Гүүглийн өрсөлдөгч Күүл?

Tag Archives: Cuil

Гүүглийн өрсөлдөгч Күүл?

Өнөөдөр алдарт Гүүглийн шинэ өрсөлдөгч хайлтын систем төрөн гарлаа. Хуучин Ирландын мэдлэг гэдэг үгнээс гаралтай күүл хэмээн уншигдах Cuil нь Стэнфордын их сургуулийн эхнэр, нөхөр болох Tom Costello ба Anna Patterson нарын бүтээл юм. Гүүглийн одоогийн хайлтаас үзүүлж буй үр дүнгээс 3 дахин илүү үр дүн ба Майкрософтынхоос 10 дахин илүү үр дүнг хайлтаар харуулах чадалтай аж. Хэр олон хүн үүнийг нь хэрэглэж, хэр их нэртэй болох нь хамгийн сонирхолтой асуулт хэвээр үлдэж байна.