Intel Core i7 процесор гарлаа

Tag Archives: Intel

Intel Core i7 процесор гарлаа

Дэлхийн хамгийн хурдан процесор гарч байна. Core i7 процесор нь Nehalem хэмээх шинэ процесорын гэр бүлийн хамгийн отгон гишүүн нь юм. Хамгийн хурдан хугацаан бүүт хийж чадах энэхүү процесор нь видео янзлахад гялалздаг гэнэ. Мөн интернэтээр хэсэж бусад ажлыг хийхэд 40 хувийн бага энергийг зарцуулдаг байхаар хийжээ. Core i7 серийн процесорууд нь $999 Core i7-965 Extreme Edition (3.2GHz), $562 Core i7- 940 (2.93GHz), ба $284 Core i7- 920 (2.66GHz) ийн үнэтэй. Бүгд  8MB кэштэй ба DDR3-1066 санах ойг дэмжинэ.

Intel Atom 330 Dual Core Processor

Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч компани өөрсдийн хамгийн сүүлийн Atom давхар цөмт процесороо зарлалаа. Intel Atom Processor 330 нэрээрээ олны танил болсон 45 нанометрийн процесор нь нэтбүүкт зориулсан эд юм. Atom 330 features 1.6GHz core clock хурд, 533MHz хурд, 1MB ийн L2 кэш ба HyperThreading тай. Тогны хувьд 8W зарцуулна. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна

Intel ийн Nahelem процессорын нэрийг Core i7 болгов

Intel өөрийн шинээр гарах гэж буй процессорыг Core i7 нэртэйгээр гаргахаар болжээ. Intel Core чипний гэр бүл ийнхүү нэмэгдэж байгаа бөгөөд шинэ үеийн процессор нь Core 2 Duo гийн дараагийн үеийг тодорхойлж цоо шинэ Intel микроархитектур дээр суурилсан Intel Hyper технологийг ашиглах хамгийн хүчирхэг компьютерүүд ба серверүүдэд суурилуулах аж.

Гурав дахь үеийн Classmate гарна

Өнгөрсөн жилээс хойш Intel нэг л зүйл дээр анхааран ажиллаж байсан нь Classmates хэмээх нэртэй жижиг оврын мини компьютерийн гурав дахь үеийг бүтээх явдал байсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд нилээн их ахиц гарсан бөгөөд төсөвт хэмнэлттэй энэхүү жижиг хэмжээний лаптопыг өсвөр болон бага насны хүүхдүүд $400 аар худалдаж авах боломжтой болох цаг ойртсоор. Гурав дахь үеийн Classmate ийг тун удахгүй буюу ирэх сарын эхээр зарлах төлөвтэй.

Intel-ийн давхар цөмт Atom 330 процессор гарна

Intel ийн Атом процессорных нь давхар цөмт хувилбар 9 сараас эхлэн гарах гэж байна. Atom 330 нь Атом брэндийн анхны давхар цөмт процессор ба 1.6GHz хүртэл ажиллах хүчин чадалтай. Чип нь 533FSB хурд ба 1MB ийн кэштэй. Мөн 64-битийг дэмждэг бөгөөд $43 ийн үнэтэйгээр 9 сарын 21 нд худалдаанд гарна.

Хүүхдүүдэд зориулсан Нэтбүүк

Intel ийн Classmate PC буюу Netbook ийн шинээр үйлдвэрлэн багачуудад зориулан гаргаж байгаагаа чипний хамгийн том үйлдвэр зарлалаа. Компьютерийг анх удаа ашиглаж байгаа багачуудад зориулан гаргасан уг бүтээгдэхүүн нь хамгийн энгийн хэрэгцээг хангахуйц ба wireless сүлжээ бүхий удаан батерей барих чадвар, уснаас хамгаалагдсан гар, доргилтын хамгаалалт зэрэг нь багачуудын хэрэгцээг яг таг хангана.