Sep
10th

Шинэ iPod Nano

1
Apple компани iPod Nano-гийнхоо шинэ хувилбарыг өргөн барилаа. Видео камер нэмж суулгасан бөгөөд дэлгэцийн хэмжээг илүү томоруулсан байна. Гялгар хөнгөн цагаанаас гадна хурц тод 9 өнгөний гадараас сонголтоо хийж авах боломжтой. Дэлгэрэнгүй »

Jul
25th

Apple ийн таблет компьютер гарна

Категори Компьютер | 5 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Хараад сэтгэл чинь хөдөлж байна уу? Тэгэлгүй яахав Apple тун удахгүй өөрийн тач тэблээ энэ намраас эхлэн худалдаанд гаргах гэж байна. 12″ / 13″ орчим хэмжээтэй байх бүтээгдэхүүнийг нь та MacBook Touch ч гэж нэрлэж бараг болох байх. Intel ийн хамгийн сүүлийн үеийн Atom процессор дээр суурилсан DVD бичигчтэй “iPhone-шиг” GPS чиптэй ба Mac OS X үйлдлийн системтэй. 9 эсвэл 10 сард худалдаанд гарах учраас одооноос мөнгөө цуглуулаарай.

Jul
7th

Apple MacBook Air SSD загвар 500$-аар хямдрав

Категори Лаптоп | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |


Air худалдаж авахаар төлөвлөж байна уу? Хэрэв тийм бол Cupertino дээр суурилсан MacBook Air компьютерийг та  $500 аар худалдаж авах боломжтой болов. 1.8GHz ийн 64GB SSD тай загвар нь $2,598 ийн үнэтэй болж байна. Гэхдээ HDD дээр суурилсан $1,799 ийн үнийг бодвол үнэтэй л дээ. Хамгийн анх гарч байсан үнээ бодвол арай ч бага л даа. Үнэ нь буурсан хамгийн гол шалтгаан нь Core 2 Duo процессор ба 64GB SSD юм. Intel чип $100 аар хямдраад 64GB ийн стэйт диск 999 аас $599 болтолоо хямдарсантай холбоотой.

Apr
30th

Apple-ийн шинэ iMac гарав

Категори Компьютер | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

apple imacApple өнөөдөр өөрсдийн бүгдийг нэг дор багтаасан дэсктоп компьютерийнхээ сайжруулсан загварыг танилцуулав. Шинэ секси iMac нь $1,199 ийн үнэтэй ба 6MB L2 кэш бүхий процесор ба 2GB ийн санах ойтой. 24-инчийн дэлгэц дээр  суурилсан загвар нь 3.06 GHz Intel Core 2 Duo процессортой ба өндөр үзүүлэлт бүхий NVIDIA GeForce 8800 GS график картыг та өөрөө сонгон суулгаж авах боломжтой.

Apr
24th

Алтан МакБүүз Эйр гарлаа

Категори Лаптоп | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

apple_airgoldComputer-Choppers саяхан MacBooks ийг алтаар хучсан загвараа танилцуулав. Энэ удаад тэд 24-каратын алтаар хучсан MacBook Air ийг олон нийтийн хүртээл болгов. “Дэлхийн анхны” 24kt алтлаг Air нь мөн олон өнгийн Apple ийн логотой. Хэрэв та өөрийн хүссэнээрээ дизайныг нь хийлгэхийг хүсвэл Computer-Choppers той холбоо тогтоох хэрэгтэй болох нь.

Apr
1st

Apple-ийн засварласан бүтээгдэхүүн

Категори Техник хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Apple ийн бүтээгдэхүүнApple ийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүд болох iPod, iPhone зэрэг нь Фотошоп дизайнер Travis Hammond ийн график аргачлалтай нийлвэл иймэрхүү дүр зураг харагдах нь.

Mar
14th

Apple дэлхийн шилдэг 10т орлоо

Категори Бизнес | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Apple makes it to the top 10 among biggest phone makersFinancial Times ийн 2008 оны 2 сарын 28 нд гаргасан мэдээллээр Apple нь 2007 оны гар утасны борлуулалтаараа 10 р байранд бичигдсэн аж. Apple ийн хувьд зах зээлийн 0.6% ийг гар утасны борлуулалтаараа эзэлсэн нь тус компанийн хувьд гар утасны төрлөөр эхний 10 т бичигдэж байгаа анхны тохиолдол юм. 2007 онд нийт 1.3 тэрбум шинэ утсыг үйлдвэрлэсэн байна.