NEC 22-инчийн MultiSync EA221WM LCD дэлгэц

Tag Archives: NEC

NEC 22-инчийн MultiSync EA221WM LCD дэлгэц

NEC өчигдөр шинэ 22-инчийн өргөн дэлгэцийг танилцуулав. 22-инчийн MultiSync EA221WM өргөн LCD дэлгэц нь үзүүлэлтийн хувьд хамгийн сайн нь байж чадах бөгөөд ашиглагдсан технологийн хувьд ч 5ms ийн хариу өгөх хугацаатай. Өргөн өнцгийн 176 хэмээс харагдах боломжтой контраст харьцаа нь 1000:1. Өөртөө 4 USB оролт, дотоод яригч зэрэг нь бусад дэлгэцүүдээс ялгарах давуу тал.

NEC E6500 серийн загварлаг лаптоп

NEC саяхан шинэлэг загвар бүхий лаптопыг гаргав. NEC Versa E6510 / E6500 серийн 14.1-инчийн шинэ үеийн Intel Core 2 Duo процесортой машин юм. E6500 нь загвар сайтай нимгэн NEC ийн логотой лаптоп. NVIDIA GeForce 9600M GS график карт ба мэдрэгчтэй Touch-n-Go (TnG) панель нь програмууд, хэрэгтэй баримтууд зэргээ хялбараар ачааллах боломжыг олгоно.

NEC-ийн 3 хэмжээст харуулагч дэлгэц

NEC саяхан шинэ технологи бүхий 3D хэмжээст видео гаргах хүчин чадалтай мониторыг үйлдвэрлэж байгаа аж. Хэрэв энэхүү хэрэгжүүлж байгаа туршилт нь амжилттай болвол 3 хэмжээст дүрсийг ямар нэгэн тусгай нүдний шил зүүлгүйгээр үзэх боломжтой бөгөөд урьд урьдны видеонуудаас тэс өөр зүйлийг олж мэдрэх боломжтой.