Yahoo гийн шинэ мэйл хаяг RocketMail & YMail.com

Tag Archives: Yahoo

Yahoo гийн шинэ мэйл хаяг RocketMail & YMail.com

Yahoo! Mail саяханаас эхлэн хоёр шинэ домэйн дээр имэйл хаяг нээлгэн үйлчлүүлэх эрхийг олгож эхэллээ. YMail.com ба RocketMail.com өргөтгөлтэйгээр та Yahoo! Mail ийн бас нэгэн үйлчилгээг хүртэх боломжтой ба одоогоор дэлхий даяаар 260 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа билээ. 2007 оны эхээр Yahoo! нь Four11 Corp (RocketMail) ийг $80 саяын үнэтэйгээр худалдан авч байсан ба тухайн үедээ RocketMail ийн хэрэглэгчид нилээд их байсан учраас тэднийг Yahoo өөрсдийн нэр дээр шилжүүлсэнгүй, харин саяханаас эхлэн энэ өргөтгөл дээр өөрсдийн үйлчилгээгээ нэвтрүүлэн шинэ хэрэглэгчдийг бүртгэж буй нь энэ юм.

Yahoo, Microsoft-той нэгдэх хүсэлтэй

Microsoft-Yahoo гийн хамтын ажиллагаа гэж нэг үхрийн баас шиг юм яваад байнаа. Хамгийн анх Microsoft $44.6 тэрбумаар Yahoo-г худалдан авах санал тавихад нь интернэтийн мангасуудын нэг тэдний саналыг бага байна гээд буцаасан. Дараа нь анх тавьсан саналаа 5 тэрбумаар өсгөсөн боловч мөн л тоогоогүй. Үр дүнд нь Майкрософт өөрийн тавьсан бүх саналуудаа буцаан татаж авахад интернэтийн мангасын хувьцааны үнэ 15 хувиар унав. Yahoo гийн гүйцэтгэх захирал Jerry Yang энэхүү уналтын дараагаар хэлэхдээ “бид МС компанийг илүү ашигтай санал тавьбал хүлээн авах болно” хэмээсэн. Ямартай ч Гүүглийн эсрэг нэгдээд тэмцсэн бол илүү үр дүнтэй болох байсан юм шиг миний хувьд санагдаж …

Microsoft, Yahoo-д 3 долоо хоногийн хугацаа өгөв

Microsoft ийн удирдлагууд Yahoo тай хийх гэрээ хэлцэлээ шавдуулж байна. Тэд Yahoo компанийн нэгж хувьцаа тус бүрийг $31 аар худалдан авах санал хүргүүлсэн бөгөөд эцсийн хариугаа өгөхөд 3 долоо хоногийн хугацаа өгчээ. Хэрэв тэд энэ удаагийн саналыг нь хүлээж авахгүй бол дараа дараагийн ширүүн алхамуудаа хийж ямар ч байсан тус компанийг худалдан авах болно гэдгээ Стив Балмер мэдэгджээ.

Microsoft-ийн ажилчид Google-ийн хайлт ашигладаг

Google Blogoscoped ийн мэдээллэж буйгаар Майкрософт корпорацийн ажилчдын 66% нь Google ийг өөрийн хайлтын системээр ашиглаж байна. Миний хувьд энэ бол нэг их гайхаад байх зүйл биш юм. Учир нь тэд хамгийн хүчирхэг бөгөөд чадалтай хайлтаар л үйлчлүүлэхийг бодож буй нь тэдний буруу биш шүү дээ? Ингээд судалгааны үр дүнг танилцуулъя: