Microsoft SideWinder X8 хулгана

Tag Archives: Microsoft

Microsoft SideWinder X8 хулгана

Microsoft өнөөдөр шинэ тоглоомын хулгана болох SideWinder X8 ийг танилцуулав. Энэхүү шинэ хулгана нь нилээн хүнд жинтэй бөгөөд Microsoft ийн сүүлийн BlueTrack технологи дээр суурилсан хурд сайтай, мэдрэмж сайтай 250 аас 4,000 хүртэл инч тутам дахь цэгтэй (dpi). Нэг цэнэглээд 30 цаг хүртэл тоглох боломжыг геймерүүдэд олгох юм.

Microsoft SideWinder X6 гар, X5 хулгана гарав

Microsoft ийн шинэ бүтээгдэхүүний талаар хүн болгон л ярилцаж байсан нь тэрхүү гар болон хулгана нь гарах уу үгүй юу гэдэгт хүмүүсийг эргэлзэхэд хүргэсэн. Тэгвэл SideWinder X6 гар нь саяхан албан ёсоор гарсан бөгөөд гарны дугаартай хэсэг нь салж нийлдэгээрээ онцлог болжээ. Мөн SideWinder X5 нэртэй тоглоомчидод зориулсан хулгана нь зах зээлд нилээн өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болсон ба 2,000 DPI хүртэл хувиргаж ажилуулах боломжтой ба Windows Vista Games Explorer ийг түргэн нээлтийн товчоороо шууд ажилуулах боломжтой.

Microsoft SideWinder X6 гар 9 сард гарна

Хэрэв энэхүү компьютерийн гар үнэхээр худалдаанд гарахаар болвол 9 сард геймерүүдийн хувьд нэгэн том зүйл болох нь. Энэхүү гарны хамгийн онцгой зүйл нь гэвэл  SideWinder X6 ийн дугаарны товчлууртай хэсэг нь салж нийлдэг бөгөөд зарим нэгэн хэрэгцээтэй товчлууруудыг суурилуулж өгсөнөөрөө онцлог болж чаджээ. Одоохондоо худалдаанд гарна гэдэг нь баталгаатай биш байгаа боловч хэрэв гарвал үнэ нь $80 байх аж.

Microsoft AOL ийг сонирхож эхлэв

Майкрософт онлайн ертөнц дахь нэгэн том тоглогчийг олж авах гэж ихэд хүсэмжилж буй бололтой. Тэд саяхан л Yahoo г худалдаж авах гэж нилээн оролдоод бараагүй. Тэгвэл энэ удаа тэд онлайн ертөнцийн Б үсэг болох  AOL ийг сонирхож өөрсдийн MicroOL ийг бүтээхээр санаархаж байна. Майкрософтын онлайн хэлтэстэй AOL ийг нэгтгэх талаар захирлууд аль хэдийнээ хэлэлцээрээ эхэлсэн сурагтай. Yahoo бол онлайн ертөнцөд маш том байр суурийг эзлэгч компани, гэхдээ AOL үнэхээр Майкрософтод хэрэг болж чадах юм болов уу даа?

Майкрософтын Xbox 360 ийн 60GB хувилбар гарна

Америкийн үндэстэн дамнасан томоохон үйлдвэрлэгч болох Майкрософт саяхан шинэ 60GB ийн Xbox 360 гейминг консолийн загвараа АНУ ба Канадад $349 ийн үнэтэйгээр 8 сараас эхлэн худалдаанд гаргах гэж байгаа тухайгаа зарлав. 20GB Xbox 360 Pro нь $299 ийн үнэтэйгээр зарагдах аж. Майкрософтын мэдэгдэж буйгаар бол Xbox 360 Arcade ба премиүм хувилбар 120GB Xbox 360 Elite нь тус бүр $279 ба $449 ийн үнэтэйгээр гарах аж.

Microsoft Arc хулгана гарлаа

Өндөр үнээр ч хамаагүй хамгийн ховор бөгөөд өвөрмөц бүтээгдэхүүнийг өөрийн болгомоор байна уу? Саяхан Майкрософт компаниас Arc Mouse ийг танилцуулав. Энэхүү уайрлэс хулгана нь хавирган сарны хэлбэртэй бөгөөд атгасан тохиолдолд хэлбэр нь бага зэрэг өөрчлөгддөг онцлогтой. Мөн зөөвөрлөх шаардлагатай болвол хэмжээг нь багасгаад хураачихна. Одоогоор улаан ба хар өнгөтэй нь зарагдаж байгаа бөгөөд $60 ийн үнэтэй.

Yahoo, Microsoft-той нэгдэх хүсэлтэй

Microsoft-Yahoo гийн хамтын ажиллагаа гэж нэг үхрийн баас шиг юм яваад байнаа. Хамгийн анх Microsoft $44.6 тэрбумаар Yahoo-г худалдан авах санал тавихад нь интернэтийн мангасуудын нэг тэдний саналыг бага байна гээд буцаасан. Дараа нь анх тавьсан саналаа 5 тэрбумаар өсгөсөн боловч мөн л тоогоогүй. Үр дүнд нь Майкрософт өөрийн тавьсан бүх саналуудаа буцаан татаж авахад интернэтийн мангасын хувьцааны үнэ 15 хувиар унав. Yahoo гийн гүйцэтгэх захирал Jerry Yang энэхүү уналтын дараагаар хэлэхдээ “бид МС компанийг илүү ашигтай санал тавьбал хүлээн авах болно” хэмээсэн. Ямартай ч Гүүглийн эсрэг нэгдээд тэмцсэн бол илүү үр дүнтэй болох байсан юм шиг миний хувьд санагдаж …

Windows XP SP3 нь 4 сарын 29 нд гарна

Хэрэв та Windows XP Service Pack 3 ийг хүлээж байгаа бол та 4 сарын 29 нд баярлах болох нь. Майкрософтоос гаргасан супер нууц оны цагийн хуанлиг та бүхэнд танилцуулъя: * April 14, 2008: Service Pack 3 т зориулсан тусламжууд нээгдэнэ * April 29, 2008: Microsoft Update, Windows Update, Download Center * June 10, 2008: Automatic Updates

Майкрософтын хамгийн мишок 8 реклам

Microsoft хамгийн том софтуэр үйлдвэрлэгч байж болно л доо, гэхдээ тэд яах аргагүй хамгийн шилдэг сурталчилагч биш гэдгийг нь та дараахь видеонуудыг үзээд мэдрэх болно. Ингээд таньд уг корпорацийн түүхэн дахь хамгийн мишок 8 сурталчилгааны видеог танилцуулж байна:

Microsoft, Yahoo-д 3 долоо хоногийн хугацаа өгөв

Microsoft ийн удирдлагууд Yahoo тай хийх гэрээ хэлцэлээ шавдуулж байна. Тэд Yahoo компанийн нэгж хувьцаа тус бүрийг $31 аар худалдан авах санал хүргүүлсэн бөгөөд эцсийн хариугаа өгөхөд 3 долоо хоногийн хугацаа өгчээ. Хэрэв тэд энэ удаагийн саналыг нь хүлээж авахгүй бол дараа дараагийн ширүүн алхамуудаа хийж ямар ч байсан тус компанийг худалдан авах болно гэдгээ Стив Балмер мэдэгджээ.