Gateway TC Series 14.1″ загварлаг лаптоп

Tag Archives: Gateway

Gateway TC Series 14.1″ загварлаг лаптоп

  Gateway өөрийн шинэлэг, загварлаг лаптоптойгоо эргэн ирлээ. TC серийн шинэ лаптопуудын үзүүлэлтүүд нь тун сайжирсан байна. Хөнгөн бөгөөд авч явахад хялбар 14-инчийн High Definition дэлгэцтэй лаптоп нь $649.99 аас үнэ нь эхэлж байна.  TC7306u нь хар ба бургунди өнгөтэй. Intel Pentium Dual-Core Mobile T4200 процессор (2.0 GHz), 4GB DDR2 RAM, Intel Graphics Media Accelerator 4500M, Dual Layer DVD Burner, 320GB hard drive, Wireless, Card Reader, ба Microsoft Windows Vista Home Premium тай ирнэ.

Gateway FX Series Intel Core i7 суурилсан лаптопууд

Gateway ийн FX сери бол тасархай болчихож. Үзүүлэлт нь сайнаас гадна дизайн дээрээ тун сайн анхаарчээ. Intel ийн Extreme серийн quad core процесортой ба GeForce 8800M GTS график карттай. Гэхдээ одоо Intel ийн Core i7 процесортой FX серийн шинэ бүтээгдэхүүнүүд гараад эхэлчихэж. Хамгийн хүчирхэг нь Intel Core i7-940 processor, ATI Radeon HD4870 X2 график карт, 6GB ийн DDR3 санах ой ба TB ийн хард драйв. Gateway FX6800-01e: ийн зарагдаж байгаа үнэ нь $1,249.99.

Gateway LX6200 дэсктоп гарлаа

Gateway саяхан шинэ дэсктопоо танилцуулав. LX серийн LX6200 бол энэхүү серийн хамгийн анхны компьютер юм. AMD quad-core процессор, 8GB ийн RAM ба бусад график карттай. Дотоод дижитал TV Tuner тай ба хамгийн гол нь үнэ нь тун давгүй юм байна.

Gateway MC Media Notebook

Gateway ийн хамгийн сүүлийн медиа лаптоп хийх гэж буй оролдлого нь MC цуврал болж байна. 16-инчийн 16:9 харьцаа бүхий 1920 x 1080 нарийвчлалтай дэлгэцтэй. Энэхүү лаптопыг бүхэлд нь өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой ба AMD чип эсвэл Intel ийг суурилуулж Centrino 2 технологийн 2.2GHz Core 2 Duo процесортой. 11 сарын үед худалдаанд гарах ба одоогоор үнийн тухай мэдээлэл алга

Gateway ийн FX, GT серийн дэсктоп

Gateway өнөөдөр FX ба GT серийн шинэ компьютерээ процесор ба график картуудыг нь сайжруулан худалдаанд гаргалаа. FX серийн компьютер нь FX7026 нэртэйгээр $1,100 ийн үнэтэйгээр Intel Core 2 Quad процессор Q9300, сайжруулсан NVIDIA 8800GT график карттайгаар 8GB ийн санах ойтой ба 640GB ийн хатуу дисктэй аж. DVD бичигч, 15-ийг-1д багтаасан карт уншигч, 8-сувагтай өндөр чанартай чанга яригч гар, хулгана ба Вистатай.

Gateway M-151X ба M-151XL лаптопууд

Gateway саяхан өөрийн мультимедиа серийн M-Series ийн хоёр шинэ компьютерийг танилцууллаа. 15.4″ ийн дэлгэцтэй лаптоп нь тун сайн үзүүлэлттэй юм. $1660 ийн үнэтэй Gateway M-151XL нь гурван янзын өнгөтэй ба (мөнгөлөг, улаан, цэнхэр) 2.4GHz Intel Core 2 Duo “Penryn” T8300 процессор, ATI Mobility Radeon HD 2400 XT ийн 256MB санах ой бүхий график карт, DVD бичигч, 250GB хатуу драйв, хурууны хээ танигч, 3GB RAM, 1.3 мегапикселийн камертай вэбкамер, 802.11a/b/g/Draft-N Wireless, Bluetooth ба Vista Home Premium нарыг өөртөө агуулж ирнэ.