
Дижитал гэрэл зургийн салбарт тэргүүлэгч Nikon саяхан өөрийн шинэ COOLPIX P90 ийг зарлав. 3-инчийн хөдөлдөг LCD дэлгэцтэй ба дээшээ 90 градус, доошоо 45 градус хөдөлнө. 24x оптикал өргөн өнцгийн Zoom-NIKKOR ED линзтэй.

Дижитал гэрэл зургийн салбарт тэргүүлэгч Nikon саяхан өөрийн шинэ COOLPIX P90 ийг зарлав. 3-инчийн хөдөлдөг LCD дэлгэцтэй ба дээшээ 90 градус, доошоо 45 градус хөдөлнө. 24x оптикал өргөн өнцгийн Zoom-NIKKOR ED линзтэй.

Nikon саяхан өөрийн шинэ COOLPIX L100 ээ зарлав. Үзүүлэлт, хүчин чадал нь улам сайжирсан ба 15x optical zoom ба зураг авах сценариудыг хүссэнээрээ тохируулах боломжтой болжээ.

Nikon-ий COOLPIX цувралын компакт камерны шинэ загварууд гарсаар байна. COOLPIX P6000 нь 13.5-мегапикселийн сенсортой ба дотроо GPS тэй болсон нь хамгийн том давуу тал ажээ. GPS-тэй болсоноор авсан зургаа шууд интернэтэд оруулахад тэрхүү зурагны хаана авсан нь мэтадата-р ороод ирэх давуу талтай болж байна. 9 сараас эхлэн $500 ийн үнэтэйгээр худалдаанд гарна.

Гэрэл зургийн төхөөрөмж үйлдвэрлэгч үндэстэн дамнасан Nikon компани саяхан өөрийн шинэ компакт камер болох Nikon COOLPIX S60 ийг танилцууллаа. Тун өвөрмөц загвартай ба хамгийн гол нь мэдрэгч бүхий дэлгэцтэй аж. Өөрөөр хэлбэл камерны арын удирдлагын товчлууруудыг бүгдийг нь дэлгэцэн дээр нь суурилуулж өгчээ. 10 мегапиксел, 5 оптикал зүүм, дүрс тогтворжуулагч, мэдрэгч бүхий өргөн дэлгэц, нимгэн, 3200 ISO, 17 зураг авах сцен, өндөр чанарын видео бичих гээд олон олон онцлог чанартай энэ камер 9 сараас эхлэн $350 аар зарагдана.