Logitech Illuminated гарыг шөнийн ажилчдад

Tag Archives: Logitech

Logitech Illuminated гарыг шөнийн ажилчдад

Шөнө дөлөөр бусад хүмүүсийг унтаж байхад ажилаа хийх дуртай юу? Хажууд байгаа хүмүүс чинь гэрлээ унтраа гээд зовоож байна уу? Тэгвэл таньд тэр асуудлыг чинь шийдэж өгч чадах Logitech ийн шийдлийг танилцуулж байна. Logitech Illuminated Keyboard нь харанхуйд товчлуурууд нь гэрэлтдэг технологитой бөгөөд ямар ч ширээг чимж чадахаар дэгжин харагдуулна. 10 сараас эхлэн $80 аар зарагдана.

Logitech diNovo Edge ийн Mac хувилбар

Дэлхийн компьютер тоглоомын ертөнцийн хэрэгцээт бүхий л техник хэрэгсэл, төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгч компани Logitech саяхан өөрийн шилдэг гарын нэг diNovo гийн diNovo Edge хэмээх  Mac дээр ажилладаг хувилбарыг зарлав. Нэг хүрэлтээр Mail, Safari, iTunes ба бусад Mac-дээрхи програмуудыг ажилуулах боломжтой аж.

Logitech ийн Wii-д зориулсан гар

Энэхүү тусгай Wii д зориулсан гар нь Nintendo гийн зөвшөөрлөөр түүнээс бусад компанид хийгдэж буй цөөн бүтээгдэхүүний нэг юм. Logitech Cordless Keyboard гар нь 2.4GHz нимгэнтэй интернэтээр аялж чаатлахад зориулсан эд юм. Мөн зарим нэгэн Zoom In/Out, Forward/Back, Quit ба OK мэтийн тусгай товчлууруудтай. Америк ба Европт 8 сарын дундаас зарагдаж эхлэх бөгөөд $50 ийн үнэтэй.

Logitech V450 утасгүй лазеран хулгана

V450 Nano нь энгийн Logitech ийн өдөр бүрийн хэрэгцээг тань хангахуйц хулгана болжээ. V450 Nano утасгүй лазеран хулгана нь дохио хүлээн авагчийг компьютертээ залгаад л хулганаа ашиглах боломжыг таньд олгоно.

Logitech-ийн утасгүй чихэвч

Logitech ийн фэнүүдэд баяртай мэдээ дуулгая. CeBIT ийн үеэр тус компани интернэт дуудлага ашигладаг хүмүүст зориулсан цоо шинэ чихэвчийг танилцуулав. ClearChat PC Wireless чихэвч нь өндөр чанарын аудио стерео дугаралт бүхий 2.4 GHz ийн утасгүй технологи нь VoIP дуудлага хийхэд хамгийн тохиромжтой. Утсаар ярьж байхдаа компьютерээсээ 33 feet (10 метр) холдох боломжтой. Хамгийн завгүй хүмүүс утасгүй технологийг дээдэлж байна.