MSI Wind U110 ECO нь 9 цаг батерейгээ барина

Tag Archives: MSI

MSI Wind U110 ECO нь 9 цаг батерейгээ барина

MSI Wind серийн нэтбүүкүүд зах зээлд тун амжилттай явж байгаа. Тэгвэл тус үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн болох Wind U110 ECO нь гарсан байна. Энэхүү нэтбүүкийн шинэ загвар нь дизайн нь улам сайжирсан ба хамгийн онцлог зүйл нь гэвэл батерейгээ 9 цаг барьж чаддаг юм. Wind U110 ECO нь Intel Menlow Atom процессортой ба 1.6 GHz Atoms Z530 тай, Intel Poulsbo чипсет US15W тэй ирнэ. 2GB DDR2 533MHz RAM ийг даах чадалтай ба 160GB эсвэл түүнээс дээш хадгалах төхөөрөмжийг сонгож болно.

MSI EX623 16 инчийн лаптоп

EX623 бол нилээн том буюу 16 инчийн дэлгэцтэй лаптоп юм. Micro Start International ийн хамгийн сүүлийн EX серийн лаптоп нь коллежийн оюутнууд ба гэрийн нөхцөлд мультимедиа оролддог хүмүүст яг тохирно. Intel Centrino 2 Processor Technology дээр суурилсан ба хүчирхэг NVIDIA график карттай. Мөн e-SATA порт, Blu-ray драйв ба Dolby сарраунд дугаралттай.

MSI PX211 12.1″ гарна

Micro Start International сүүлийн үед маш сайн үзүүлэлттэй машинуудыг үйлдвэрлэн олны танил болсоор байгаа. MSI PX211 нь ч гэсэн тун сайн үзүүлэлттэй болж. 12.1-инчийн зөөврийн лаптоп нь бизнесийнхэний таалалд нийцэх байх. Advanced Micro Devices’ давхар цөмт Turion процессор дээр суурилсан ба AMD HD график карттай. 2.0 mega pixel webcam, хурууны хээ танигч, HDMI, ба wireless тай.

MSI Wind U120 ийн зургууд

MSI Wind нэтбүүкийн зурагнууд нэтээр тархаж эхэллээ. U120 нь бизнесийн хүрээнийхний машин бөгөөд дөрвөлжин хэлбэртэй компьютер юм. 10-инчийн Intel-дээр суурилсан ба HDD ба SSD сонголтуудыг хэрэглэгчидэд олгох ба 1gig RAM, ба 3G. Wind 2 нь энэ оны сүүлээр худалдаанд гарах бөгөөд үнэ нь $600 орчим байх төлөвтэй. Харин Wind загварыг Бодь Электроникс оруулж ирэн борлуулж байна лэ.

MSI EX310 лаптоп арлаа

MSI EX310 нь загвар хийц сайтай, хамгийн гол нь зөөвөрлөхөд тун хялбар байдлаар AMD Turion Ultra процессор дээр суурилжээ. Загварыг нь харсан хүн бүр магтаж байгаагаас гадна ATI Mobility Radeon HD3450 график карт нь 256MB DDR3 ийн санах ойтой ба DTV хүлээн авагчтай учраас ТВ ийн сувгийг та шууд л компьютер дээрээ хүлээн авах боломжтой болж байна.