Asus Eee PC 1004DN анхны оптикал драйвтай нэтбүүк

Tag Archives: ASUS

Asus Eee PC 1004DN анхны оптикал драйвтай нэтбүүк

Нэтбүүкийн зах зээлд хангалттай олон бүтээгдэхүүнүүд бий болчихлоо. Тэгвэл эдгээр үйлдвэрлэгчид содон бүтээгдэхүүн гаргаж байж өрсөлдөх хэрэгтэй болох нь. Тэдний анхдагч  болж PC 1004DN нэртэй N280 процессортой, 1.66GHz ийн хурдтай 3.5-инчийн оптикал драйвтай 10.9 X 7.55 X 1.33 хэмжээтэй 1.7 кг жинтэй. 10-инчийн 1024 X 600 нарийвчлалтай, 120GB PATA хатуу дисктэй ба 2GB SoDIMM ийн санах ойтой. Анхны дотроо оптикал драйвтай энэхүү нэтбүүк нь Windows эсвэл Linux үйлдлийн системтэй ажиллах боломжтой.

Шинэ ASUS Eee PC 1000HE нэтбүүк гарлаа

ASUS өөрийн сайжруулсан Eee нэтбүүкийг танилцуулсан нь ASUS Eee PC 1000HE нэртэй ба худалдаанд гарч эхэллээ. Энэ нь анхны Intel Atom N280 процессор дээр суурилсан лаптоп бөгөөд батерейн удаан ажиллагаа, хүчин чадал нь сайжирчээ.

Шинэ Asus Eee PC 1002HA нэтбүүк гарлаа

  Шинэ үеийн дижитал эрин үеийн тэргүүлэгч үйлдвэрлэгч Asus саяхан хамгийн сүүлийн үеийн Eee PC нийхээ шинэчилсэн хувилбар Asus Eee PC 1002HA ийг танилцуулав. Зөөвөрлөхөд тун хөнгөн, ашиглахад хялбар нэтбүүкийг сайжруулан гаргаснаа тус үйлдвэрийнхэн ярив.

Asus Eee Touch удахгүй гарна

Тийм ээ, та яг зөв уншлаа. ASUS тун удахгүй өөрсдийн Eee PC нийхээ мэдрэгч бүхий дэлгэцтэй хувилбарыг бүтээн танилцуулах гэж байна. 2009 оны эхний улиралд багтаан гаргахаар төлөвлөж буй бөгөөд dual core Atom процессор дээр хөгжүүлэн бүтээхээр төлөвлөж байгаа ба $307 орчим үнэтэйгээр гарах сурагтай.

ASUS ийн шинэ өнгөлөг Eee PC

ASUS саяхан Солонгосын зах зээлд өөрийн шинэ Eee PC загварыг танилцууллаа. Спортлог төрхтэй өнгөлөг загварууд нь залуусын сонирхолыг ихэд татаж буй бөгөөд энгийн “Eee” өнгөөс илүү дур булаам харагдаж байна. Eee PC ’901′ нь 30GB ийн гадаад хард драйв, дотоод 12GB SSD, ба  бусад стандарт Eee-ийн үзүүлэлттэй. 4 төрлийн өнгөтэй бөгөөд Eee PC 901 загвар нь 160GB HDD тай ба Intel Atom процессортой 7 цаг хүртэл батерейгээ барьж 801.11n  wireless LAN ба Bluetooth 2.0 холболттой. Eee PC 901 ба 1000H нар нь $535 ба $600 ийн үнэтэй.

ASUS G71 ба G50 ROG геймерүүдийн лаптоп

G71 ба G50 нар нь ASUS ийн хамгийн сүүлийн гейминг лаптопууд юм. 2 уулаа тун загварлаг бөгөөд тоглож зугаагаа гаргадаг хүмүүст зориулагдсан эд. Хажуу хэсэгтээ LED гэрэлтүүлэгч байрлуулж өгсөн нь сэнсний эргэх хурдаар өнгийг нь өөрчилөх нь зугаатай. Мөн хоёр дахь жижиг дэлгэц нь таньд шинэ имэйл ирсэн тохиолдолд эсвэл сэрүүлэг тань ажиллах үед таньд тусгай мэдээ өгнө. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна.

ASUS N10 лаптоп гарна

Asus ийн хамгийн сүүлд гаргахаар төлөвлөж буй жижиг бэйби болох N10 ийн зурагнууд нэтээр тарж эхэллээ. 10.2-инчийн өргөн дэлгэц бүхий сонгодог загвартай гадаад дизайн нь дотоод дизайнаасаа сайтар ялгарч чадсан нь тун дажгүй харагдаж байна. N10 нь жижиг ч гэсэн үзүүлэлт тун сайтай юм. 320гб ийн хард драйвтай, хурууны хээ танигч, Windows Vista үйлдлийн систем ба Linux үйлдлийн системийг ч мөн дэмжинэ. Үнэ нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд 9 сараас эхлэн $490 аас $635 ийн хооронд зарагдах төлөвтэй.

Asus LS221H нь дэлхийн хамгийн нимгэн 22″ дэлгэц

Гэртээ хамгийн сүүлийн үеийн дижитал төхөөрөмжийг цуглуулах дуртай хүмүүст зориулан гаргасан нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулъя. Asus өчигдөр дэлхийн хамгийн нимгэн 22-инчийн Widescreen LCD дэлгэцийг LS221H LCD гаргав. Маш нимгэн энэхүү дэлгэцний гаралт нь мөн тун сайн бөгөөд дэлгэцний гадна хэсгийг шилээр хийсэн болохоор ямар нэгэн зураас гарахгүй давхар хамгаалалттай аж. Үзүүлэлтүүд:

ASUS-ийн проектортой лаптоп

Дотороо проектортой лаптоп? Сонин сонсогдож байгаа биз? Ямартай ч хурлын өрөөнд хамгийн их хэрэгцээтэй байж болохуйц энэхүү бүтээгдэхүүнийг саяхан Computex ийн үеэр танилцуулсан ба тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм байна.

Asus U6 байгальд ямар ч хоргүй

Asus загварлаг, шинэлэг лаптоп болох U6г танилцууллаа. Байгальд хоргүй материалаар хийгдсэн энэхүү лаптоп удахгүй зах зээлд гарч эхлэх гэж байна. Илүү хөнгөн жинтэй, байгальд хоргүй гэдгээрээ $2000 аар зарагдах аж.