Acer Ferrari 1200 лаптоп гарна

Tag Archives: Acer

Acer Ferrari 1200 лаптоп гарна

Acer өчигдөрхөн өөрсдийн шинэ бүтээгдэхүүн болох Ferrari-дээр суурилсан лаптопуудаа гаргах гэж буйгаа зарлав. Ferrari 1200 серийн лаптоп нь машин сонирдог, хүчин чадал, хурдыг эрхэмлэдэг хэрэглэгчидэд зоруилагджээ. 12.1-инчийн дэлгэцтэй Ferrari 1200 нь Acer ийн Ferrari 1100 ийг сайжруулсан загвар юм. Turion X2 процессортой ба 4GB RAM, ба ATI график карт нь таны хэрэгцээг хангаж чадна. F1 ийн машиныг хийхэд ордог зарим материалыг уг лаптопонд оруулж өгсөнөөрөө тун онцлог болжээ.

Acer Aspire 8930, 6930, 5735 ба 4730 гарлаа

Хүйтний улирал эхэлж Монголд анхны цас ч орлоо. Түүнийг нь мэдсэн юм шиг Acer өнөөдөр цоо шинэ 4 компьютерийг танилцуулсан бөгөөд Acer ийн өөрийнх нь Gemstone платформ дээр эдгээр компьютерүүд нь суурилав. Aspire 8930 нь 18.4-инчийн HD CineCrystal өргөн дэлгэцтэй ба өнгө, ялгаралын эффектийг мэдэрч байх хэрэгтэй хүмүүст зориулагдав. 8930-6448 ийн онцлог нь Blu-ray драйв, NVIDIA GeForce 9600M график карт, Dolby аудио, ба Intel Core 2 Duo Processor технологи юм. Харин Aspire 6930-6809 загварууд нь 16-инчийн HD CineCrystal LCD дэлгэцтэй ба 16:9 харьцаатай ба Dolby Home Theater дугаралт бүхий яригчтай.

Acer Aspire Predator албан ёсоор гарлаа

Acer ийн Aspire Predator дэсктоп компьютерийг АНУд худалдаалж эхэллээ. Та үнэхээр лайтай геймер бол энэ яг л таньд зориулагдсан эд. Intel Core 2 Quad процессороор тоноглогдсон NVIDIA GeForce 9000 Series график карттай байхад ямар ч тоглоомыг гацалгүй тоглочих боломжтой. Тусгай хөргөлтийн системтэй ба WD Raptor 10k-rpm хард драйв ба RAID 0, 1, 5, 1+0 загварын NVIDIA MediaShield Storage технологитой.

Acer Veriton S461 гарлаа

Veriton S461 бол хамгийн гайгүй үнэ санал болгож буй гайгүй үзүүлэлттэй Acer ийн компьютер ба Intel ийн Pentium Dual-Core процессорыг санал болгож байгаа ба үзүүлэлтийн хувьд тун дажгүй. Үзүүлэлт: * Intel® Pentium Dual-Core Processor E2200 * Integrated Intel Graphics Media Accelerator 3100 * 2GB DDR2 Memory, with 4 Memory Slots upgradeable to 8GB (one 2GB per slot) * 80GB SATA II Hard Drive * DVD-Dual drive (DVD+ /RW) * Low-profile expansion slots: one PCI Express® x16, one PCI Express® x1, two PCI 2.3 * Gigabit LAN * PS2 Keyboard and USB Optical Mouse * Windows Vista® Business, with XP downgrade …

Acer Aspire X1200 дэсктоп гарлаа

Компьютерийг ерөнхийд нь компьютер гэдэг утгаар нь бүхий л талаас нь ашигладаг хүмүүст зориулсан нэгэн машин гарсан нь Aspire X1200 юм. Энэхүү дэсктоп нь хос цөмт Athlon процессортой бөгөөд хурдан ажиллагаагаараа таны цагийг хэмнэнэ. Мөн хэрэв та хүсвэл Athlon X2 Dual Core 4850e, Athlon X2 Dual Core 5000+, ба Athlon X2 Dual Core 4850e зэргээс сонголт хийж тавиулж болно. 4GB ийн санах ой, хамгийг дээд талдаа 500GB ийн хард драйв, NVIDIA GeForce 8200 график карт, давхар гадаргуйт DVD бичигч, 14-in-1 медиа карт уншигч, HDMI, 7.1 аудио суваг, ба Vista Home Premium. Acer Aspire X1200 дэсктоп нь худалдаанд гарч эхэлсэн бөгөөд …

Acer Aspire One мини лаптоп гарна

Мини лаптопууд сүүлийн үед эрчээ нилээн хурдацтайгаар авч байна. Дэлхийн гуравдагч том компьютер үйлдвэрлэгч Aspire One саяхан Intel ийн сүүлийн Atom N270 (1.6 GHz) процессор дээр суурилсан Linux үйлдлийн системтэй бүтээгдэхүүн гаргав. 512MB RAM, 8GB SSD, 802.11b/g wireless, 5-in-1 cardreader, SD slot, 3x USB ports, ба вэбкамертай. Мөн үйлдвэрлэгч нь Acer ийн энэхүү бүтээгдэхүүний сайжруулсан хувилбарыг 80gig hard drive, 1GB memory ба Windows XP тай хувилбарыг нь $620 аар борлуулах юм байна.

Acer Predator гарлаа

Тоглоомчид буюу геймерүүдэд зориулсан нэгэн лайтай бүтээгдэхүүн гарлаа. Acer ийн шинэ бүтээгдэхүүнийг хараад л дизайны хэлтэстээ нилээн их шинэчлэл хийсэн болохыг ойлголоо. Нэг хэсэг цэнхэр өнгөөр дагнаж байсан бол энэ удаа Predator ийг зохион бүтээв. “Трансформер” маягийн энэхүү тасархай үзүүлэлттэй компьютер нь тоглоомчдыг баярлуулах нь дамжиггүй юм.

Acer-ийн цэнхэр лаптоп

Acer-ийнхан нилээн удаан бодсоны эцэст өөрсдийн цэнхэр өнгө бүхий тун секси харагдахуйц лаптопыг бүтээлээ. Мультимедиа удирдлагууд нь лаптопны зүүн доод хэсэгт байрлах ба супер тасархай загвар NVIDIA GeForce 9500M GS, Intel Penryn процессор, Blu-Ray Disc драйв, Бүтэн Өндөр Чанарын LCD дэлгэц ба мэдрэмж сайтай CineDash медиа консоль зэрэг нь уг компьютерийн үнэлэмжийг улам өсгөж буй. Ийнхүү Acer ийн лаптопны хувьд шинэ эрин үе эхэлж байна гэхэд буруудахгүй байх.