Apr
15th

ШИЛДЭГ МЭНДЧИЛГЭЭНИЙ УРАЛДААН

Категори Мобиком | 3 Сэтгэгдэл Бичсэн Odnoo |

mm2_logo

ШИЛДЭГ МЭНДЧИЛГЭЭНИЙ УРАЛДААН

Та бүхнийг мэндчилгээний уралдаанд оролцож өөрийн авъяас чадвараа сорихийг урьж байна.

Нэг. Танилцуулга
МобиМЕДИА-аас зарлаж буй энэхүү уралдаан нь хэн хамгийн сайн мэндчилгээ зохиохыг шалгаруулах зорилготой бөгөөд оролцогч нь өөрийн зохиосон хэдэн ч мэндчилгээгээрээ оролцож болно. Шалгарсан бүтээлийг МоbiMEDIA, DailyFun үйлчилгээгээр хэрэглэгчдэд хүргэх ба зохиогчтой нь цаашид хамтран ажиллах санал тавих болно.

Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага
Мэндчилгээг А4 цаасан дээр үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, Arial Mon фонтоор бичсэн байна. Бүтээлдээ өөрийн овог, нэр, нас, хүйс, эрхэлсэн ажил-сургууль, холбоо барих утас, хаяг, огноог тавьсан байна. 1 мэндчилгээ 8 мөрт байх ба мэндчилгээгээ юунд зориулсан мэндчилгээ болохыг гарчиг тавьж заасан байна. Жишээ нь дараахи төрлөөс сонгож болно.

№ Мэндчилгээний төрөл
1 Төрсөн өдрийн, Найздаа, Талархлын
2 Өдөр тутмын /Өглөөний мэнд, Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Сайхан амраарай/
3 Баяр ёслолын /Эх үрсийн баяр, Наадам, Улс тунхагласан, Шинэ жил гэх мэт/
4 Хайрын /Ханьдаа, болзоо, уучил, хуримын … /
5 Хошин
6 Эротик /Зөвхөн насанд хүрэгсэд оролцоно/

Гурав. Дүгнэх журам
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны комисс шүүнэ. Оролцогчийн илгээсэн мэндчилгээний агуулга, чанар, тооноос хамаарч дүгнэх болно.

Дөрөв. Шагналын сан
Шилдэг мэндчилгээ зохиогч:
1-р байр нэг. 50.000 төг, M-Club ваучер
2-р байр нэг. 40.000 төг, M-Club ваучер
3-р байр нэг. 30.000 төг, M-Club ваучер
Тусгай байр тав. 10,000 нэгж, M-Club ваучер.

Тав. Хугацаа, холбоо барих
2009.04.16-аас 2008.04.30 хүртэл бүтээлийг хүлээн авч 2009.05.05-нд шагналыг гардуулна. Бүтээлээ цахим хэлбэрээр mbs@mongolcontent.mn хаягаар явуулна. Хэвлэмэл байдлаар өгөх бол доорхи хаягаар илгээх буюу биеэр авчирч өгч болно.
Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, EXE Plaza, 4 давхар, МобиМЕДИА-д. Лавлах утас 99091074.

Зургаа. Бусад
Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээлээр оролцох ба бусдын бүтээлийг ашиглаж үл болох бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг уралдаанд оролцогч хувь хүн бүрэн хариуцна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг МобиМЕДИА нь үйлчилгээндээ ашиглаж олон нийтэд хүргэх эрхтэй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 2222 /Мобикомын утаснаас төлбөргүй/, www.mobicom.mn

mobicom-new-logo

Mar
21st

DAILY FUN – ӨДӨР БҮРИЙГ ЗУГААТАЙ

Категори Гар утас, Мобиком, Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн Odnoo |

Мобиком корпорациас “DailyFun” буюу “өдөр бүр зугаатай” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.

Энэ нь Daily Info үйлчилгээтэй төстэй боловч олон төрлийн боломжийг багтаасан онцлогтой юм байна. Үйлчилгээнд хамрагдахын тулд тун амархан. “On” гэсэн мессэжийг 504 дугаарт илгээснээр таны утсанд цэс суух бөгөөд ямар нэг сарын суурь хураамж төлөх шаардлагагүй юм байна.

Бусдад мэндчилгээ илгээх, асуулт хариултаар өөрийгөө сорих, уралдаанд оролцож нэгж хожих, онигоо сонсох, зурхай ном айлтгал сонсох, үзвэрийн хуваарь харах зэрэг маш олон төрлийн мэдээллийг мессэжээр болон сонсох хэлбэрээр авах боломжтой гэнэ.

Энэ үйлчилгээг ашиглахад үнийн хувьд хямд бөгөөд DailyFun танд уйдах зав хэзээ ч өгөхгүй, өдөр бүр шинэ мэдээлэл хүргэх таны хамгийн дотны туслах, найз тань болж чадна гэдгийг Мобикомын зүгээс амлажээ.

Хичээлийн завсарлагааны үеэр, нийтийн унаанд явахдаа DailyFun тай нөхөрлөөрэй!
Үйлчилгээний дэлгэрэнгүйг энд дарж авна уу.