Sep
28th

BenQ S6 MID гарна

Категори Дагалдах хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Хамгийн сүүлийн үеийн загварын гизмо дунд BenQ өөрийн S6 зөөврийн төхөөрөмжөөрөө нэгдэн орлоо. S6 нь жижиг UMPC бөгөөд 4.8-инчийн мэдрэгч бүхий дэлгэцтэй ба Intel ийн Atom дээр суурилжээ. 328грам энэхүү машин нь зам зуур явахдаа интернэтэд орохгүй байж чаддаггүй хүмүүст зориулагджээ. WLAN ба 3G холболттой. Бусад үзүүлэлт нь тодорхойгүй байгаа бөгөөд $626 орчим үнэтэй байх төлөвтэй.

Sep
15th

BenQ Joybook Lite энэ онд гарна

Категори Лаптоп | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Хүн бүр Toshiba гийн гаргасан нэтбүүк дээр нүдээ унагаж байх хооронд BenQ тэдний хажуугаар орж ирэн зах зээлийг нь хуваалцаж байна. 2008 оны сүүлийн улирлаас эхлэн худалдаанд гарах Joybook Lite — 8.9″ загвар нь 10 сараас эхлэн зарагдах бол 10-инчийн хувилбар нь 11 сараас эхлэн худалдаанд гарна. Joybook Lite нь Intel ийн Atom процесор (1.6GHz), ба 1гб RAM, 5,400rpm хард драйв, вэбкамер, Bluetooth, карт уншигч, 3x USB портууд, ба Windows XP / Linux үйлдлийн системтэй. Дотор нь 3.5G модультай. Үнэ нь ойролцоогоор $468 ийн үнэтэй.

Aug
18th

BenQ JoyBook S33, S42, P53 гарлаа

Категори Лаптоп | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

BenQ өөрийн шинэ 3 компьютерийг Intel Centrino 2 / AMD Puma платформ дээр гаргалаа. JoyBook S33 ба S42 нар нь Intel ийн latest Centrino 2 платформ дээр суурилсан бол JoyBook P53 нь AMD Puma технологи дээр суурилсан. S33 нь сонгодог загвараар хийгдсэн зөөврийн машин юм. 13.3-инчийн лаптоп нь Core 2 Duo P8400 процессортой ба GMA X4500HD график карттай, 4GB RAM ийн санах ойтой, 320gig хард драйв хүртэл нь нэмэгдүүлж DVD бичигч, WiFi, Bluetooth, 4-in-1 карт уншигч, 2.0 мегапикселийн дотоод камер, SRS TruSurround XT мульти дугаралт 1.5W яригч, QDataTrove 3 бэкап хийх систем, Windows Vista тай ирнэ.

Jun
24th

BenQ дэлхийн анхны 21.5” 16:9 Full HD LCD дэлгэц

Категори Дэлгэц | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

benq lcd monitor

Дэлхийн хамгийн анхны 21.5” ийн 1080p Бүтэн HD LCD дэлгэцийг 1920×1080 нарийвчлалтайгаар BenQ E2200HDA гаргалаа. 10,000:1 DCR ба 300nit цайралт нь хамгийн баялаг 16.7сая өнгийг чанарын хамгийн өндөр түвшинд ялгаруулан харуулах бололцоотой. Дотор нь суурилуулсан өсгөгч нь мөн чанарын нилээн гайгүй дугаралтыг (2 x1W) ялгаруулдаг. Ямартай ч дүрсний чанарыг дахин нэг мэдрэх боломжыг энэхүү дэлгэц таньд олгож байна.

Apr
18th

BenQ Joybook R45

Категори Лаптоп | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

BenQ өнөөдөр Joybook R45 ийг цоо шинэ үзүүлэлттэйгээр худалдаанд гаргалаа. Joybook R43 ийг бодвол R45 нь илүү хүчирхэг юм. Ямартай ч миний урьд нь харж байсан BenQ гийн машинуудаас хамгийн хүчирхэг нь энэ болжээ.

Үзүүлэлт:

Intel Core 2 Duo processor T8100 (2.1GHz)
NVIDIA GeForce 8400M G Graphics Card
up to 4GB DDR2 RAM
250GB 5400RPM Hard Drive
Dual Layer DVD Super-Multi Drive
14.1″ WXGA (1280×800) Widescreen
2.0-Megapixel Webcam
Wireless LAN, 802.11b/g, Bluetooth, 4-in-1 card reader
Windows Vista
Дэлгэрэнгүй »