Шинэ санаа ямар үнэтэй вэ?

Tag Archives: Google

Шинэ санаа ямар үнэтэй вэ?

Та бидний мэдэх технологийн том том пүүсүүд R&D буюу судалгаа шинжилгээний ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Мөн тэдгээрээс олох ашиг нь ч харилцан адилгүй байдаг. Жишээ нь бид Apple компанийн 2006 оны нэгдүгээр улирлаас хойшхи R&D салбарт зарцуулсан хэмжээг харъя:

Google Chrome үнэгүй браузер гарлаа

Гүүглийн бүгдийг нэг дор багтаасан үнэгүй, опен сорс браузер өнөөдрөөс эхлээд бэта хувилбараа хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ. Энд дараад орж татаж аваарай. Одоогоор Windows XP/Vista -д зориулан гаргажээ.

Google Chrome үнэгүй браузер гарна

Хайлтын системийн мангас Гүүгл компани маргааш буюу Монголын цагаар 9 сарын 3 нд Гүүгл Крөүм (Google Chrome) нэртэй цоо шинэ open source web browser project-оо албан ёсоор нээж танилцуулах гэж байна. Бэта хувилбарыг нь дэлхий дахинаа 100 гаруй улсад нээлтийг нь хийх бөгөөд нэг браузер дотор чаатлаад, имэйлээ шалгаад, вэбээ ухаад гэх мэтийн бүхий л үйлдлийг хийх боломжыг олгох энэхүү браузерыг олон хүмүүс ажиглан хүлээж байна. Одоогоор тодорхой мэдээлэл цацагдаагүй байгаа бөгөөд дэлгэрэнгүйг комик бүүкээс нь үзээрэй

Гүүглийн өрсөлдөгч Күүл?

Өнөөдөр алдарт Гүүглийн шинэ өрсөлдөгч хайлтын систем төрөн гарлаа. Хуучин Ирландын мэдлэг гэдэг үгнээс гаралтай күүл хэмээн уншигдах Cuil нь Стэнфордын их сургуулийн эхнэр, нөхөр болох Tom Costello ба Anna Patterson нарын бүтээл юм. Гүүглийн одоогийн хайлтаас үзүүлж буй үр дүнгээс 3 дахин илүү үр дүн ба Майкрософтынхоос 10 дахин илүү үр дүнг хайлтаар харуулах чадалтай аж. Хэр олон хүн үүнийг нь хэрэглэж, хэр их нэртэй болох нь хамгийн сонирхолтой асуулт хэвээр үлдэж байна.

Би Google-д ажилламаар байна

Эдгээр зургууд бол ямар нэгэн худлаа зургууд биш бөгөөд Гүүгл компанийн Швейцарь дахь удирдлагуудын оффисын өрөөний зургууд юм. Эдгээр зургуудыг харсан чинь Гүүглийн ажилчдад атаархах сэтгэл төрж тус компани ажилламаар санагдав ш д.

Microsoft-ийн ажилчид Google-ийн хайлт ашигладаг

Google Blogoscoped ийн мэдээллэж буйгаар Майкрософт корпорацийн ажилчдын 66% нь Google ийг өөрийн хайлтын системээр ашиглаж байна. Миний хувьд энэ бол нэг их гайхаад байх зүйл биш юм. Учир нь тэд хамгийн хүчирхэг бөгөөд чадалтай хайлтаар л үйлчлүүлэхийг бодож буй нь тэдний буруу биш шүү дээ? Ингээд судалгааны үр дүнг танилцуулъя:

Google Sky онлайнаар ашиглалтанд оров

Google саяхан өөрийн браузер Google Sky ийн шинэ хувилбарыг танилцууллаа. Өмнө нь Google Earth програм дээр энэхүү браузер ажилладаг байсан билээ. Google Sky ийн бүтэц ба интерфэйс нь ерөнхийдөө Google Maps тай төстэй бөгөөд ойртуулж харж, дэлхийг эргүүлж хэрэгтэй газруудынхаа URL хаягийг шууд авах боломжтой.