Olympus SP-565 UZ гарна

Tag Archives: Olympus

Olympus SP-565 UZ гарна

Olympus саяхан ультра зүүмтэй (20x өргөн зүүмтэй линз 26-520mm) дижитал камер болох Olympus SP-565 UZ ийг танилцуулсан нь аливаа зүйлийг хэт ойроос эсвэл хэт холоос нэг линзний тусламжтайгаар зургийг нь дарах боломжтой болгож өгч байгаагаараа онцлог.

Olympus EVOLT E-510 DSLR камер

Olympus ийн EVOLT E-510 дижитал камер гарлаа. 10-мегапикселийн Olympus E-510 дижитал SLR нь мэргэжлийн гэрэл зурагчидад зориулагдсан аппарат юм. Live View хэмээх дотоод дүрс тогтворжуулагч ба зурагны ноисыг багасгах шинэ технологийг нэвтрүүлэн ашиглажээ. 6.4cm/2.5″ HyperCrystal LCD, өндөр хурдны USB 2.0, xd-Picture Card ба CompactFlash ны давхар оролт ба, зураг дарах 18 төрлийн сцен оржээ.

Olympus E-520 Digital SLR камер

Шинэ технологийг байнга хэрэглэгчиддээ хүргэж мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байдаг Olympus саяхан өөрийн Olympus E-520 (дижитал ганц линзтэй) DSLR фото камерийг гаргалаа. Хуучины Olympus E-510 загварын сайжруулсан хувилбар болсон бөгөөд 10-megapixel Live MOS sensor ба пиксел тус бүр нь илүү их гэрэл мэдрэгчтэй болж өгчээ. TruePic III зураг янзлагч ба 2.7-инчийн HyperCrystal II LCD дэлгэц нь бас давуу талууд.

OLYMPUS E-420 DSLR – хамгийн жижиг камер

Японы алдарт компани Olympus саяхан шинэ зөөврийн E-420 DSLR камераа танилцууллаа. Дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй дижитал SLR камер гэдгээрээ онцлогтой энэхүү аппарат нь 10-megapixel Live MOS image sensor, Olympus TruePic III image processor, 2.7-ямх Live View LCD дэлгэцтэй ба тоос шороо бууруулагч системтэй билээ. Olympus E-420 ийн зарим нэгэн онцлогууд: