хангамжийн модуль нь худалдан авалтын захиалга үүсгэн түүнийг мөшгих, нийлүүлэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийн хөтлөх зэргээр хангамжийн процессийг хянах үүрэгтэй.

Давуу талууд

Хэрэглэгчид санал болгох
Нөөцийн хэмжээ, борлуулалтаас хамааран татан авалтыг систем автоматаар үүсгэн санал болгох болно.

Нийлүүлэгчийн мэдээлэл
Нийлүүлэгчийн бүртгэл дээр тухайн нийлүүлэгчтэй холбоотой бүх үйл ажиллагаа, гүйлгээний түүхийг харуулах

Бараа бүтээгдэхүүний бүртгэл
Та өөрийн бараан дээр бүртгэх мэдээллийг програмистийн тусламжгүйгээр өөрчлөх бүрэн боломжтой.

Дүн шинжилгээг уян хатан
Нийлүүлэгчийн талаарх дүн шинжилгээ, тайланг хүссэн байдлаар гаргах


Байгууллагын хамгийн чухал зүйл болох хүний нөөцийг удирдахад тань энэхүү систем тусална. Албан хаагчийн мэдээлэл, амралт чөлөө, цагийн бүртгэл, ирц, зардал, цалин мөн шинээр ажилтан авах процесс цөм багтсан болно.

Давуу талууд

Албан хаагчийн бүртгэл
Албан хаагчийн тухай шаардлагатай мэдээллийг оруулан, хаягийн дэвтэр дээр шаардлагатай мэдээллийг хөтлөх

Цаг, ирц бүртгэх
Үүрэг даалгаврууд ажилтанд оноож өгснөөр тухайн даалгавар дээр ажилтны зарцуулсан цагийг хянах, түүнчлэн төслийн нийт зардал зэргийг хянах боломжтой.

Зардлын төвлөрсөн хяналт
Зардлийг OpenERP аар хянаснаар цаасан дамжлагыг халах боломжтой. Зөвшөөрөх, батлах, нэхэмжлэл үүсгэх нь хэрэглэгчийн хувьд ажиллагааг хөнгөвчилнө.

Ажилтан шалгаруулж авах процесс
OpenERP системийн шийдлээр ажилтан авах процессийг энгийн хялбар болсон. CV ийн сан үүсгэн, шүүлт хайлт хийх боломжтой.

Хянах самбар
Хянах самбараас ажилтны цагийн бүртгэл, амралт чөлөөг хялбархан харах боломжтой.

Амралт чөлөөний зөвшөөрөл
Албан хаагч чөлөөний хүсэлтийг системд оруулснаар менежер түүнийг зөвшөөрөх боломжтой.

11 Responses to ERP

    Ganbold

    сайн байцгаана уу энэ өдрийн мэнд хүргэе.манайх хүнсний жижиг дэлгүүртэй.худалдааны программтай болох гэсэн юм ямар үнэ ханштай талаар мэдээлэл өгнө үү

    enkhbayar

    70142536-aas asuuna uu

    Sain bna uu?
    OpenERP -g manai company nevtruuleh gesiin sudalgaanii yavtsad yamar negen tailan gargahad web browser deeree harah bolomjgui zaaval excel helbereer ch yumuu tataj avch baij haraad bna. tanaih ene asuudliig shiidej chadsan uu? tuslaach

    ganaa

    tanai ene pragromiin talaar bas vne hanshiin talaar medeelel uguuch

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*