IBM 1.02 petaflops Roadrunner дэлхийн хамгийн хурдан

Tag Archives: IBM

IBM 1.02 petaflops Roadrunner дэлхийн хамгийн хурдан

Бусад үйлдвэрлэгчдийн IBM ийг давж чаддаггүй нэг л салбар нь бий. Энэ бол суперкомпьютерийн салбар. Саяхан тус үйлдвэрлэгч нь Үндэсний Цөмий Аюулгүй Байдлын Удирдлагад зориулан тусгай лабораторийн компьютерүүдийг Лос Анжелест байрлуулжээ. Түүний үзүүлэлт нь 1,000-триллион үйлдлийг секундэд хийж дэлхийн хамгийн хүчирхэг компьютер болохоо нотолсон байна. Энэ үзүүлэлтийг бусадтай харьцуулвал IBM ийн бус системүүдээс 3 дахин хурдан ажилладаг гэсэн үг юм. Roadrunner нь 12,240 IBM PowerXCell 8i Cell Broadband Engine процессоруудаар тоноглогдсон ба 6,562 AMD Opteron Dual-Core процессорууд нийлж байж энэхүү хүчин чадлыг гаргана гэсэн үг юм.

IBM Power 595 дэлхийн хамгийн хурдан UNIX систем

IBM өнөөдөр өөрсдийн зохион бүтээсэн хамгийн хүчирхэг загвар болох Power System загвар Power 595 ийн танилцууллаа. Дэлхийн хамгийн хурдан UNIX сервер нь дэлхийн UNIX ийн зах зээлийг тэргүүлж буй IBM ийн хувийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй аж. POWER6 систем нь дэлхийн рекорд болох 5 GHz хүртэлх үзүүлэлтийг үзүүлж чадсан бөгөөд HP эсвэл Sun ийн процессоруудаас 2 оос 3 дахин илүү хурдан ажиллагаатай аж.

IBM-ийн Линүкс дээр суурилсан компьютер

IBM компьютерийн бизнест эргэн ирлээ. Тэд зүүн европт өөрийн Red Hat дээр суурилсан Linux компьютерийг үйлдвэрлэж эхэллээ. Lenovo-д өөрийн компьютерийн хэсгээ зарчихсан байж яах гэж дахиж компьютер үйлдвэрлээд байна гэж гайхав уу? Энэ бүх зүйл Оросууд Майкрософт-д дургүйтэй холбоотой. Тиймээс энэхүү сул орон зайг ашиглан IBM Lotus Symphony-г компьютер дээрээ суурилуулан гаргаж зах зээлд нийлүүлэх гэж байгаа аж. Гэхдээ яг IBM нь өөрөө компьютер угсрахгүй бөгөөд Зүүн Европын орнууд эдгээр компьютерийг худалдан авахад нь хамтран ажиллах юм. Aeroflot ба Alfa Bank зэрэг томоохон газрууд энэхүү компьютерийг худалдан авах захиалгаа аль хэдийнээ өгөөд байгаа юм байна.

IBM ийн том файл дамжуулах шинэ технологи

IBM ийн шинжлэх ухааны салбарын ажилчид саяхан шинэ технологийг хөгжүүлжээ. Хамгийн хурданаар дата дамжуулах технологийг тэд бүтээсэн байна. Утсаар дамжуулах бус прототайп технологи ашиглан өгөгдөлийг хамгийн хурданаар дамжуулах буюу 8 триллион битийг нэг секундэд дамжуулах юм. 5,000 өндөр чанартай видео гаралтуудыг 100-ваттын гэрэлтүүлэг ашиглан дамжуулна. Хэтэрхий сайхан сонсогдож байна уу? Хэрэв эдгээр эрдэмтэд энэхүү технологио энгийн хэрэглэгчидэд хүргэж чадах юм бол бидний амьдрал маш хялбар болох нээ. Хамгийн өндөр чанартай киног та маш богино хугацаанд буюу хэдхэн секундын дотор татаж авах боломж ийнхүү бүрднээ гэсэн үг. Рентген, 3 хэмжээст график гэх мэтийн маш их нөөц шаарддаг их хэмжээ бүхий файлуудыг …