Toshiba Fujitsu-гийн HDD бизнесийг авлаа

Tag Archives: Fujitsu

Toshiba Fujitsu-гийн HDD бизнесийг авлаа

Нилээн удаан явсан цуу яриа ийнхүү шийдэгдлээ. Fujitsu саяхан хоёр талын ойлголцлын хамтын ажиллагааны бичигт (HDD) Toshiba гийн хамтаар гарын үсэг зурлаа. 2009 оны эхний улиралдаа багтаан гэрээгээ байгуулахаар төлөвлөсөн аж. HDD-тэй холбоотой бизнесийн 80 гаруй хувийг Toshiba Group худалдаж аван шинээр компани байгуулан ажиллах аж. 20 гаруй хувийг нь Fujitsu өөртөө тодорхой хугацаанд хадгалах юм байна.

Fujitsu LifeBook U820 лаптоп нь дотроо GPS тэй

Зөөвөрлөж авч явахад хамгийн тохиромжтой хэрэгсэл хайж байна уу? Тэгвэл LifeBook ийн U820 загвартай мини лаптоп дотор GPS суурилуулсан Garmin Mobile PC г санал болгож байна. Дотороо Америк ба Канадын газрын зурагтай ирдэг ба бүх зам, зүг чигийг асуудалгүй заах чадвартай. Ойролцоогоор 800 гаруй грамм жинтэй ба Intel Centrino Atom Z-серийн процессор дээр суурилсан учраас тог маш бага зарцуулна. VT Technology нь 1080p HD видео декод хийх боломжыг олгоно. Хурууны хээ таньж асдаг аюулгүй ажиллагаатай. Хамгийн гоё нь 7 цаг батерейгээ баридаг.

Fujitsu LifeBook N7010 нь мэдрэгчтэй дэлгэцтэй

Fujitsu өнөөдөр хоёр дахь үеийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан нь мэдрэгч бүхий дэлгэцтэй лаптоп юм. 4 инчийн хэмжээтэй гарныхаа дээр мэдрэгч бүхий хэсэгтэй компьютер юм. 16-инчийн лаптоп нь Intel Centrino 2 процессор дээр суурилсан ба давхар цөмт Intel Core 2 Duo SU9300 Ultra Low Voltage процессорыг ашигладаг. LifeBook N7010 нь доргилтоос хамгаалагдсан хард драйвтай ба батерей нь 6.15 цаг барьдаг.

Fujitsu LifeBook S6520 ба S6420 лаптопууд гарна

Fujitsu Asia Pacific саяхан хоёр цоо шинэ асар хөнгөн зөөврийн компьютерүүдээ танилцуулав. LifeBook S6520 (14.1″) ба S6420 (13.3″) нар нь Centrino 2 процессор дээр суурилсан ба бизнесийн хүрээний хүмүүст ерөнхийдөө зориулагдсан аж. Энгийн дэлгэцтэй харьцуулвал 12.5% аар том хэмжээтэй хийгджээ. S3 Chrome 430 ULP графиктай ба PowerWiseTM технологи дээр суурилан Microsoft DirectX10.1 ийг дэмждэг. Fujitsu LifeBook S6420 нь 1.9кг бөгөөд сувдан цагаан өнгөтэй.

Fujitsu гийн шинэ лаптоп LifeBook T5010 ба T1010

Fujitsu гийн Ази дахь салбараас саяхан 13.3-инчийн өргөн дэлгэцтэй лаптопыг гаргасан нь байнга ажил хэргээр энд тэнд аялж явах шаардлагатай байдаг хүмүүст зориулагджээ. Гаргасан хоёр лаптоп нь хоёулаа дугуй ирмэгтэй бөгөөд DDR3 санах ой, 1.3 мп вэбкамер, Blu-ray тоглуулагч, HDMI, ба хамгийн сүүлийн үеийн Intel Core 2 Duo процесороор тоноглогдсон.

Fujitsu L1010 загварлаг лаптопууд гарна

Үйлдвэрлэгч бүр л загварлаг бүтээгдэхүүн гаргаад байхад Fujitsu юунаас нь дутахав. Сүүлийн үеийн загварлаг бүтээгдэхүүнд дуртай хэрэглэгчидэд зориулсан L Series нь хамгийн сүүлийн Intel Centrino 2 процессор технологи дээр суурилсан ба нэг товчлуур дараад л хүссэн програмаа хоромхон зуур нээх боломжтой.

Fujitsu LifeBook U2010 UMPC гарлаа

Нилээн удаан хүлээлгэсний эцэст Fujitsu ийнхүү өөрийн шинэ бүтээгдэхүүнийг бизнесийн хэрэглэгчдийн дунд гаргалаа. U2010 нь өмнөх UMPC компьютерийг нь илүү сайжруулсан маягаар гаргажээ. 5.6” ийн мэдрэгчтэй дэлгэц, (1280 x 800), 1.3 мегапикселийн камер, 64GB SSD, 8 цаг хүртэл ажиллах батерейний чадамж, Microsoft Origami Experience 2.0 ийг суулгасан байх ба Intel Centrino Atom процессортой.

Fujitsu LifeBook P8010 гарна

Fujitsu тун дажгүй өнгөтэй шинэ компьютерүүдээ танилцуулав. Fujitsu LifeBook P8010 Limited Pink Gold Edition лаптопууд нь хамгийн сүүлийн үеийн загвар бүхий 3.5G-г тэсч ядан хүлээж байгаа хүмүүст зориулсан бүтээгдэхүүн юм. Дэлгэц нь 12.1-инч бөгөөд бизнесийн томоохон програмууд ачааллахад таньд хангалттай байх болно.

Fujitsu LifeBook T5010 гарна

Fujitsu өөрийн шинэ компьютерээ Intel ийн цоо шинэ процессорын чипсет дээр суурилан гаргалаа. LifeBook T5010 нь 13.3-инчийн дэлгэцтэй лаптоп ба Intel ийн Centrino 2 ийг vPro технологитойгоор гарч байна. 2GB DDR3 санах ой, 120GB хатуу диск, 13.3″ WXGA LED бүхий дэлгэц, Intel видео карт, давхар гадаргуйтай ДВД бичигч, Bluetooth, вэбкамер, хурууны хээ мэдрэгч, ба XP Professional Tablet Edition. LifeBook T5010 ийн үнэ $1,999.

Тог ашиглахгүй дэлгэц

Fujitsu хэмээх Японы шинийг санаачлагч компаний тухай бид хангалттай их сонссон. Саяхан тэд Siemens тэй хамтран нэгэн цоо шинэ дэлгэцийг танилцуулсан нь амрах үедээ ямар нэгэн тог ашигладаггүй бүтээгдэхүүн юм. Дэлгэц ажиллах хамгийн гол зарчим нь монитор унтрах үед тусгай свич ажиллан тогноос салган дэлгэцийг амраах юм. Үйлдвэрлэгчдийн мэдээллэж буйгаар бол энэхүү свич нь жилд маш олон мянган еврогийн цахилгаан хэмнэх боломжтой. Ажлын өдөр тутамд ажил тарсаны дараа дэлгэцүүд нь компьютерээс сигнал ирэхгүй байх тохиодлолд хадгалалтын горимд шилжин ажилладаг. Энэ горимд ажиллаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр тог зарцуулдаг. Ямартай ч энэхүү дэвшилтэт технологи бүхий “тэг ватт”ын дэлгэц нь 2008 оны …