Nova Slider X 600 хулгана ба OVER дэвсгэр

Tag Archives: хулгана

Nova Slider X 600 хулгана ба OVER дэвсгэр

Францын Nova компани саяхан Америкийн зах зээлд өөрсдийн Slider X 600 лазеран тоглоомчидод зориулсан хулгана ба OVER хэмээх хулганы дэвсгэрээ танилцууллаа. Slider X 600 нь тун ухаалаг хулгана бөгөөд өөрийн таашаалдаа нийцүүлэн хувиргаж тохируулах боломжтой. 3200 DPI хүртэл мэдрэгчийг сайжруулж болох ба 3 програмчилагдсан профайлтай ба 8 товчлууртай. USB холбогчоор 1000 Hz аар ажиллах ба 2 жилийн баталгаатай.

Microsoft SideWinder X8 хулгана

Microsoft өнөөдөр шинэ тоглоомын хулгана болох SideWinder X8 ийг танилцуулав. Энэхүү шинэ хулгана нь нилээн хүнд жинтэй бөгөөд Microsoft ийн сүүлийн BlueTrack технологи дээр суурилсан хурд сайтай, мэдрэмж сайтай 250 аас 4,000 хүртэл инч тутам дахь цэгтэй (dpi). Нэг цэнэглээд 30 цаг хүртэл тоглох боломжыг геймерүүдэд олгох юм.

Онгоцон хэлбэртэй хулгана

Та өөрийн эгэл жирийн компьютерийн хулганаасаа уйдсан уу? Тэгвэл таньд энэхүү usb Aircraft хулганыг танилцуулъя. Энэхүү хулгана нь асар күүл харагдах Армийн онгоцны хэлбэртэй бөгөөд LED гэрэлтүүлэгчтэй. Windows ийн бүхий л үйлдлийн системтэй ажиллах чадвартай бөгөөд 800dpi ийн нарийвчлалтай, $17 ийн үнэтэй.

Босоо хулгана гарлаа

Бид компьютерийн сонин хачин хэлбэртэй хулгануудыг тийм ч их харж байгаагүй. Харин энэ удаа босоо хэлбэртэй уайрлэс хурууны хулганыг танилцуулж байна. VAAX ийн зохион бүтээсэн энэхүү хулгана нь таны өдөр тутмын ажлаа амжуулахад яг тохирно. 1600dpi ийн нарийвчлалтай ба зарим нэгэн тусгай 3 хэмжээст товчлууруудтай 2.4GHz ийн радио технологитой хулгана нь Солонгост  $43 аар зарагдаж байна.