Iphone -ийг unlock хийх, Jailbreak гэсэн ойлголтуудын талаар

Tag Archives: iPhone

Iphone -ийг unlock хийх, Jailbreak гэсэн ойлголтуудын талаар

iPhone утас хэрэглэдэг хүмүүс утасаа Activation хийх Jailbreak хийх Unlock хийх гэсэн ойлголтуудыг мэддэг байвал утасаа илүү бүрэн төгс ашиглах боломжтой болно.

iPhone-оор Facebook ийн покер тоглоорой

“Call” эсвэл “fold? iPhone утсыг  хэрэглэгчид одоо дэлхийд хамгийн алдартай Покер тоглоомыг Facebook ба MySpace ээр дамжуулан  Apple iPhone оор тоглох боломжтой болов. Дэлхийд хамгийн алдартай social networking энэхүү сайтуудаар дамжуулан покер тоглодог хүмүүс маш их байдаг нь Apple-ийг нэгийг бодогдуулахад хүргэснээр энэхүү програм бий болжээ. Apple ийн App Store руу ороод програмыг нь суулгаад түүнийхээ дараачаар Facebook дээ логин хийж орсоноор найзуудтайгаа энэхүү тоглоомыг утаснаасаа тоглох боломжтой болж байна.

Nokia гийн iPhone ий эсрэг дайралт

Nokia гийн удахгүй худалдаанд гаргах гэж буй Tube утасны талаар бага зэрэг мэдээлэл цацагдаж эхэллээ. Саяхан тус утсыг хөгжүүлэгч нарын чуулган болсон бөгөөд энэхүү утас нь iPhone ий өрсөлдөгч байхаар төлөвлөгдөж байгаа ба энэ оны сүүлийн хагасаас эхлэн худалдаанд гарах юм байна. “Tube” нь Symbian ий S60 үйлдлийн систем дээр суурилагдах ба Nokia нь өөрөө Symbian ий нилээдгүй хувийг эзэмшдэг билээ. Symbian Freak ийн мэдээллэж буйгаар Tube (албан ёсны нэр нь удахгүй тодорно) нь 3G, Wi-Fi, ба GPS ийн чипүүдийг суулгасан ирэх бөгөөд дэлгэц нь 3 инчээс 3.5 инчийн хооронд байх төлөвтэй.

Apple дэлхийн шилдэг 10т орлоо

Financial Times ийн 2008 оны 2 сарын 28 нд гаргасан мэдээллээр Apple нь 2007 оны гар утасны борлуулалтаараа 10 р байранд бичигдсэн аж. Apple ийн хувьд зах зээлийн 0.6% ийг гар утасны борлуулалтаараа эзэлсэн нь тус компанийн хувьд гар утасны төрлөөр эхний 10 т бичигдэж байгаа анхны тохиолдол юм. 2007 онд нийт 1.3 тэрбум шинэ утсыг үйлдвэрлэсэн байна.