WD My Book World 2TB-тай нь гарлаа

Tag Archives: Western Digital

WD My Book World 2TB-тай нь гарлаа

Western Digital өчигдөр өөрийн шинэхэн бүтээгдэхүүн My Book World Edition буюу сүлжээгээр ажилладаг хадгалах төхөөрөмжийн шинэ загвар юм. Гэртээ болон ажил дээрээ хамаг хэрэгтэй файлаа хадгалахад зориулагдсан энэхүү хард драйвын шинэ нь 1TB багтаамжтайгаар $229.99 ийн үнэтэй ба энэ сарын сүүлээр 2TB ийн хувилбар нь $449.99 аар зарагдаж эхэлнэ.

Western Digital 2TB Caviar хардын үнэ 300$

Томоохон шиг орон зайтай хард дээрээ өөрийнхөө татаж авсан кинонуудыг хадгалах хүсэлтэй байна уу? Тэгвэл таньд Western Digital ийн 2TB хард драйвыг санал болгож байна. Хамгийн сүүлийн үеийн Caviar Green хард драйв нь дэлхийн хамгийн анхны бөгөөд хурдан 2TB ийн ногоон хард драйв юм. 32 MB ийн кэштэй ба USB/FireWire/eSATA зөөврийн хард маягаар ажиллах боломжтой. Western Digital ийн мэдэгдэж буйгаар бол Caviar WD нь энгийн дэсктопны болон бусад компьютерүүдийн WD ийн хард драйваас буюу IntelliSeek, NoTouch, ба IntelliPower технологиос 40 гаруй хувиар бага тог зарцуулдаг. WD Caviar Green 2TB нь $299 ийн үнэтэй.

Western Digital 500GB My Passport зөөврийн хард

WDC саяхан 500гб ийн зөөврийн хардыг таны гар дээр тавихад бэлэн боллоо. My Passport Portable USB Drive нь их багтаамж хүсэмжилж хайж явдаг хүмүүст зориулагдсан эд юм. 500гб ийн багтаамж нь My Passport Elite ба My Passport Essential гэсэн зөөврийн хардын загваруудтай. Маш хөнгөн хийгдсэн нь өдөр тутмын гадуур гарах ажилдаа аваад явахад хялбар байдлыг бодолцож хийжээ. Энгийн халаасанд хийхэд хамгийн тохиромжтой.

WD VelociRaptor 10,000-RPM HDD гарна

Өө лайтай. Супер хурдан хатуу диск тун удахгүй зах зээлд худалдаанд гарах гэж байна. Western Digital ийн VelociRaptor нь дараагийн үеийн WDийн 10,000 RPM SATA “Raptor” серийн энэхүү бүтээгдэхүүн нь мэргэжлийнхэн, хоббитой нөхдүүдийн магнайг тэнийлгэхүйц зүйл болж чадах байх. WD ийн мэдэгдэж буйгаар бол VelociRaptor ийн хатуу диск нь одоо байгаа хатуу дискнүүдээс 35 хувийн илүү хурдтайгаар ажиллах аж. 300GB ийн  2.5-инч WD VelociRaptor драйв нь IcePack ийн савалгаанд хийгдэж хамгийн өндөр хүчин чадал бүхий үзүүлэлттэй компьютерүүдийг чимэх дотоод хүчин зүйлс нь яах аргагүй болж өгөх юм байна.

Western Digital ийн 2ТБ ийн багтаамжтай хард

Western Digital өнөөдөр Apple Mac ийн хэрэглэгчидэд зориулсан маш том хэмжээний хадгалах төхөөрөмжийг танилцуулав. Өөрийн хэрэгцээтэй файлуудаа гадаад хадгалах төхөөрөмжинд найдвартай хадгалах нь сүүлийн үед маш чухал болсон үед энэхүү бүтээгдэхүүн нь туйлын зөв сонголт юм. My Book Studio Edition II нь хос хадгалах төхөөрөмжтэй бөгөөд Mac компьютерийн хэрэглэгчидэд яг хэрэгтэй зүйл юм. WD нь ногоон гэрэл асан ажиллах ба ямар ч чимээгүй, түргэн ажиллагаагаараа сайшаагдсан байдаг. Манай ажил дээр энэхүү хадгалагчийн ашигладагийн хувьд заавал авах зүйл гэж зөвлөх байна.