Sanyo Xacti DMX-HD800 HD камкордер гарна

Tag Archives: Sanyo

Sanyo Xacti DMX-HD800 HD камкордер гарна

Японы электрон бараа үйлдвэрлэгч Sanyo саяхан нимгэн, загварлаг өндөр чанартай дүрс бичиж авах болон зураг дарах чадалтай Sanyo Xacti DMX-HD800 камкордерийг танилцуулав. 3 хэмжээст дижитал нойс багасгагч фильтр нь улам илүү сайн чанартай видео бичих боломжыг таньд олгоно.

Sanyo гийн усны хамгаалалттай 52″ LCD дэлгэц

Усны ба электрон бараа үйлдвэрлэгчдийн тулаан үргэлжилсээр. Sanyo CE52SR1 саяхан зах зээл дээр танилцуулагдав. Энэхүү дэлгэцний хамгийн онцлог чанар нь гэвэл усны хамгаалалтандаа оршино. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар дэлгэцнээс гадна бусад хэсгүүд рүү ч ус нэвтрэхгүй байхаар хийгдсэн юм байна. Хэдийгээр CE52SR1 ийг гадаа талбайд байрлуулах зорилгоор үйлдвэрлэсэн ч хэрэв та хүсвэл угаалгын өрөөний ханан дээрээ ч байрлуулах боломжтой юм. Бүрэн чанарын HD нарийвчлал (1920 by 1080 pixels), ба 1500:1 контраст харьцаа ба 1500cd/m2 ийн цайралттай учраас нар туссан ч гэсэн та дүрсийг нь үзэх боломжтой гэсэн үг. SANYO CE52SR1 нь энэ 10 сараас эхлэн $13,995 ийн үнэтэйгээр зарагдана.