Samsung N110 нэтбүүк чимээгүйхэн гарлаа

Tag Archives: Samsung

Samsung N110 нэтбүүк чимээгүйхэн гарлаа

Өнөөдөр Samsung ээс бас нэгэн шинэ нэтбүүк гаргахаар зарласан нь N110 байлаа. Үүний өмнө нь бичсэн NC310 болон энэхүү нэтбүүкүүд нь тун сүр дуулиан, чимээ багатай худалдаанд гарлаа. 10.2 инчтэй, загвар сайтай,  Intel Atom N270 1.6GHz processor, GMA 945 дотоор график карт ба 1GB ийн санах ойтой. Гэхдээ дэлгэц нь 1024 x 600 нарийвчлалтай ба үнэ нь $469 байх юм. Батерей нь 7.5 цаг барина.

Samsung NC310 HSDPA, WiBRO, WiMAX холболттой

NC310 бол Samsung-ээс гаргаж буй хамгийн сүүлийн үеийн нэтбүүк юм. WiFi, HSDPA, WiBRO, ба WiMAX технологиор ажиллах боломжтой. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл тараагүй байгаа ч 10.1” ийн дэлгэц LCD, 1GB RAM, 160GB hard drive, 1.3 mega pixel webcam, Bluetooth, ба 5 цаг батерейгээ барих аж. Удахгүй шинэ мэдээлэлтэй уулзацгаая.

Samsung ийн шинэ NC20 нэтбүүк

  Өнөөдөр нэтбүүкийн зах зээлд байгаа бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь Intel Atom CPU тай байгаа. Харин Солонгосын томоохон үйлдвэрлэгч Samsung өөрийн нэтбүүк NC20 ийг 1.3 Ghz ийн Intel Atom аас арай жижиг процессортой тоноглон Chrome DX9 GPU тай гаргасан нь 3D апликэйшнийг илүү сайн харуулах боломжтой болжээ. Мөн 12.1-инчийн дэлгэц нь 1280 x 800 ийн нарийвчлалтайгаар гаргах ба өөр дээрээ 1.3-мегапикселийн камертай. 

Samsung Omnia утас гарна

  Samsung саяхан өөрийн хамгийн анхны Symbian ий бүтэн дэлгэц нь мэдрэгчтэй гар утсаа Samsung OMNIAHD нэртэйгээр танилцуулав. Дэлхий дээрх хамгийн анхны  720P HD видео үзэх боломжтой гар утас бөгөөд 3.7-inch AMOLED (Active Matrix Organic Light Emitting Diode) дэлгэцтэй юм. 

Samsung SCX-4500W хамгийн жижиг утасгүй хэвлэгч

Samsung America өнөөдөр цоо шинэ утасгүй хэвлэгчээ танилцууллаа. CLX-3175FW, ML-1630W ба SCX-4500W загварууд нь дотоод 802.11b/g уайрлэс холболттой бөгөөд цаг, орон зайг тань хэмнэж хамгийн гол нь ширээг тань ямар нэгэн утасгүй харагдуулах нь юу юунаас илүү чухал бөлгөө. Samsung CLX-3175FW бол өнгөт 4-үйлдэл-1 дор багтаасан хэвлэгч, хувилагч, сканер ба факсын үүргийг гүйцэтгэнэ. ML-1630W нь одоогоор дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй утасгүй хэвлэгч ба хар өнгөтэй төгөлдөр хуур мэт л харагдах ба хамгийн чимээ багатай хэвлэгчээр мөн тодорчээ.

Samsung CLP-315WK өнгөт утасгүй лазерийн принтер

Өөрийн ажлын болон гэрийнхээ өрөөг яаж ч гоё тохижуулсан гэсэн кабель, утаснууд таны хөдөлмөрийг тэр дор нь үгүй хийнэ. Тийм ч учраас сүүлийн үед томоохон үйлдвэрлэгчид аль болох утасгүй зүйлийг хийхээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл Samsung ийн утасгүй технологи ашиглан хийсэн CLP-315WK дотоод сүлжээний өнгөт лазеран принтер юм. 16 цаасыг минутанд хар цагаанаар хэвлэх чадалтай ба 4 ширхэг цаасыг өнгөтөөр хэвлэх чадалтай. Солонгост тун удахгүй зарагдаж эхлэх ба үнэ нь $280.

Samsung NC20 ирэх онд гарна

Дэлхийд шинэ технологи үйлдвэрлэн нэвтрүүлдэг Samsung Electronics саяхан шинэ зөөврийн компьютер гаргахаар болжээ. NC20 бол тийм сайн үзүүлэлттэй биш ч гэсэн 12.1″ инчийн нэтбүүктэй төстэй үзүүлэлт бүхий лаптоп юм. 1.3GHz VIA Nano U225 процессортой ба 1GB RAM, 160GB хард драйв, 802.11b/g уайрлэс, Bluetooth, Ethernet, 3in1 карт уншигч, 1.3 mega pixel вэбкам ба Windows үйлдлийн системтэй. 1.5kg лаптоп нь $650 ийн үнэтэй ба  ирэх оны 2 сараас эхлэн худалдаанд гарах аж.

Emporio утас гарна

M75500 бол Samsung ба Armani-гийн хамтын бүтээл гар утас юм. Night Effect хэмээх энэхүү утас нь 2.2-инчийн AMOLED дэлгэцтэй, 3.2 megapixel camera, 120 MB дотоод санах ой, microSD карт оролттой HSDPA/GSM сүлжээний утас юм. Өнгөрсөн оноос эхлэн тус хоёр компани хамтарч ажиллаж эхэлсэн ба 11 сараас эхлэн энэхүү утас нь Европт эхлэн худалдаанд гарна. Үнэ нь 300 евро буюу $437

Samsung NC10 нэтбүүк гарлаа

Хүмүүсийг нилээн удаан хүлээлгэсэн Samsung нэтбүүк албан ёсоор гарлаа. Солонгосын томоохон үйлдвэрлэгчийн анхны нэтбүүк нь энэ бөгөөд NC10 нь 10-инчийн мини лаптоп бөгөөд 1.6GHz Intel Atom N270 процессортой. 1GB RAM, 80GB эсвэл 160GB ийн хард драйвтай, media card reader, 3x USB 2.0 ports, 802.11b/g wireless, Bluetooth, 1.3 mega pixel webcam, ба Windows XP үйлдлийн системтэй аж. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр хийсэн ба гарны товчлуур нь бактери устгагчтай аж. Ирэх сарын эхээс $592 аар зарагдана.

Samsung-ийн $5.85тэрбумын саналыг SanDisk зөвшөөрсөнгүй

Samsung-SanDisk хэлэлцээр нь Microsoft-Yahoo гийн хэлэлцээртэй тун төстэй харагдаж байна. MS хэрхэн Yahoo г авахын тулд тэднийг ятгах гэж оролдож байсан шиг үйлдлийг Samsung гарган SanDisk ийн менежментийг нэгж хувьцаа тутамд $26 оор тооцох нь ашигтай хэмээн зөвлөж байгаа аж. Нийт 55% ийн хувьцааг нь сүүлийн 52 долоо хоногийн  хамгийн өндөр үнээр нь худалдан авах саналыг тэд тавьсан билээ. Хэрэв SanDisk зөвшөөрвөл тэдэнд шинэ тоног төхөөрөмж худалдан авч илүү шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц бололцоо бий болох юм.