Polaroid-ийн халаасны хэмжээтэй фото хэвлэгч

Tag Archives: Polaroid

Polaroid-ийн халаасны хэмжээтэй фото хэвлэгч

Polaroid компани нэгэн шинэ технологийг танилцууллаа. Энэ бол зургийг нь дараад шууд өөрөө хэвлэгч камер юм. PoGo хэмээх хэвлэгчтэй камер нь арын халаасанд багтах жижиг хэмжээтэй ба хэвлэсэн зургаа стикер болгоод наах ч боломжтой. Дижитал эрин зууныг өөрийн өнгө аясаар тодорхойлохыг хичээж байгаа Polaroid ийн хувьд энэхүү бүтээгдэхүүн нь хувьсал хийсэн зүйл боллоо гэж өөрсдөө мэдэгджээ. Ямар ч хор ашигладаггүй Zink цаасан дээр хэвлэдэг технологийг ашигласнаар хороо хэмнэх боломжтой хэдий ч Zink цаас нь хэвлэх тутамд нэмэлт 35 центийн илүү үнэтэй. Polaroid ийн PoGo 7 сарын 6 нас эхлэн Best Buy ийн ихэнх том салбаруудаар $149 ийн үнэтэйгээр худалдаагдана.