Шинэ Nikon Coolpix P90

Tag Archives: Nikon

Шинэ Nikon Coolpix P90

  Дижитал гэрэл зургийн салбарт тэргүүлэгч Nikon саяхан өөрийн шинэ COOLPIX P90 ийг зарлав. 3-инчийн хөдөлдөг LCD дэлгэцтэй ба дээшээ 90 градус, доошоо 45 градус хөдөлнө. 24x оптикал өргөн өнцгийн Zoom-NIKKOR ED линзтэй. 

Nikon Coolpix L100 сайжран гарлаа

  Nikon саяхан өөрийн шинэ COOLPIX L100 ээ зарлав. Үзүүлэлт, хүчин чадал нь улам сайжирсан ба 15x optical zoom ба зураг авах сценариудыг хүссэнээрээ тохируулах боломжтой болжээ. 

Nikon D3X DSLR албан ёсоор зарлагдав

Nikon албан ёсоор фүл фрэйм бүхий D3X ийн DSLR камераа зарлав. 24.5-мегапикселийн үзүүлэлттэй ба 6048 x 4032 ийн нарийвчлалтайгаар зургийг дарна. Nikon ийн D3X DSLR үнэ нь $8000

Nikon D90 гарна

Саяхан бид Каноны шинэ камер гарсан тухай мэдээллэсэн. Тэгвэл түүний дараахан нь хамгийн том өрсөлдөгч нь болох Nikon өөрийн шинэ камер болох Nikon D90 оо зарлалаа. Дунд загварын D-SLR камер нь шинэ D-Movie төлөвийг нэмж оруулсан нь 24фрэймийг секундэд бичих чадвартай ба HD видеог 720p (1280 x 720 pixels) аар бичих боломжтой болох юм.

Шинэ Nikon COOLPIX P6000 дотроо GPS-тэй

Nikon-ий COOLPIX цувралын компакт камерны шинэ загварууд гарсаар байна. COOLPIX P6000 нь 13.5-мегапикселийн сенсортой ба дотроо GPS тэй болсон нь хамгийн том давуу тал ажээ. GPS-тэй болсоноор авсан зургаа шууд интернэтэд оруулахад тэрхүү зурагны хаана авсан нь мэтадата-р ороод ирэх давуу талтай болж байна. 9 сараас эхлэн $500 ийн үнэтэйгээр худалдаанд гарна.

Nikon-ий шинэ COOLPIX S60 камер

Гэрэл зургийн төхөөрөмж үйлдвэрлэгч үндэстэн дамнасан Nikon компани саяхан өөрийн шинэ компакт камер болох Nikon COOLPIX S60 ийг танилцууллаа. Тун өвөрмөц загвартай ба хамгийн гол нь мэдрэгч бүхий дэлгэцтэй аж. Өөрөөр хэлбэл камерны арын удирдлагын товчлууруудыг бүгдийг нь дэлгэцэн дээр нь суурилуулж өгчээ. 10 мегапиксел, 5 оптикал зүүм, дүрс тогтворжуулагч, мэдрэгч бүхий өргөн дэлгэц, нимгэн, 3200 ISO, 17 зураг авах сцен, өндөр чанарын видео бичих гээд олон олон онцлог чанартай энэ камер 9 сараас эхлэн $350 аар зарагдана.

Nikon D700 D-SLR камер гарна

Дижитал гэрэл зургийн ертөнцийн тэргүүлэгчдийн нэг Nikon саяхан өөрийн цоо шинэ full-frame (FX-format) бүхий дижитал SLR камерыг зохион бүтээжээ. Nikon D700 загвар нь Nikon D3 хэмээх мэргэжлийн D-SLR камерны давуу талуудыг өөртөө шингээсэн ба 12.1 мегапикселийн Nikon FX-формат сенсор 23.9(v) x 36mm(h) нь зургийг хамгийн өндөр чанартайгаа хамгийн бодит өнгөөр авах бололцоог таньд олгох болно.

Nikon ийн шинэ супер зүүм камер P80

Nikon сүүлийн хэдэн жилд superzoom категорийн бүтээгдэхүүнүүдээ маш эрчимтэйгээр хөгжүүлэх болсон. S10 загвар нь ялангуяа 10X optical zoom бүхий линзтэй байсан нь одоогийн эрчтэй хөгжиж буй зах зээлийн хурдыг гүйцэхээргүй болсон. Nikon саяхан өөрийн 10MP бүхий Coolpix P80 ийн танилцуулсан нь 18X optical, 27-486mm ийн зүүм линз ба 2.7-inch LCD дэлгэцтэй бөгөөд хараалагч нь электрон болж өгсөн нь SLR-маягийн сэтгэгдэлийг төрүүлэхүйц болж чаджээ. Гар тохиргоон дээр тавьж өвч болох ба 15 төрлийн сценариас сонгож зураг дарах боломжтой. Энэ сарын сүүлээр худалдаанд гарах ба үнэ нь $400.

Nikon ий Wi-Fi бүхий камер

Nikon саяхан өөрийн Wi-Fi тай камернийхаа шинэ хувилбарыг Coolpix S52c загвараар гаргалаа. Хэрэв wi-fi идэвхжүүлээгүй бол “c” гэсэн серийнх байх бөгөөд 9-megapixel ийн сенсор ба 3-inch LCD, 3x optical zoom, ба  38-114mm линз, доргио намсгагч ба ISO 3200 хүрэх чадалтай. Халаасалж авч явахад хамгийн тохиромжтой нь энэхүү камерний давуу тал юм. Зах зээлд худалдаалагдах үнэ нь 250$ ба Wi-Fi тай хувилбар нь 280$ орчим байх юм.