HP EliteBook 6930p нь 24 цаг батерейгээ барина

Tag Archives: EliteBook

HP EliteBook 6930p нь 24 цаг батерейгээ барина

Өө лайтай, энийг л хүлээж байлаа гэж. Ямар ч лаптоп хэрэглэдэг хүмүүс мэдэж байгаа 4-6 цаг батерей нь барьдаг үзүүлэлт ажил хэрэгч болон бусад хэрэглэгчидэд төдийлөн хангалттай санагддаггүй. 2008 оны зун Dell компани 19 цаг ажиллах чадвартай батерейг танилцуулсан бол өчигдөр Hewlett-Packard өөрийн 24-цаг ажиллах чадалтай машинаа танилцууллаа. HP EliteBook 6930p нв хорвоо дээрхи хамгийн шилдэг 24 цаг ажиллах батерейгаар тоноглогдсон. Нэг цэнэглээд л Intel SSDs ба LED дэлгэцүүдийг ашигласан нь батерейг хамгийн үр дүнтэйгээр ашиглах боломжыг бий болгосон юм.

HP EliteBook 8730w 16 сая өнгө ялгаруулна

HP гийн хамгийн сүүлийн EliteBook бол жинхэнэ хүчин чадлын дээдийг эзэмших дуртай хэрэглэгч таньд зориулагджээ. Энэ машины онцлог нь юу вэ? Одоогийн зах зээл дээр 17-инчийн HP DreamColor Display дэлгэцтэй 16 сая өнгө ялгаруулах цорын ганц лаптоп юм. Энгийн лаптопууд дээр 260,000 хүртэл өнгө гардаг байсныг ийнхүү сайжруулан Intel quad-core процессор дээр 8GB ийн санах ой ба NVIDIA гийн Quadro FX картыг 1GB хүртэл тавьж өгсөнөөр график шаардсан програмуудыг төвөггүй ашиглах боломжтой болов. HP EliteBook 8730w Mobile Workstation нь энэ сарын сүүлээр эхлэн $1,699 ийн үнээр зарагдана.