Устгасан файлаа сэргээхээсээ өмнө урьдчилж хар

Tag Archives: UndeleteMyFiles

Устгасан файлаа сэргээхээсээ өмнө урьдчилж хар

Хүн болгон л ямар нэгэн байдлаар санамсаргүй, болгоомжгүй үйлдлээсээ болоод өөртөө хэрэгтэй файлаа устгаж орхидог. Тэгвэл яг иймэрхүү зүйл тохиолдсон хүмүүст зориулж нэгэн файл сэргээдэг програмыг танилцуулж байна. UndeleteMyFiles нь бусад ийм төрлийн програмуудыг бодвол тусгай файлын жагсаалт хардан цонхон дотор урьдчилан харж байгаад зөвхөн сэргээх гэж байгаа файлаа эргүүлэн хатуу дискэн дээрээ дуудан сэргээдэг юм. Ингэснээр та хэрэггүй бүх устгасан файлаа сэргээх бус харин яг хэрэгтэйгээ л сэргээж авах боломжтой болно. UndeleteMyFiles нь гурван төлөвт ажиллана: File Recovery, Media Recovery ба Mail Recovery. Media Recovery нь медиа төрлийн файлуудыг харин имэйлээ устгасан бол Мэйл Рекавериг нь ашиглаарай.