Lenovo IdeaPad U загварын шинэ лаптоп – U160, U460 ба U460s

Tag Archives: Lenovo

Lenovo IdeaPad U загварын шинэ лаптоп – U160, U460 ба U460s

Lenovo өнөөдөр өөрийн шинэ IdeaPad U Series ийн лаптопоо танилцуулав. Lenovo IdeaPad U160, U460 ба U460s нар нь тун загварлаг, өнгөлөг бөгөөд загвар хөөх дуртай хүмүүст яг тохирох аж. Зөөвөрлөхөд хялбар, үзүүлэлт сайтай, загварын хувьд ярилтгүй энэ лаптоп нь олны танил хүмүүст тохирох юм шиг санагдаад байгаам даа.

Lenovo ThinkPad W700ds хос дэлгэцтэй лаптоп

  Хэрэв та үзүүлэлт сайтай сүүлийн үеийн машин авахаар сонирхож байвал Lenovo гийн хамгийн сүүлийн бүтээгдэхүүнийг сонирхоод үзээрэй. 1 сард худалдаанд гарах бөгөөд ThinkPad цувралын хамгийн сүүлийн үеийн лаптоп ба Intel ийн Core 2 Quad процессортой юм. Хамгийн сонирхолтой зүйл нь гэвэл хос дэлгэцтэй. Үндсэн дэлгэц нь 17-инчийнх бөгөөд зах зээл дээрх хамгийн гэрэлтүүлэг сайтай нь.

Lenovo ThinkPad W700 гарна

Сүүлийн үед ч зах зэл дээр Lenovo гийн дутагдал байхааргүй болж байх шиг. Хятадын үйлдвэрлэгч өөрсдийн мөнгөө арвижуулахын тулд нэгэн шинэ машиныг бүтээсэн нь W700 юм. Intel Quad Core процессор, NVIDIA Quadro график карт, 8GB ийн DDR3 санах ой, ба Blu-ray драйвтай.

Lenovo IdeaPad S10 гарна

Lenovo гийн IdeaPad нь хамгийн анх гарч байхдаа хэрэглэгчдийн хамгийн энгийн хэрэгцээг хангах, хямд үнээр зарах гэсэн зорилттойгоор зах зээлд худалдаанд гарч байсан. Тэгвэл дахин шинэ загвар нь ийнхүү худалдаанд гарч эхэллээ. S10 загвар нь интернэтэд холбогдож имэйл бичих, шалгах, хөгжим сонсонгоо үндсэн програмууд дээр ажиллахад ямар ч асуудал үүсгэхгүй. Цагаан ба улаан өнгөтэй.

Lenovo гийн 6 шинэ ThinkPad

Lenovo ч сүүлийн үед машиндаж байнаа. 4 загварын шинэ IdeaPad танилцуулсаны дараа гурван SL-серийн ThinkPad лаптопыг танилцуулж шинэ зургаан ThinkPad болох R400, R500, T400, T500, X200 ба W500 ийг зарлав. Бүгд Intel ийн сүүлийн Centrino 2 процессортой ба ардаа LED гэрэлтүүлэгч дэлгэц ба GPS тоноглолтой. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна.

Lenovo IdeaPad U110 гарлаа

Олон хүний хүлээж байсан гэж нэрлэж болох Lenovo гийн зөөвөрлөхөд маш хялбар болгосон загвар U110 өнөөдрөөс эхлэн худалдаанд гарла. Зугаа цэнгэл маягаар ашиглахдаа та ямар нэгэн загвар хардаг бол $1,899 IdeaPad U110 нь таны хамгийн зөв сонголт яах аргагүй мөн байх болно.

Lenovo IdeaPad U110 удахгүй гарна

Хэтэрхий зөөврийн компьютер авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл та хэдхэн долоо хоног хүлээх хэрэгтэй болох нь. Учир нь Lenovo гийн секси U110 удахгүй гарах гэж байна. U110 нь Lenovo гийн шинэ IdeaPad брэндийн хамгийн нимгэн, хүчирхэг загвартай нь юм. Үзүүлэлт Intel Core 2 Duo Processor L7500 1.6GHz 3GB DDR2 RAM 120GB Hard Drive 11.1″ Diagonal Widescreen Wireless, Bluetooth Weight 2.3 pounds Windows Vista Lenovo U110 гийн үнэ $1999.

Lenovo ThinkPad X300 гарлаа

Apple-ийнхан анхаарах хэрэгтэй байх. Өчигдөр Lenovo нилээн удаан хүлээлгэж байж гаргаж буй нимгэн ThinkPad X300 загварын лаптопоо гаргалаа. 13.3″ дэлгэцтэй авч явахад хамгийн хялбараар хийгдсэн загвар нь замд явдаг хүмүүсийн хамгийн зөв сонголт байх болно. Хүнд нь Америкийн хэллэгээр 2.9 фунт бөгөөд өнөөдрийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангалттай хангаж чадахаар хийгдсэн ба батерейгээ барих хугацаа, уайрлэс сүлжээ, хангалттай том багтаамж гээд л бүх зүйлийг агуулсан. X300 ийн хамгийн онцлог зүйл нь гэвэл 7-мм ийн давхар DVD бичигчтэй WWAN тай ба дотоод GPS болон хурууны хээ танигчтай.