Шинэ Canon-ийн sensor-ийг туршилтанд орууллаа

Tag Archives: Canon

Шинэ Canon-ийн sensor-ийг туршилтанд орууллаа

Canon Шинэ SELPHY ES3 ба SELPHY ES30 фото хэвлэгч

SELPHY ES3 ба SELPHY ES30 нар нь өмнөх Каноны SELPHY ES2 ба ES20 фото хэвлэгч нарын сайжруулсан хувилбар юм. ES3 нь арай илүү том LCD дэлгэцтэй ба ES30 нь 3.0″ инчийн LCD дэлгэцтэй. Зөөврийн маягаар авч яваад зургаа түргэн хугацаанд хялбараар хэвлэх боломжыг олгох зорилготой хэвлэгч нь 1гб ийн дотоод санах ойтой. 15 төрлийн санах ойн картуудыг ашиглах боломжтой бөгөөд энэ 9 сараас эхлэн SELPHY ES3 нь US$199.99 ба SELPHY ES30 нь US$149.99 аар зарагдана.

Canon EOS 50D гарна

Дижитал гэрэл зургийн тэргүүлэгч Canon саяхан өөрийн шинэ хувьсал хийхээр зэхэж буй дижитал SLR гэрэл зургийн Canon EOS 50D камерийг танилцуулав. 15.1 мегапикселийн 3-инч Clear View LCD дэлгэц (920,000 цэг/VGA нарийвчлал), нойс буруулагч ба Canon ий дараагийн үеийн DIGIC 4 зураг боловсруулагчтай ирдэг.

Canon 3-ийг-1 дор багтаасан хулгана

Ойрд харагдаагүй сонирхолтой нэг бүтээгдэхүүн гарчээ. Canon ий 3-ийг-1д багтаасан хулгана нь 1,000dpi тай бөгөөд 10 тэмдэгттэй тооны машин ба тоо оруулж болохуйц гар болон хувирдаг. Тооны машинаас зүгээр компьютер лүү оруулахгүйгээр өөртөө тоогоо ч бодох боломжтой. Canon ий 3-ийг-1д багтаасан хулгана нь 7 сараас эхлэн Японд $32 аар зарагдаж эхэлнэ.