Шинэ Sony Ericsson G705 утсанд Google Shortcut Key

Tag Archives: Sony Ericsson

Шинэ Sony Ericsson G705 утсанд Google Shortcut Key

Sony Ericsson саяхан өөрийн гулсдаг Sony Ericsson G705 утсандаа Google рүү ордог товчлуурыг хийж Youtube тэй холбоход хялбар болгож өгсөн байна. 3G хурдаар утсаараа бүхий л ажилаа нэтэд орж амжуулдаг хүмүүст зориулсан энэхүү утас нь 2008 оны 4 улирлаас эхлэн худалдаанд гарах юм. GSM/Wi-Fi идэвхжисэн газруудад ажиллах боломжтой. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна.

Асар нимгэн T700 гар утас

Япон ба Шведийн гар утасны хамтарсан үйлдвэрийн бас нэгэн T700 гарах гэж байна. Sony Ericsson ий энэхүү утас нь 10 мм нимгэн гэдгээрээ онцлогтой. 2-инчийн QVGA дэлгэцтэй ба 3 янзын өнгөтэй. Одоогоор үнэ нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ оны сүүлийн улиралаас эхлэн худалдаанд Ази, Номхон Далайн орнуудаар гарна.

Sony Ericsson ийн шинэ Мөнгөлөг Титан C902 Cyber-Shot James Bond 007 утас

Жеймс Бондын фэнүүдэд нэгэн таатай мэдээ дуулгая. Sony Ericsson өөрийн шинэ загварын мөнгөлөг титан C902 Cyber-shot утасны цөөхөн ширхэгийг худалдаанд гаргах гэж байгаа ба энэ утсаар Бонд өөрийн Quantum Of Solace ангин дээрээ ярьж гарах аж. Киноны нээлт 2008 оны 11 сард хийгдэнэ.

Sony Ericsson W902, W595, W302 Walkman утаснууд

2007 онд 100 сая гаруй утасны борлуулалт хийсэн Sony Ericsson компани нь хамгийн сүүлийн Walkman утасныхаа гэр бүлийг W902, W595 ба W302 загваруудаараа баяжуулж байна. “2005 онд хамгийн анх Walkman ий утас гарсанаас хойш Sony Ericsson өөрийн хөгжимт гар утасны загваруудыг сайжруулсаар байна хэмээн,” Бэн Падли хэлэв. Тэрбээр Sony Ericsson ий хөгжмийн хэсгийн ахлагч ярьсан.