Seagate FreeAgent хард драйв гарлаа

Tag Archives: Seagate

Seagate FreeAgent хард драйв гарлаа

Seagate өнөөдөр шинэ зөөврийн хард драйвыг танилцууллаа. Шинэ үеийн Seagate FreeAgent нь Mac ба Windows үйлдлийн систем дээр ажиллах ба өөрийн хэрэгтэй зураг, видео ба дуунуудыг баталгаатай газар хадгалах нь хэн бүрийн зорилго болон хувирсан цаг үе.

Seagate-ийн зөөврийн хард гарна

Seagate өөрийн загвар, хийц сайтай хоёр шинэ хард драйвыг гаргахаар зэхэж байна. Энэхүү драйвууд нь саарал, хар эсвэл мөнгөлөг өнгөтэй бөгөөд 7,200 rpm хурдтай. Драйв ассан үедээ голд нь байрлах нүх нь цэнхэртэн харагдах бөгөөд 9 сараас эхлэн худалдан авах боломжтой болно.

Seagate ийн 1.5TB ийн хард драйв гарна

Саяхан Hitachi гийн хоёр дахь үеийн 1TB ийн хард драйв гарч бүхий л төлбөр тооцоо болон бусад хэрэгтэй хэрэггүй зүйлсээ хадгалахад хангалттай орон зай үүссэн мэт санагдаж байв. Тэгвэл энэ удаа Seagate ийн өөрийнх нь хоёр дахь үеийн дэлхийн хамгийн анхны бөгөөд цорын ганц 1.5-терабайтын хард диск драйвыг танилцуулж байна. Barracuda 7200.11 1.5TB хард драйв нь Seagate ийн  Barracuda цувралын өмнөх хувилбар болох 1TB ийн орон зайг нь (PMR) технологийн тусламжтайгаар ихэсгэн гаргасан үр дүн нь юм байна. Хамгийн хурдан Serial ATA 3Gb/секундэд өгөгдөл дамжуулж 120MB/секундэд бүүст хийж файлд хандалт үүсгэж чадна. 1TB, 750GB, 640GB, 500GB, 320GB ба 160GB хувилбаруудыг …

Seagate ийн 1тэрбум дахь HDD

Seagate өнөөдөр дэлхийн хамгийн анхны 1 тэрбум дахь хард дискээ худалдсан компани болон тодорч байна. Тэд 1979 оноос хойш үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд 29 жилийн туршид тэд 1 тэрбум Seagate ийн хатуу дискийг зарсан буюу ойролцоогоор 79 сая терабайтын хэмжээ бүхий багтаамжтай хадгалах төхөөрөмжүүдийг 158 тэрбум цагийн дижитал видео буюу 1.2 трилион цагийн дуртай дуугаа сонсох боломжийг таньд олгосон байна. Seagate ийн анхны бүтээгдэхүүн ST506 хатуу диск байсан ба 5 мегабайтын датаг буюу ганц MP3 дууг хадгалах хэмжээний зайтайгаар гаргаж байжээ.