Fujitsu LifeBook U820 лаптоп нь дотроо GPS тэй

Tag Archives: LifeBook

Fujitsu LifeBook U820 лаптоп нь дотроо GPS тэй

Зөөвөрлөж авч явахад хамгийн тохиромжтой хэрэгсэл хайж байна уу? Тэгвэл LifeBook ийн U820 загвартай мини лаптоп дотор GPS суурилуулсан Garmin Mobile PC г санал болгож байна. Дотороо Америк ба Канадын газрын зурагтай ирдэг ба бүх зам, зүг чигийг асуудалгүй заах чадвартай. Ойролцоогоор 800 гаруй грамм жинтэй ба Intel Centrino Atom Z-серийн процессор дээр суурилсан учраас тог маш бага зарцуулна. VT Technology нь 1080p HD видео декод хийх боломжыг олгоно. Хурууны хээ таньж асдаг аюулгүй ажиллагаатай. Хамгийн гоё нь 7 цаг батерейгээ баридаг.

Fujitsu LifeBook N7010 нь мэдрэгчтэй дэлгэцтэй

Fujitsu өнөөдөр хоёр дахь үеийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан нь мэдрэгч бүхий дэлгэцтэй лаптоп юм. 4 инчийн хэмжээтэй гарныхаа дээр мэдрэгч бүхий хэсэгтэй компьютер юм. 16-инчийн лаптоп нь Intel Centrino 2 процессор дээр суурилсан ба давхар цөмт Intel Core 2 Duo SU9300 Ultra Low Voltage процессорыг ашигладаг. LifeBook N7010 нь доргилтоос хамгаалагдсан хард драйвтай ба батерей нь 6.15 цаг барьдаг.

Fujitsu LifeBook S6520 ба S6420 лаптопууд гарна

Fujitsu Asia Pacific саяхан хоёр цоо шинэ асар хөнгөн зөөврийн компьютерүүдээ танилцуулав. LifeBook S6520 (14.1″) ба S6420 (13.3″) нар нь Centrino 2 процессор дээр суурилсан ба бизнесийн хүрээний хүмүүст ерөнхийдөө зориулагдсан аж. Энгийн дэлгэцтэй харьцуулвал 12.5% аар том хэмжээтэй хийгджээ. S3 Chrome 430 ULP графиктай ба PowerWiseTM технологи дээр суурилан Microsoft DirectX10.1 ийг дэмждэг. Fujitsu LifeBook S6420 нь 1.9кг бөгөөд сувдан цагаан өнгөтэй.

Fujitsu гийн шинэ лаптоп LifeBook T5010 ба T1010

Fujitsu гийн Ази дахь салбараас саяхан 13.3-инчийн өргөн дэлгэцтэй лаптопыг гаргасан нь байнга ажил хэргээр энд тэнд аялж явах шаардлагатай байдаг хүмүүст зориулагджээ. Гаргасан хоёр лаптоп нь хоёулаа дугуй ирмэгтэй бөгөөд DDR3 санах ой, 1.3 мп вэбкамер, Blu-ray тоглуулагч, HDMI, ба хамгийн сүүлийн үеийн Intel Core 2 Duo процесороор тоноглогдсон.