Nokia Booklet 3G Netbook албан ёсоор зарлалаа

Tag Archives: Nokia

Nokia Booklet 3G Netbook албан ёсоор зарлалаа

Гар утас үйлдвэрлэгчдийн тэргүүлэгч Нокиа зөөврийн компьютер хийж эхэллээ. Энэхүү нэтбүүк нь Nokia Booklet 3G netbook нэртэйгээр худалдаанд гарах бөгөөд Intel’s Atom процессортой, 12 цаг зайгаа барих чадалтай, 10 инчийн өргөн HD дэлгэцтэй, SD карт уншигч, Webcam, HDMI, 3G, WiFi, Bluetooth, GPS болон Windows 7 үйлдлийн системтэйгээр гарч байгаа юм байна. Удахгүй албан ёсоор үнэ болон бусад зүйлсийг албан ёсоор нийтэд зарлана.

Nokia E75 удахгүй зарлагдах байх аа

  2008 оны 9 сард л хамгийн анх Nokia гийн E серийн төхөөрөмжүүдийн сурталчилгааны видеонууд гарч эхэлж байсан. Эхлээд E72 гараад дараа нь түүнийг масс зах зээлд хүргэхийн тулд E73 болгон гаргасан. Гэсэн ч E75 гараагүй үлдсэн. Тун удахгүй зарлагдах гэж байгаа утасны баталгаатай зургийг хүргэж байна. 3.2-мегапиксел камер ба 2.4-инчийн QVGA дэлгэц, 3.5mm ийн аудио оролт, microSD нэмэлт картны оролт ба Wi-Fi ба assisted-GPS тэй.

Nokia N97 гарна

  Nokia өөрийн хамгийн сүүлийн N-Series QWERTY-гартай гулсдаг ухаант утас болох Nokia N97 оо танилцууллаа. Nokia N97 нь мэдрэгч бүхий дэлгэцтэй 16:9 ийн өргөн дэлгэцтэй ба Symbian S60 үйлдлийн системтэй UI сайжирсан нь вэбээр хэсэж social network сайтуудаар зугаалахад туйлын тааламжтой болсон аж. Мөн Flash Lite 3.0 ба Flash Video ийг дэмждэг. Nokia N97 нь мөн дотоод A-GPS мэдрэгчтэй ба найзуудтайгаа social network (facebook, myspace, hi5) уудаар зураг болон дуу, видеогоо солилцоход тун тохиромжтой болсоноороо давуу талтай юм байна. 

Nokia 5320 XpressMusic утас

Nokia 5320 нь цоо шинэ аудио чип суулгасан дугаралтыг нь сайжруулсан дунд загварын утас юм. 8GB ийн microSD санах ой ба HSDPA ийг дэмждэг. Хамгийн гол онцлог нь ”Хэлээд Тоглуул” буюу сонсох гэж буй дууныхаа нэр эсвэл уран бүтээлчийн нэрийг нь хэлэхэд тэрхүү дуу нь явдаг.

Nokia PC Suite 7.0 Release 7 Final татаж аваарай

Nokia гийн хэрэглэгчид Nokia PC Suite 7.0 Release 7 Final ийг татаж авах боломжтой болов. Nokia PC Suite бол Nokia гийн гар утсыг Windows дээр суурилсан компьютер холбох үүргийг гүйцэтгэдэг програм бөгөөд утсан дээрх өгөгдлүүдээ USB, Bluetooth эсвэл Infrared ээр холбох боломжтой. Nokia PC Suite 7.0 Release 7 Final нь мэдээж үнэгүй бөгөөд эндээс татаж авах боломжтой.

Nokia-гийн шинэ загварын утаснууд

Дэлхийн гар утасны зах зээлийн хамгийн том үйлдвэрлэгч, харилцаа холбооны салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч саяхан шинэлэг бүтээгдэхүүнүүдээ Nokia 6600 нугардаг, Nokia 6600 дэлгэгддэг ба Nokia 3600 дэлгэгддэг хувилбаруудаа танилцууллаа.

Nokia гийн iPhone ий эсрэг дайралт

Nokia гийн удахгүй худалдаанд гаргах гэж буй Tube утасны талаар бага зэрэг мэдээлэл цацагдаж эхэллээ. Саяхан тус утсыг хөгжүүлэгч нарын чуулган болсон бөгөөд энэхүү утас нь iPhone ий өрсөлдөгч байхаар төлөвлөгдөж байгаа ба энэ оны сүүлийн хагасаас эхлэн худалдаанд гарах юм байна. “Tube” нь Symbian ий S60 үйлдлийн систем дээр суурилагдах ба Nokia нь өөрөө Symbian ий нилээдгүй хувийг эзэмшдэг билээ. Symbian Freak ийн мэдээллэж буйгаар Tube (албан ёсны нэр нь удахгүй тодорно) нь 3G, Wi-Fi, ба GPS ийн чипүүдийг суулгасан ирэх бөгөөд дэлгэц нь 3 инчээс 3.5 инчийн хооронд байх төлөвтэй.

Ирээдүйн утас Nokia Morph

Ирээдүйн шинэлэг загвараар хийгдсэн Nokia Morph-ийг та харж байна. Нано технологи дээр суурилсан үл үзэгдэгч хүртэл болж чаддаг энэхүү утас нь ирээдүйн цэвэрхэн хийцтэй утас болох нь. Сүүлийн үед Nokia компанийн ирээдүйн утасны хандлагыг тодорхойлохын тулд шинээр маш олон зүйлийг хийхээр оролдож буй. Тэрхүү оролдлогын нэг нь энэхүү утас байх боломжтой юм. Магадгүй тун удахгүй Morph загварын хийц бүхий утастай хүмүүс ирээдүйд олон болохыг хэн үгүй гэхэв.