Toshiba Fujitsu-гийн HDD бизнесийг авлаа

Tag Archives: Toshiba

Toshiba Fujitsu-гийн HDD бизнесийг авлаа

Нилээн удаан явсан цуу яриа ийнхүү шийдэгдлээ. Fujitsu саяхан хоёр талын ойлголцлын хамтын ажиллагааны бичигт (HDD) Toshiba гийн хамтаар гарын үсэг зурлаа. 2009 оны эхний улиралдаа багтаан гэрээгээ байгуулахаар төлөвлөсөн аж. HDD-тэй холбоотой бизнесийн 80 гаруй хувийг Toshiba Group худалдаж аван шинээр компани байгуулан ажиллах аж. 20 гаруй хувийг нь Fujitsu өөртөө тодорхой хугацаанд хадгалах юм байна.

Toshiba TG01 Smartphone гарна

  Toshiba өөрийн цоо шинэ бүтээгдэхүүн болох TG01 хэмээх смартфоноо iPhone ий өрсөлдөгч болно хэмээж байна. World Mobile Congress ирэх долоо хоногт болох бөгөөд энэхүү хурлаар танилцуулахаар зэхэж байсан ч ийнхүү өмнө нь зарлачихлаа. Qualcomm ийн 1Ghz Snapdragon оор тоноглогдсон нь одоогоор зах зээл дээрх хамгийн хурдан төхөөрөмж болоод байна. 

Toshiba Tecra R10 нимгэн, хөнгөн лаптоп

Toshiba Tecra R10 бол нимгэн, хөнгөхөн бизнесийн хүрээнийхэнд зориулагдсан лаптоп. 1.13-инчийн 2 кг жинтэй Intel Centrino 2 дээр vPro процессорт суурилан бүтээж байгаа аж. NVIDIA Quadro NVS график карттай ба 7200 rpm ийн хард драйвтай. 135-хэмээр нээгдэж хаагддаг дэлгэцтэй.

Toshiba Portégé R600 – Дэлхийн хамгийн нимгэн лаптоп

Apple анхаараарай. Toshiba өчигдөр MacBook ийг устгаж ч мэдэх загварыг зарлав. Portege цувралыг хамгийн нимгэн лаптоп нь Portégé R600 – дэлхийн хамгийн нимгэн компьютерээр шалгарав. Нимгэн төдийгүй 5GB ийн санах ой, 128GB SSD, дотоод DVD бичигч, 8 цаг ажиллах чадалтай батерей зэрэг нь мэргэжилтнүүдийн сонирхолыг зүй ёсоор татах эд болж чадлаа. Датаг нууцлахын тулд хурууны хээ танигчийг оруулсан аж.

Toshiba NB100 Нэтбүүк гарлаа

Samsung UK саяхан өөрийн анхны нэтбүүкээ зарласны дараагаар Toshiba UK мөн өөрийн мини лаптопыг зарлав. NB100 нь Tosh гийн анхны нэтбүүк ба Intel ийн Atom N270 1.6GHz процессортой. Ер нь ихэнх үзүүлэлт нь NC10 тай ойролцоо ба гэхдээ арай жижиг дэлгэцний хэмжээтэй аж. 1GB ийн RAM, 120GB hard drive, 802.11b/g wireless, 3x usb ports, 0.3 mega pixel webcam, ба Windows XP эсвэл Linux үйлдлийн системтэй авч болно. 10 сараас эхлэн $470 аар худалдаалагдаж эхэлнэ.

Toshiba Satellite NB105 нэтбүүк гарна

Тошибагийн мини лаптоп буюу нэтбүүк гарлаа. Intel ийн Atom процессортой (1.6GHz), ба 1GB RAM, 120гб ийн хард драйв, 8.9-инчийн өргөн дэлгэц (1024 x 600 нарийвчлал)тэй. Нэтэд холбогдох LAN, WiFi, 3 x USB ба SD слоттой. NB105 нь Windows XP үйлдлийн системтэй ирэх ба 11 сараас эхлэн Мексикт худалдаанд гарч эхлэх ба үнэ нь тодорхойгүй байна.

Шинэ Toshiba Camileo H10 HD камкордер

Японы электрон барааны үйлдвэрлэгч Toshiba саяхан өөрийн Camileo гэр бүлийнхээ тоог нэмээр нэмж Camileo H10 загварын зөөврийн SD-дээр суурилсан HD камкордерийг гаргасан нь 720p видеог H.264/Mpeg4 форматаар бичих боломжтой юм.

Toshiba гийн 1.8″ ийн 160GB SATA HDD

Toshiba саяхан өөрийн үйлдвэрлэж байсан хамгийн өндөр хүчин чадалтай SATA серийн 1.8-инч бүхий хатуу дискийг үйлдвэрлэн гаргалаа. Шинэ 5,400 RPM хатуу дискүүд нь нэг давхарга бүхий 80GB ба хоёр давхарга бүхий 160GB ийн загваруудтай ба 8MB ийн буфертэй. micro-SATA холбогч, Serial-ATA 1.5Gb/s интерфэйс ба 5,400 RPM эргэлтийн хурдтай. Шинэ Toshiba 160GB драйв нь, MK1617GSG, ба 80GB drive, MK8017GSG нь 8 сараас эхлэн худалдаанд гарах юм байна.

17.1 дэлгэцтэй Toshiba Satellite компьютер

Toshiba гийн Америк дахь салбар саяхан өөрийн лаптоп компьютерийн 17.1″ дэлгэцтэй хувилбаруудаа танилцуулав. Satellite L350 нь том дэлгэц бүхий лаптоп сонирхогчдод яг тохирох ба ойролцоогоор $750 ийн үнэтэй. AMD-суурилагдсан систем нь 17.1-инчийн өргөн TruBrite дэлгэцтэй ба дотоод Webcam, ATI Radeon X1250 график карт ба DVD SuperMulti драйвтай.

Toshiba дахиж HD DVD-г дэмжихгүй нь

Өндөр чанарын ДВД гийн дараагийн үе нь HD DVD юу эсвэл Blue Ray уу гэдэг асуултын хариу саяхан тодорлоо. Японы алдарт үйлдвэрлэгч Toshiba корпораци саяхан өөрийн HD DVD ийн бизнесээ зогсоохоор шийдэж дахин HD DVD ийн зах зээлд огт оролцохгүй ба тэднийг үйлдвэрлэхгүй гэдгээ албан ёсоор зарлав. Гэхдээ тэд өөрсдийн HD DVD ийн хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээгээ хэвээр байлгах аж.